“Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэлээ
Бурхан багшийн их дүйчин өдөр өчигдөр тохиож, “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Эл өдрийг 2013 оноос бурхны шашныг дэлгэрүүлэгч, дэмжигч, байгууллага, клуб, иргэдийн санаачилгаар Бурхны шашинтны наадам болгон зарласан байдаг. Үүний хүрээнд Гандантэгчэнлин хийдийг тойрон гороолох парад буюу жагсаал, хүүхэд залууст зориулсан жүжигчилсэн тоглолт зохион байгуулсан юм.
2025-06-12
Үхрийн махны үнэ 3.4 хувиар өсжээ
Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17163 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 21418 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
2025-06-12
“Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийг 300 саяар торгож, 2.2 тэрбум төгрөггаргуулахаар болжээ
Дорнод аймаг дахь Сум дундын шүүх зургаадугаар сарын 10-нымягмаргарагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин Тамсаг” ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч Хуо Ханфэнгэд холбогдох хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэлээ. Тус аймгийн Халхгол, Матад сумын нутаг, газрын тосны XIX, XXI талбайд үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин Тамсаг” ХХК-д холбогдох хэргийг 2024 оны зун нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлж, урьдчилсан хэлэлцүүлгийг мөн оны аравдугаар сарын 16-нд явуулаад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах захирамж гаргасан байдаг.
2025-06-12
Гүйцэтгэх засаглал Төрийн тэргүүний гар торохуу
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхээр МАН-ын Бага хурлаас шийдсэн билээ. 10 гаруй горилогчийн дундаас Удирдах зөвлөлийн гишүүд нь түүнийг сонгож, нэрийг нь оруулсан юм. Тус намын бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танхимаас нэрээ дэвшүүлж, өрсөлдсөн юм. Үргэлж л 100 хувийн саналаар ярсхийтэл гар өргөн шийдвэрээ гаргадаг МАН-д энэ бол шинэ үзэгдэл, ардчиллын салхи сэвэлзүүлсэн алхам байв. Нөгөө талаар “ах” нам дотроо хагаралдсаны илрэл боллоо.
2025-06-12
Бага зэргийн бороо орно
Зургаадугаар сарын 12-нд нутгийн зарим газраар, 13-нд нутгийн төв хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
2025-06-12
Хоёр орны сэтгүүлчид Хятадын Робот техникийн инновацын төв, Олон улсын агаарын тээврийн боомттой танилцаж байна
Хамтарсан сурвалжилгын багийн сэтгүүлчид Хүбэй муж, Өвөр Монголын орчин үеийн аж ахуйн нэгжүүд, робот техникийн инновацын төв, Олон улсын агаарын ачаа тээврийн боомт, соёл, музейн үзмэрүүд, эрчимжсэн мал аж ахуй, экологи, байгаль орчны хамгаалалт зэрэг олон салбарын хөгжилтэй танилцана. Үүний зэрэг шинэ үйлдвэрлэлийн хүч, хиймэл оюун ухаан, орчин үеийн мал аж ахуй, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, шилдэг уламжлалт соёлыг хамгаалах, өвлүүлэх зэрэг сэдвийн тойронд хамтарсан сурвалжилга хийх болно.
2025-06-11
А.Н.Евсиков: Монгол Улстай нөхөрлөсөн бат бөх найрамдал онцгой ач холбогдолтой
Жил бүрийн зургадугаар сарын 12-нд өргөн дэлгэр тэмдэглэдэг Оросын өдрийг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хүндэтгэлийн хүлээн авалт /2025.06.10/ боллоо. 1990 оны энэ өдөр ОХУ-ын Төрийн бүрэн эрхт байдлын тухай тунхаглалыг баталсан бөгөөд энэ өдрөөс Орос улсын орчин үеийн түүх эхэлсэн гэж тооцдог аж.
2025-06-10
Мөрөн хотын яндан, зуухны 30 хувийг буулгана
Бүтээн байгуулалтын хүрээнд Мөрөн сумын 2400 айлыг дулааны нэгдсэн шугам сүлжээтэй холбох төсөв хөрөнгөө аймаг өөрөө бүрдүүлж, шугам хоолойгоо тавиад эхэлсэн байна. Мөн 14 мегаваттын хүчин чадалтай Дулааны станц барихаар зураг төслийг нь өөрийн хөрөнгөөр хийж, барилгын ажлаа 2026 онд эхлэх нь.
2025-06-10
Цус сэлбэлт судлалын II төв хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо
Дэлхийн цусны донорын өдөр энэ сарын 14-нд тохионо. Эл өдрийг угтан JCI конгресс салбар байгууллагаас санаачлан “One drop One life” төслийн хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний II төвийг хүүхэд хөгжлийн өрөөтэй болгожээ. Олон нийт, ялан¬¬гуяа цусны донорын үйл ажиллагаанд хүүхэдтэй эцэг, эх¬ чүүдийн оролцоог нэмэх зорилгоор уг өрөөг тохижуулан, өнөөдөр нээж буй юм. Ин-гэс¬нээр эцэг, эхчүүд, хүндэт днорууд хүүхдээ хаана үлдээх вэ гэж санаа зовохгүйгээр дагуулж ирээд хүүхэд хөгжлийн өрөөнд саатуулах, тоглуулах боломжтой аж.
2025-06-10
Ажиллах чадварт наснаас илүү урам зориг, хүсэл тэмүүлэл нөлөөлдөг
1960 онд дэлхий нийтийн дундаж наслалт 70 хүрэхгүй байсан бол өдгөө 80-д ойртсон. 90 нас шүргэж байгаа ч залуучуудаас илүү цовоо сэргэлэн хүн цөөнгүй бий. Дэлхийн улс орнууд тэтгэвэрт гарах насны хязгаарыг улам сунгаж, хууль, тогтоомждоо өөрчлөлт оруулж буй. Тухайлбал, Дани улс тэтгэвэр тогтоолгох насыг 70 болгон нэмэгдүүлсэн нь шүүмжлэл дагуулж байхад Доналд Трамп 79 настайдаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо. Тэгэхээр яг хэдэн насыг хөгширсөнд тооцох нь сонирхолтой аж.
2025-06-10