Хугацаа нь дууссан сүү авна
Хаваржилт хүндэрсэн үед нялх төлийг нэмэлтээр тэжээхийн тулд малчид чихэртэй цай, хуурай сүүгээр угждаг. Үүнтэй холбоотойгоор хүнсний инженер О.Гал-Очир хугацаа нь дууссан, хүүхдийн сүү авах хандивын аян эхлүүлсэн байна. Тэрбээр “Хүүхдийн сүү төлд шим тэжээл болдог учраас хандивын аян эхлүүлж байна” гэлээ. Иргэд, аж ахуйн нэгжүүд сүү хандивлахыг хүсвэл “Амгалан” захын 327, “Чухаг-2” хотхоны 70, “Сандэй-2” худалдааны төвийн 72 тоот лангуунд аваачиж өгч болох аж
2024-02-28
Хөрсгүй технологиор тэжээл тариалах технологи нэвтрүүлэв
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Онцгой комисст 875 тонн тэжээлийн улаан буудайг хүлээлгэн өгсөн. Энэхүү тэжээлийн улаан буудайг ашиглан гидропоник буюу хүлэмж, гэр, тасалгааны нөхцөлд, хөрсгүй технологийн дагуу ногоон тэжээлийг тариалах юм байна. Ингэж тариалсан ногоон тэжээл нь ядарсан малаа онд оруулахад нэн тустай гэнэ. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Баянхонгор аймагт 2021 онд энэ технологийг ашиглан ногоон тэжээл тариалж, малчид малдаа өгч онд оруулж байсан сайн туршлага бий аж. Тэжээлийн улаан буудайн соёолжийг тав хоног ургуулаад, хөрстэй нь хурааж авна
2024-02-28
“Нотлогдоогүй бол гэм буруутайд тооцохгүй гэж үү"
Энэ тогтоолоос өмнө “хүн байвал хэрэг нь олдоно” гэдэг зарчмаар МАН шүүхийг захирч ирсэн юм. Ихэд энгийнээр, хүн бүхэнд ойлгомжтой томъёолбол “нотлогдоогүй бол гэм буруутайд тооцохгүй ээ” л гэсэн үг.
2024-02-28
Улсын хэмжээнд 2.1 сая гаруй мал хорогдлоо
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг хүртэл зудын улмаас 1.5 сая мал хорогдоод байсан. Тэгвэл өчигдрийн байдлаар тэрхүү тоо600 000- аар нэмэгдсэнийг УОК-оос мэдээлэв. Мөн 58 сумд төмөр, 139 нь цагаан зудад өртжээ. Түүнчлэн нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндэрсэн аж. Малын зүй бус хорогдол Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дундговь аймагт хамгийн их байгааг албаныхан хэллээ. Хорогдол цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа тулсэг зэмийг стандартын дагуу устгах ажлыг ч эхлүүлжээ. Үүний дүнд устгалын 1336 цэгт мэргэжлийн 6004 хүн ажиллуулахаар төлөвлөсөн байна
2024-02-28
Зудад өртсөн хүүхдүүдэд туслах хандивын аян өрнүүлж эхэллээ
НҮБ-ын Хүүхдийн сан зудад өртсөн малчин айлуудын хүүхдэд туслах зорилготой хандивын аян өрнүүлж байна. Монгол орны газар нутгийн 90 орчим хувьд зуд нүүрлэж, зам, даваа хаагдсанаас малчдын хүүхдүүд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бусад үйлчилгээг авч чадахгүй байгааг тус байгууллагынхан хөндлөө.
2024-02-28
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн ажлын байртай болов
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн судалгааны лабораторийн зориулалттай шинэ ажлын байраа өчигдөр нээлээ. Энэхүү барилга нь судалгааны лабораториуд, оффис, спорт заал бүхий цогцолбор юм байна. Уг барилгыг Шинжлэх ухааны судалгааны лаборатори, спорт танхим нэртэйгээр БШУЯ, ШУА-иас санаачлан бариулж эхэлжээ. Харин 2021 онд БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн шийдвэрээр Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд шилжүүлсэн байна. Мөн тухайн онд уг хүрээлэнд ажиллах судлаачдын тоог 80 болгон баталсан нь судалгаа, шинжилгээгээ тогтвортой, чанартай хийхэд түлхэц болсныг удирдлагууд нь онцоллоо
2024-02-28
АРАЙ Ч ДЭЭ!!!: 45.6 тэрбум төгрөгөөр хотын төвийн явган хүний замыг солихыг эсэргүүцлээ
Нийслэлийн энэ оны төсвийг тодотгохоор ИТХ-аар эхний хэлэлцүүлгийг хийгээд буй билээ. Төсвийн тодотголын төсөлд хотын төв хэсгийн явган хүний замуудыг 45.6 тэрбум төгрөгөөр солихоор тусгажээ. Энэ олон хүний шүүмжлэлтэй тулгарч, иргэд цахим орчноор дамжуулан эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Тухайлбал, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр “Хотын төвийн явган хүний замыг бүгдийг нь ховхолж аваад, оронд нь байгалийн чулуугаар зам засах юм байна. Нийслэлийн иргэд ийм ажил хүсээгүй. Энэ бол яаралтай хийх шаардлагатай ч ажил биш. Үүнийхээ оронд 3-4 сургууль, цэцэрлэг барья” хэмээсэн юм.
2024-02-28
Ханги боомтын Гаалийн салбарын удирдах албан тушаалтныг шалгаж байна
Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Ханги хилийн боомтын Гаалийн салбарын эрхлэгч Ж.Мөнхтөрийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлжээ. Орон нутгийн эх сурвалжууд “Түүнийг албан тушаалаа урвуулсан гэх үндэслэлээр өнгөрсөн долоо хоногоос шалгаж эхэлсэн. Гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийж, хойшлуулшгүйгээр баривчилсан” гэсэн мэдээлэл өгсөн юм. Улмаар шүүгчийн шийдвэрийн дагуу яллагдагчаар тооцон, нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
2024-02-28
Дэлхийд алдартай 10 хүрхрээ
Хүрхрээ нь аялал жуулчлалын онцгой бүс төдийгүй байгалийн гайхамшиг юм. Дэлхийд алдартай 10 хүрхрээний талаарх мэдээллийг хүргэж байна.
2024-02-28