Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Ажил дээрээ архидан согтуурсан “Тавантолгой төмөр зам" ХХК-ийн ажилтнуудыг 25,000 төгрөгөөр торгожээ

Энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтаас “Тавантолгой төмөр зам" ХХК-ийн удирдлагуудын ноцтой бичлэг задарчээ” гэсэн гарчигтай 01 минут 41 секундийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Тус компанийн зүгээс холбогдох ажилтнуудыг тэр дор нь ажлаас чөлөөлснөө мэдэгдэж байв.
2024-02-26

АОХ-ны ерөнхийлөгчөөр С.Мөнх-Эрдэнийг сонгожээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан оюутны холбоо (АОХ)-ны II чуулган энэ сарын 24-нд болж, шинэ ерөнхийлөгчөөрөө С.Мөнх-Эрдэнийг сонгосон байна. Тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нийт зургаан хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн юм. 2017 онд АОХ-ны анхдугаар хурал болж, 21 аймаг, есөн дүүргийн 500 гаруй оюутан залуу оролцож, анхны тэргүүнээрээ эдүгээ АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж буй Н.Лхагвадоржийг сонгож байжээ
2024-02-26

Т.Баярхүү: Малчдад хүнс, шаардлагатай эм тариа, эмнэлгийн багц хүргэхээр ажиллаж байна

Зудын нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссоос ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “13 аймгийн 58 суманд төмөр зуд, 17 аймгийн 139 сумд цагаан зудтай, 18 аймгийн 69 сумд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байгаа гэв.
2024-02-26

Оюутнаа зодсон КУДС-ийн захирал Ж.Солонгыг 100,000 төгрөгөөр торгожээ

Энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр нэр бүхий цахим мэдээллийн сайтад “Кино Урлагийн дээд сургуулийн захирал оюутныг цохиж буй бичлэг ил боллоо” гэсэн гарчигтай мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Кино урлагийн дээд сургуулийн захирал Ж.Солонго оюутнуудаа дарамталдаг , эмэгтэй оюутнуудаа кофе уу гэх шалтгаар өрөөндөө оруулж зүй бус дарамт үзүүлдэг тухай баримтууд ирсээр байгаа аж.
2024-02-26

БЗД-ийн 49 мянган иргэнд үйлчилдэг Дарь-Эх нэгдсэн эмнэлэг төвийн шугамд холбогдоогүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллаж, төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүнтэй танилцах, анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонсож байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд тус дүүргийн Дарь-Эх нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
2024-02-26

Газар авчихаад төлбөрөө төлдөггүй шударга бус явдалтай эвлэрэхгүй гэв

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудлуудыг хороо, намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэж буй. Энэ хүрээнд Эдийн засаг, төсвийн хороо, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо, Хүний хөгжлийн хороодын өргөтгөсөн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг  холбогдох асуудлуудыг танилцууллаа.
2024-02-26

СХД-т гал гарч, утаажилтын бүсээс 72 иргэнийг гаргажээ

Сонгинохайрхан дүүрэг. 14 дүгээр хорооны 13 дугаар байрны 1 дүгээр орцонд их хэмжээний утаа гарч байна гэсэн дуудлагыг 2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 03:35 цагт хүлээн авчээ. 
2024-02-26

Дахин төлөвлөлтийн ажлыг эсэргүүцэж, буу чиглүүлэн заналхийлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

266 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ
2024-02-26

7 хоногийн дотор 51 удаагийн гал түймэр гарчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 32 суманд аюулт үзэгдэл, ослын  76 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
2024-02-26

13 аймгийн 58 сум мөсөн зудад өртжээ

Улсын хэмжээнд 13 аймгийн 58 сум төмөр буюу мөсөн зудад өртөөд байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Цас нягтран хатуурч, эсвэл хайлан мөстсөнөөс үүдэн мал бэлчээх аргагүйд хүрэхийг ийнхүү тодорхойлдог. Мөн 17 аймгийн 139 сум цас ихтэй, цагаан зудтай байгаа аж. Сүхбаатар аймагт хамгийн олон буюу 13 сум нь мөсөн зудад өртөж, хаваржилт хүндэрчээ. Бас Архангай аймгийн 10 сум мөсөн зудтай гэнэ. Зудын улмаас улсын хэмжээнд 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам хаагджээ
2024-02-26

Ховдод цэвэршүүлсэн усны төв ашиглалтад орууллаа

Ховд аймгийн Жаргалант сумд цэвэршүүлсэн усны төв ашиглалтад оруулсан байна. Уг ажлыг “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрынхан хэрэгжүүлжээ. Иргэд цэвэршүүлсэн ус хэрэглэхийн тулд дээрх төвөөр үйлчлүүлэх картыг тус байгууллагаас худалдан авах нь. Уг төвд 20 литр цэвэршүүлсэн усыг 3500 төгрөгөөр худалдаж буй юм байна. Тус төвөөр 09.00-19.00 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой аж. Мөн Ховд аймагт хуурайшилт, тоосжилтоос урьдчилан сэргийлэх, ногоон байгууламжийн хөрсийг усжуулах зорилгоор замын хашлагын хэсэгт мөс байршуулж эхэлжээ. Үүний хүрээнд 20 машин мөс буулгасан байна
2024-02-26

ӨМНӨГОВЬ: "Хүүхдэд ээлтэй орон нутаг" болох зорилт тавьжээ

Өмнөговь аймгийн “Хамгаалагдсан ирээдүй” хүүхдийн хөгжил, хамгааллын зорилтот жилийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон ХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, олон улсын “Найрамдал” цогцолбор, Урлаг, боловсролын академи зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.
2024-02-26

"Miss world-2024" тэмцээний спортын төрөлд Монголын гоо бүсгүй Б.Болор топ-32-т шалгарчээ

Гоо үзэсгэлэнгийн олимп гэж нэрлэгддэг 71 дэх удаагийн “Miss World” буюу "Дэлхийн мисс-2024" тэмцээн Энэтхэгийн Нью Дели хотноо болж буй. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Болор спортын төрөлд 130 гаруй орны бүсгүйчүүдээс топ 32-т багтжээ. 
2024-02-26

Боловсролын салбарын жишиг лаборатори нээв

Байгалийн ухааны олон зорилтот лабораторийг Багшийн хөгжлийн ордонд байгуулж, ашиглалтад оруулжээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-наас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд уг ажлыг гүйцэтгэсэн байна. Энэ нь манай улсын боловсролын салбар дахь, шинжлэх ухааны жишиг лаборатори болохыг БШУЯ-ныхан онцлов
2024-02-26

Хакуко М.Даваажаргал шавийнхаа өмнөөс ёс зүйн хариуцлага хүлээнэ 

Японы сумо бөхийн хорооныхон Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд хуралдаж,  Ёкозуна асан Хакуко буюу Мияагино М.Даваажаргалтай холбоотой зарим шийдвэрийг гаргажээ.
2024-02-26

Улсын аварга О.Хангай 31 дэх түрүүгээ хүртлээ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн түүхт 100 жилийн ойд
2024-02-25

Ирэх гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Монгол орны нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх хэдий ч төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг,
2024-02-25

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

Нийслэлийн Аврах ангид амиа хорлох оролдлого хийсэн 16 удаагийн дуудлага бүртгэгдэж
2024-02-25