“Бэлтэсмөрөн” ХХК-ийн удирдлагын хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэнэ
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр боллоо. Тус компанийг үүсгэн байгуулагч С.Ганбаатар, гүйцэтгэх захирал .Нямдэлгэр, .Пүрэвсүрэн, .Бузмаа, .Уяабор, .Нямдалай, .Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир, Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч .Дэлгэрмаа, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ нар өнгөрсөн оны зургаадугаар сард хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан юм
2024-02-23
Идэш тэжээлээр хомсодсон зээрийн сүрэг суурьшлын бүсийн ойролцоо нутагшив
Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт цагаан зээр шилжин байршаад буйг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас нь мэдээллээ. Тиймээс тус газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид тухайн байршлуудыг хяналтдаа аван, тандалт судалгаа хийж, шаардлагатай тохиолдолд биотехникийн арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэж буй гэнэ
2024-02-23
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарт яллах дүгнэлт үйлдэв
БНСУ-ын “Дэү” компаниас хуучин автобус оруулж ирснийг хүлээн авч, нийслэлийн нийтийн тээвэрт явуулж эхэлсэн албан тушаалтнуудад холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Ногоон автобусны гэх эл хэрэгт Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан, өдгөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зөвлөхийн албан тушаал хашиж буй Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын орлогч байсан Ж.Сандагсүрэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, БНСУ-ын дөрвөн иргэн зэрэг 24 хүнийг яллагдагчаар татсан билээ
2024-02-23
Өмнөговь аймгаас 2024 оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлалаа
Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор хүүхдийн эрх хамгааллыг сайжруулах, хөгжил оролцоог нэмэгдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг хариуцлагажуулах замаар хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор 2024 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарлалаа.
2024-02-22
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын худалдан авах ажиллагаанд шалгалт хийв
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны хоёрдугаар сарын 12-16-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Биеийн тамир, спортын улсын хороо, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн төв эмнэлгийн 2024 оны худалдан авах ажиллагаанд хамаарах мэдээллүүдэд дүн шинжилгээ хийв.
2024-02-22
Хүүхдэд электрон тамхи борлуулбал үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цуцална
Өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан.
2024-02-22