Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

"Ирээдүйн тоглоомууд" анхны олон улсын тэмцээнд Монголоос 10 тамирчин оролцож байна

ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж буй "Ирээдүйн тоглоомууд" хэмээх шинэ хэлбэрийн анхны олон улсын тэмцээн өчигдөр үдэш нээлтээ хийв. Тус тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцож байна.
2024-02-22

Өнөөдөр -10 градус хүйтэн байна

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -20...-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -16...-21 градус хүйтэн байна.
2024-02-22

Автомашингүй өдрийг тавдугаар сарын 25-нд зохион байгуулахаар товлолоо

Энэ хаврын Автомашингүй өдрийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт зохион байгуулах товыг нийслэлийн ЗДТГ-аас гаргажээ. Уг өдрөөр хотын төв замуудыг хааж, төрөл бүрийн уралдаан, тэмцээн, арга хэмжээ зохион байгуулдаг. Тэдгээрээс онцлох арга хэмжээ нь “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн юм. Өнгөрсөн онд уг тэмцээнд 30 орноос 30 мянга гаруй хүн оролцжээ
2024-02-21

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх нөхцөл, боломжийг бүрдүүллээ

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.1 мянган иргэн байдаг. Үүнээс  4 мянга гаруй нь Дархан-Уул аймагт оршин суудаг гэсэн албан ёсны статистик мэдээлэл 2019 онд гарчээ.
2024-02-21

Утааны эсрэг уралдаан зарлажээ

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шийдэл, шинэ санаа, оновчтой гаргалгаа бий болгох зорилгоор “Улаанбаатарын агаарын бохирдлын эсрэг шинэ санааны эрэлд” сэдэвт уралдааныг Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, математикчид, эрдэмтдийн холбооноос зохион байгуулах гэж байна. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид суралцагчид, ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд уг уралдааныг зарлажээ
2024-02-21

Зудын гамшигт өртсөн малчдад туслах аянд эрдэмтэд, үндэсний үйлдвэрлэгчид нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн алба, УОК-ын Шуурхай штаб,  ХХААХҮЯ,  Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл, "Хүнсний хувьсгал"  ТББ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг оролцуулсан "Зудыг хохирол багатай даван туулах шуурхай зөвлөгөөн" өнөөдөр боллоо.
2024-02-21

Хөтөч, тайлбарлагчдын III чуулган зохион байгууллаа

Жуулчдын хөтөч, тайлбарлагчдын III чуулганыг Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, БОАЖЯ хамтран өчигдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь өнөөдөр тохиож байгаа Дэлхийн хөтөч, тайлбарлагч нарын өдрийг угтсанаараа онцлогтой. Орон нутагт ажиллаж, амьдардаг хөтөч, тайлбарлагчид уг чуулганыг зорин иржээ. Аялал жуулчлалын тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Уг хуулийн 10.4 дэх хэсэгт нь Жуулчны хөтөч, тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журмыг баталж, хэрэгжүүлэхээр тусгасан
2024-02-21

Метро барьж байгуулах ажилд 333.0 тэрбум зарцуулахаар төлөвлөжээ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг  Зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.   Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд энэ оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг ₮333.0 тэрбумаар, тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд ₮54.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ. 
2024-02-21

Жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах “Аюулгүй Улаанбаатар” төсөл хэрэгжүүлнэ

БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын аюулгүй байдал, хамгаалалтын нэгдсэн холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын болон Цагдаагийн удирдах газар хамтран “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд гадаадын иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах “Аюулгүй Улаанбаатар” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд гадаадын иргэн олноор зорчдог газруудыг камержуулах, эргүүл, хяналтын үйл ажиллагааг сайжруулах, “жуулчин цагдаа” ажиллуулах, гэмт хэргийн хохирогч болсон иргэд шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэх нөхцөл бүрдүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. 
2024-02-21

Малайз Улсын Авлигын эсрэг хороо жилд 500 орчим эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Малайз Улсын Авлигын эсрэг хорооны дарга, тэргүүн комиссар Тан Шри Дато Шри Хажи Азам бин Бакигийн урилгаар тус хороонд албан айлчлал хийж байна.
2024-02-21

Малын тэжээлийн импорт 219 хувиар өсчээ

Малын тэжээлийн импорт 219 хувиар өсөөд байна. Тодруулбал, улаанбуудайн хивэг 13.8 мянган тонныг импортоор авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.5 мянган тонноор буюу 119 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Он гарснаас хойш 65 аж ахуйн нэгж улаанбуудайн хивэг импортолжээ. 
2024-02-21

Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн. Нийт зургаан экскаватор, 21 хово, нэг бобкат, нэг портер, нэг ковш техниктэйгээр ажиллаж, өнөөдрийн байдлаар 824 рейсээр 16480 тонн мөсийг зөөж тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна.
2024-02-21

Хяргас нуур, Хан хөхий орчмын бүсэд монгол бөхөн нутагшжээ

Байгаль, цаг уурын өөрчлөлт, уул уурхай, дэд бүтцийн нөлөөгөөр монгол бөхөн тархац нутгаа тэлж, шинэ газарт идээш их болсныг судлаачид хэлж буй. Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн судлаач Б.Бүүвэйбаатар “Өмнө нь Шаргын, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал бөхөнгийн үндсэн тархац нутагт тооцогддог байсан бол сүүлийн жилүүдэд түүхэн тархац газар буюу Хомын тал, Хяргас нуурын урд хөвөө орчимд идээш их болсон ” гэж саяхан мэдээлж байв. Тэгвэл судлаачид түүхэн тархац нутагтаа эргэн очоод буй бөхөнгийн сүргийг дүрс бичлэгээр баталгаажуулж, ажиглалт, судалгаа хийснээ мэдээлэв
2024-02-21

Цас орж, хүйтэрсэнтэй холбоотойгоор Сэлбэ гол үерлэх эрсдэл нэмэгдлээ

Сэлбэ голд халиа, тошин үүссэнтэй холбоотойгоор мөсийг нь хагалан зөөж, Туул голд буюу Сонсголонгийн гүүр орчим дасгаж эхэлсэн билээ. Өчигдрийн байдлаар уг ажил тав дахь өдрөө үргэлжилж байв. Мөсийг шөнийн цагаар зөөж буйг Геодез, усны барилга байгууламжийн газрынхан мэдээллээ. Мөн сүүлийн өдрүүдэд хүйтэрч, цас орсны улмаас халиа ихсэж, Сэлбэ гол үерлэх эрсдэл нэмэгдсэнийг албаныхан нь хэллээ. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл 200 гаруй айл усанд автах эрсдэл үүсээд байгаа аж. Гэсэн ч мөс зөөх, далан барих зэрэг ажил нь дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ
2024-02-21

Сүхбаатар аймгийн малчдад туслах “Сэтгэлийн дэм” аяныг эхлүүллээ

Зудад нэрвэгдээд буй Сүхбаатар аймгийн малчдад туслах “Сэтгэлийн дэм” хандивын аяныг эхлүүлжээ. Аяныг тус аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс санаачилсан байна. “Өнгөрсөн жилийн аравдугаар сараас цас ахиу орсон, байнга явган шуурснаас болж, малчдын амьдрал хүндэрсэн. Мөн автомашины зам цасанд дарагдсанаас орон нутагт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүйд хүрлээ. Тиймээс дан ганц мөнгө хандивлах бус, туулах чадвар өндөртэй машинаараа зам гаргаж өгөхийг иргэдээс хүсье” хэмээн Нутгийн зөвлөлийнхөн нь мэдээлсэн юм
2024-02-21

Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас дахин нэмэлт хүч гарлаа

Дорнод аймгийн Матад, Булган сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт суманд
2024-02-21

Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад гэнэтийн шалгалт хийв

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн тэргүүтэй гишүүд Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад гэнэтийн шалгалт хийж, нөхцөл байдалтай нь танилцжээ. Гурван давхар, 1000 ам метр талбайтай тус агуулахыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2021 онд барьж, ашиглалтад оруулжээ. Энэ нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эд, вакцин, био бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах зориулалт бүхий улс орны стратегийн онцгой ач холбогдолтой объект аж.
2024-02-21

Шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар хэлэлцээр байгуулна

УУХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг уржигдар ОХУ-ын Москва хотод “Роснефть” компанийн удирдлагатай уулзжээ. Энэ үеэр манай талаас энэ онд худалдан авах бүтээгдэхүүний хэмжээг захиалгын дагуу нийлүүлэх, ачилтыг нь тогтвортой байлгах талаар хэлэлцсэн бөгөөд дээрх компанийн зүгээс хамтран ажиллахаа илэрхийлсэн гэж УУХҮЯ-наас мэдээлэв. Дээрх ажлын хэсэгт УУХҮЯ, АМГТГ, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтсан аж
2024-02-21