Нутгийн баруун хагаст үүлшинэ
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр байна. Агаарын температур өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр +2…-3 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +3…+8 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.
2025-04-02
Тусгаар тогтнол шүлгийг 21 аймаг, нийслэлд зэрэг уншина
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг энэ сарын 4-нд буюу ирэх баасан гарагт сурагчид Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсон унших арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.
2025-04-01
Аятайхан болох гэж байж амиа алдав зээ
Загвар гэгч ямагт тодорхой мөчлөгтэй, өөрөөр хэлбэл дахин давтагдсаар ирсэн байх юм. Бэлхүүсэвч хийж, сэвсгэр банзал өмсөн, үсээ овор ихтэй болгож овойлгосон эмэгтэйг одоо хотын төвд үдэшлэгт ирсэн байна гээд төсөөлөхөд төвөгтэй. Баасан гарагийн үдэш томоохон зоогийн газар орвол урт үстэй, хөх нь урагшаа товойсон, зузаан уруултай хүүхнүүд тэнд харин нэг нүдэнд тусна. Гоо сайхны мэс засал хийлгэх сэдэл яагаад төрдөг, тэр бүхний эцэст юутай нүүр тулгарч байгаа талаар хүүхнүүдтэй бид ярилцав. Татьяна Игнатова 23 настай. Тэрбээр өндөр цалинтай ажилтай, орон сууц, машинтай гэнэ. Ер нь л түүний амьдрал үлгэр шиг л байж. Харин гоо сайхны засалч руу нэг удаа очсоныхоо дараа үхэл, амьдралын заагт ирсэн байна.
2025-04-01
Японд суралцсан инженерүүд эх орондоо ирэв
Инженер, технологийн дээд боловсрол буюу “1000 инженер” төслийг Боловсролын яамнаас 12 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 1000 оюутан, багш, судлаачийг Япон Улсад суралцуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 1035 хүн төгсжээ. Тодруулбал, бакалаврын хамтарсан хөтөлбөрт 292, “Коосэн”-д 177, магистр 37, доктор 104, зэргийн бус богино хугацааны сургалтаар 488, нийтдээ 1098 оюутан, багш, судлаач хамрагдсан байна.
2025-04-01
Монголд мазаалай судлах төв байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээ хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулаад хоёр жил орчмын хугацаа өнгөрчээ. Ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Говийн их дархан цаазат газрын А хэсэг зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагынхнаас гадна мазаалай судлаач, эрдэмтдийн төлөөлөл багтсан. Уг ажлын хэсгийнхэн мазаалай хамгаалах чиглэлээр энэ онд хэд хэдэн ажил хийх төлөвлөгөө гаргаж.
2025-04-01
Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн давж заалдах танхимын ерөнхийлөгч болжээ
Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр ажиллаж буй Д.Эрдэнэбалсүрэнг эл шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгожээ. Тус шүүхийн дүрмийн 14, Дотоод журмын дөрөв дэх заалтыг үндэслэн танхимын ерөнхийлөгчийг шүүгчдийн олонхын саналаар сонгодог бөгөөд Монгол Улсын шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг танхимийн шүүгчид санал нэгтэйгээр дэмжсэн байна. Тэрбээр 2025-2026 онд Олон улсын эрүүгийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр ажиллах юм. Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн давж заалдах шатны танхим нь таван шүүгчтэй, тус шүүхийн хүрээнд гаргасан шийдвэр, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг, шилдэг, туршлагатай шүүгч нараас бүрддэг гэнэ.
2025-04-01