П.Наранбаяр: Хөмсгөндөө хоёр жижигхэн оёдол тавиулсан
Төрийн ордонд өчигдөр УИХ-ын гишүүн Б.Найдлаад , Боловсролын сайд П.Наранбаяр зодуулсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Боловсролын сайд тайлбар өглөө. Тэрбээр, "Бид хоёрын дунд зөрчил маргаан байхгүй. Хуралдахад маргалдах зүйл гарна. Гэхдээ зодооны аргаар шийднэ гэж юу байх вэ? бид зодолдоогүй. Зодолдох гэдэг нь хоёр талаасаа хариу үйлдэл үзүүлэхийг хэлнэ. Харин санамсаргүй байдлаар зохиж, хөмсгөндөө хоёр жижигхэн оёдол тавиулсан" гэв.
2025-03-28
Нийслэлийн хоёр сургуульд улаанбурхан өвчин голомтлон тархжээ
Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь бага насныхан бөгөөд нийслэлийн 22 сургуулын сурагчдаас халдвар илэрч, хоёр сургуульд нь халдвар голомтлон тархсан. Эдгээр халдвар авсан хүүхдүүд улаанбурхан өвчний вакцинд огт хамрагдаагүй болон тун дутуу хүүхдүүд байсан гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Иймд эцэг эхчүүд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакцинд хүүхдээ бүрэн хамруулахыг зөвлөлөө.
2025-03-28
Менингекоккт өвчний улмаас ХОЁР хүүхэд энджээ
Өнөөдрийн байдлаар менингекоккт халдварт өвчний дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Гэвч хоёр хүүхдийн биеийн байдал хүндэрч эндсэн харамсалтай мэдээлэл байна. Уг халдвараар бүх насны хүмүүс өвдөх эрсдэлтэй боловч 0-5 насны хүүхэд илүү өртдөг байна.
2025-03-28
Модны тоо, насжилт зэргийг нь харгалзан урамшуулал олгоно
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, ургуулсан аж ахуйн нэгж, иргэнийг урамшуулах ажлыг өнгөрсөн жилүүдэд хэсэгчлэн буюу нийслэл, орон нутгийн удирдлагуудын шийдвэрээр тодорхой бүс нутгуудад л хэрэгжүүлж ирсэн.
2025-03-28
Нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга, ууланд алхах, ил гал гаргахыг хориглолоо
Эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 тоот захирамжаар нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялаг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах, ил гал гаргахыг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хориглолоо.
2025-03-28
Улаанбаатарт ялимгүй цас орно
Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.
2025-03-28
Өнжмөл өвс шатааснаас гал алдсан 21 дуудлага иржээ
Энэ он гарснаас хойш найман аймгийн 20 сумд 28 удаа ой, хээрийн түймэр дэгджээ. Түймэрт ой, хээрийн 1.3 сая га талбай, 39 гэр, 15 сууц, зургаан автомашин өртсөнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2025-03-27
Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн нөхцөлийг бид гаргахдаа энэ удаа их болгоомжтой хандана
Ипотекийн зээлийн нөхцөлийг бид гаргахдаа энэ удаа их болгоомжтой хандаж байгаа. Энэ жил ипотекийн хөтөлбөрийг удаан зарлаж байгаа мэт иргэдэд санагдаж магадгүй. Бид барилгын нийлүүлэлттэй уялдаж байж энэ хөтөлбөрөө зарлахгүй бол өмнө нь бидний гаргасан алдаа юу гэхээр хүүг бууруулсан ч иргэдийн төлөлт буураагүй. Жишээ дурдвал ипотекийн зээл найман хувийн хүүтэй байхад зээл авсан иргэд сард 400-600 мянган төгрөг байсан. Гэтэл 6 хувь болгож бууруулахаар уг нь тэр төлж байсан мөнгө багасах ёстой. Гэтэл барилгын метр квадратын үнэ нэмэгдэж, иргэдийн зээлийн сарын төлөлт дээр 100-150 мянган төгрөг нэмэгдсэн. Энэ бол бодит жишээ. Товчхондоо иргэд хохирч, барилгын компаниуд хожиж байна гэсэн үг. Тэгэхээр бид барилгын компаниудад зориулсан ипотекийг хийж болохгүй. Нэг талдаа ипотекийн зээлийн хүүг буулгаж, нөгөө талдаа барилгын үнэ нэмэгдэж болохгүй. Иймд эрэлт, нийлүүлэлтийг уяалдуулсан бодлого байх ёстой.
2025-03-27