Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Монгол Улс IQ-гийн үзүүлэлтээр 126 орноос долоодугаарт эрэмбэлэгдэв

“International IQ registry” олон улсын бай­гуул­лага 40 асуул­таас бүрдсэн онлайн тестийг 2024 онд 1.3 сая хүнээр бөглүүлж, харь­цуулсан судалгаа хийс­­­­ний үр дүнд “Улс орнуудын дундаж IQ- 2025” эрэм­­бийг гаргажээ.
2025-02-25

“Оюутан цэрэг” сургалтад 1-3 дугаар дамжааныхан оролцох боломж бүрдэв 

“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын журмыг ши­нэчилжээ.
2025-02-25

МУИС, МУБИС, АШУҮИС, ХААИС-ийнхан Цагаан сараар цахимаар хичээллэнэ

Багш нар болон оюутнуудын хүсэлтийн дагуу энэ сарын 28 буюу битүүний өдөр, ирэх сарын 3-4-нд МУИС, МУБИС-ийнхан ца­химаар хичээллэхээр болжээ.
2025-02-25

Анхан шатны шүүхэд таван жил гацсан мансуурагчдын хэргийг шийдэж чадахгүй нь

Хар тамхи хэмээх барцадтай, хор аюул­тай бодист монгол залуус донтох нь их­сэж, түү­­­ний­гээ олж авахын тулд, эсвэл хэ­рэг­­лэ­ч­хээд яахаас ч буцахгүй болж байна.
2025-02-25

Хубилайн хаанчлалын үед хамаарах хүрэл толинууд хил давуулах гэж байжээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боом­тоор ОХУ руу хил гарах гэж байсан ма­най улсын иргэн тээшиндээ түүх, соёлын эд өл­гийн зүйл авч явсныг гаалийнхан саа­туул­жээ.
2025-02-25

“Даншиг наадам-Хүрээ цам”-ын товыг өөрчилсөнд аялал жуулчлалынхан бухимдав

Монголын шашин, соёлын зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан “Даншиг наа­дам-Хүрээ цам” наадам жил бүрийн найм­дугаар сард болдог уламжлалтай.
2025-02-25

“Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдогчдын гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ

“Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурлыг Баян­­­зүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэр­­­­­гийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч нар “Улаан­­­баа­тар” театрын танхимд өчигдрөөс хэлэл­­цэж эхэл­­­­лээ.
2025-02-25

“Шижир алт” ХХК-ийн захирлын үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүлэв

“Монголросцветмет”-ийн харьяа “Ши­­­­жир алт” ХХК-ийн гүйцэтгэх за­­хир­­лаар ажиллаж байсан О.Баттөмөрт хол­бог­дох хэрэгт НПГ-аас яллах дүг­­­нэлт үйлдэн шүүхэд дахин шил­­жүүл­­­лээ.
2025-02-25

“Ахмадын эрт илрүүлэгт эрсдэлт бүлгийнхнийг л хамруулж байна”

Эрүүл мэндийн яам энэ сарыг “Ахмад наст­ны эрүүл мэндийг дэмжих сар” бол­гож, на­рийн мэргэжлийн, урьдчилан сэр­гий­­лэх, эрт илрүүлэх 17 төрлийн үзлэг, оно­шил­­гоог дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд зо­хион бай­­­гуулж байна.
2025-02-25

Шинийннэгэн нэртэй 50 хүн байна

Үндэсний статис­ти­кийн хорооноос Хүн ам, өрхийн мэдээллийн сангаас сар ши­­­нийн баяр­тай холбоотой сонир­холтой ба­­рим­туудыг өн­гөр­сөн баасан гарагт та­нил­­­­цуулав.
2025-02-24

Бага насны хүүхдийн хөгжил, боловсролын талаар хэлэлцжээ

“Бага насны хүүхдийн хөгжил, бо­ловс­рол, судалгаа” олон улсын эрдэм шин­жилгээний хурлыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Эрдэм шин­­жилгээний хуралд оролцохоор манай­хаас  гадна ОХУ, Индонез, БНХАУ зэрэг долоон улсын нийт 40 гаруй судлаач бүтээлээ ирүүлсэн байна. Хурлын эхэнд “Багш, сургуулийн өмнөх боловсрол” сэдэвт судалгааны ажлаа МУБИС-ийн багш, доктор Б.Төртогтох, профессор Ж.Батдэлгэр нар танилцууллаа. Тэд багш нарыг бэлтгэх хөтөлбөрийг бусад улсынхтай харьцуулжээ.
2025-02-24

Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг мэдээлсэн иргэдийг урамшуулна

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “Байгаль орчны хууль тогтоомж зөрч­­сөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өг­­сөн иргэн, нөхөрлөл, төрийн бус бай­гуул­­­лагад 150 мянган төгрөгийн урам­шуу­­лал олгоно”, “Хууль бусаар бэлтгэж ху­­­раал­гасан байгалийн баялгийн бор­луу­­­лалтын орлогын 15 хувийг тухайн зөрч­­­лийг илрүүлсэн улсын байцаагч, бай­­галь хамгаалагчид олгоно” гэж тус­га­­сан бай­даг.
2025-02-24

Талуудын 17 дугаар бага хурлыг хүлээн авагч орны хэлэлцээрт гарын үсэг зурлаа 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг хүлээн авагч орны хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ ХБНГУ-ын Бонн хот дахь НҮБ-ын төв байранд өнгөрсөн баасан гарагт боллоо. Ингэснээр манай улс ирэх онд талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах эрхээ баталгаажуулав. 
2025-02-24

Арьс, шир болон вирусгүй төмсний бичил булцуу өсгөвөрлөх лабораторитой боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлд­вэ­рийн судалгаа хөгжлийн төвийнхөн дэр­­­гэдээ Арьс, ширний болон Вирусгүй төмс­­­ний бичил булцуу өсгөвөрлөх үр­­жүүл­­гийн лабораторийг шинэчлэн бай­гуулж, өнгөрсөн баасан гарагт нээлээ.
2025-02-24

МҮЭХ-ны салбар холбооны эрх бүхий албан тушаалтнуудыг яллагдагчаар татжээ

Монголын үйлдвэрчний эвлэлийн хол­бооны харьяа Эрчим хүч, геологи, уул уур­хайн үйлд­­вэрчний эвлэлийн холбоо (ЭХГУУҮЭХ)-ны удирд­­­­­­­лагуудыг яллагдаг­­­чаар татан АТГ-ын Мөр­­дөн шал­­гах хэл­­тэст шалгаж байна.
2025-02-24

Вьетнамаас ирсэн иргэдийн дөрөв дэхээс нь улаанбурхан оношлогдов

ХӨСҮТ-өөс өнгөрсөн баасан гарагт улаан­бур­хан болон ханиад, томууны нөхцөл байд­лын мэ­дээллийг танилцууллаа.
2025-02-24

Л.Уранчимэг: Ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг буруу хэрэглэснээс тариаланчид хордох тохиолдол гарч байна

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн Хими хор судлалын лабораторийн эрхлэгч Л.Уранчимэгтэй ярилцлаа. Тэрбээр пестицид буюу ургамал хамгааллын бүтээгдэхүүний хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байгааг онцоллоо. Тиймээс хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд тариаланчид пестицидийг яаж ашиглах талаар мэдлэгтэй байх нь чухал гэв.  
2025-02-23

М.Батсүх: Хагас  жил хэвтэрт байхдаа багын мөрөөдлөө санаж, анхны онгоцоо зохион бүтээсэн

Монгол Улсын зохион бүтээгч цол тэмдгийн эзэн М.Батсүхтэй ярилцлаа. Өдгөө 66 настай тэрбээр багын мөрөөдлөө ажил хэрэг болгож, өөрийн гараар онгоц, завь, мотоцикл бүтээжээ.
2025-02-22