“Хөх сувд” 10 хоног үргэлжлэх нь
24 дэх удаагийн “Хөх сувд” мөсний баярыг ирэх сарын 13-23-нд зохион байгуулна. Мөсний баяр өнгөрсөн жилүүдэд 2-3 өдөр болдог байсан бол энэ оноос 10 хоногийн хугацаанд үргэлжлэх нь.
2025-01-10
Авлигаар олгосон газрыг АТГ-ын ажлын үр дүнд төрд авснаар эмнэлэг барихаар боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” төслийг хэрэгжүүлэхээр болж, хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн нутаг, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан явах замд буюу Баянголын аманд шавыг нь тавилаа. Зураг төслөөс нь харвал маш том газарт олон машины зогсоол бүхий том цогцолбор “болсон” нь илт. Уг бүтээн байгуулалт өрнөх Баянголын ам буюу “Найрамдал” зуслангийн ойр орчмын газруудад олон айл эзэн сууж, төрийн мэдэлд газар үлдээгүй гэхэд хилсдэхгүй.
2025-01-10
Б.Гүнчинсүрэн: Эртний хүний шүд нь НТӨ 24 750 оны үед хамаарахыг тогтоосон
Монгол, Польшийн эрдэмтэд хамтарсан судалгааныхаа хүрээнд эртний хүний үүдэн шүд олжээ. Энэ нь Монголын нутгаас олдсон плейстоцены буюу мөстлөгийн үеийн хүний хоёр дахь олдвор юм байна. Эхнийх нь Хэнтий аймгийн нутагт орших Салхитын хөндий хэмээх газраас олдсон хүний гавлын ясны оройн хэсэг. Харин хоёр дахь нь Өмнөговь аймгийн Булган сумын Хөтөл усны агуйгаас олдсон үүдэн шүд болов.
2025-01-09
Хүний эрхийн зарчмыг баримтлах талаар Ерөнхий сайдад зөвлөмж хүргүүлэв
Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 27.3-д “Комиссын гишүүн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй гэж үзвэл шалтгаан, нөхцөлийг нь арилгуулахаар зөвлөж хүргүүлнэ гэж заасан.
2025-01-09
Улаанбаатарыг ухаалгаар орон сууцжуулах стратегийг 771.2 сая төгрөгөөр боловсруулна
Улаанбаатар хот ухаалгаар орон сууцжуулах төлөвлөгөөтэй болох гэнэ. Ийм агуулгатай тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрынхан өнгөрсөн сарын 31-нд буюу шинэ жилийн өдөр зарлажээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу тендерийг сарын дараа нээнэ.
2025-01-09
Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ахмадын холбоо хамтран Ахмадын үндэсний чуулганыг өчигдөр зохион байгууллаа. Эл чуулганд 900 орчим ахмад настан оролцсон аж.
2025-01-09