
“Conjuring 2” аймшгийн кино 2016 оны 6-р сарын 10-ны өдөр монгол кино театруудад нээлтээ хийх гэж байгаа билээ. Тэгвэл үзэгчдийн хүлээлт болоод буй энэхүү кино нь өөрийн ертөнцөд цоо шинэ шийдлийг авчирлаа. Аймшгийн киног 360 технологиор үзэх нь хамгийн тохиромжтой, сонирхолтой илүү аймшгийн мэдрэмж дагуулсан санаа болохыг “Conjuring 2” кино баталж, аймшгийн киноны салбарт цензур тогтоох шиг болов. Монголчууд арваад жилийн өмнө 3D шил, дэлгэцийн гайхамшгийг бахдан, сониучирхан хүлээж авч байсан үе энүүхэнд санагдана. Техник технологи өдөр бүр өөрчлөгдөж, цагаар хөгжиж байгаа энэ үед хүн харахыг хүссэн зүг гүүгээ ухаалаг утсаа чиглүүлэн, эсвэл дэлгэцэн дээрх сумыг дарахад л харж болдог болсон нь өнөөдрийн хувьд хамгийн шинэлэг зүйл болоод байна. Хаашаа харахыгаа та өөрөө шийд. “Conjuring 2” кино багийнхны 360 технологийг ашиглан хийсэн айдас хүргэм танилцуулга видеог танд хүргэж байна. Чихэвчээ зүүгээд, дэлгэцээ томруулахыг зөвлөж байна.