Засгийн газар 100 хоногт нэн тэргүүнд ямар ажил хийж, гүйцэтгэх ёстой талаар иргэдээс санал авч эхэллээ. Ингэхдээ“И-монголиа” систем болон Засгийн газрын олон нийттэй харилцах “11-11” төвөөр дамжуулан хүлээн авах аж. Системд нэвтэрсэн даруйд санал өгөх тусгай цонх нээгдэх бол “11-11” төв 24 цагийнтурш утас, вэб хуудас, фэйсбүүк чатаар иргэдийн саналыг бүртгэх гэнэ.
“Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын төслийг боловсруулахдаа салбарын яамд, мэргэжилтэн, судлаачдын санал болон манай улсад нэн тулгамдаж буй асуудал, яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг тусгасангэв. Тухайлбал, бүх шатандчиг үүргийн давхардлыг арилгаж, цомхон бүтцээр ажиллах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон түүний үүсмэл ордыг ашиглаж байгаа хуулийн этгээдүүдтэй хувьцааны хувь хэмжээг тогтоох асуудлаар хэлэлцээ хийх, анхан шатны хоршоодын үйл ажиллагааг бэхжүүлж, малчид, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран дундын хоршоо байгуулах, нийтэд хүлээлт үүсгэсэн авлига, албан тушаалын хэргийг шийдвэрлэх явцыг эрчимжүүлэх талаар холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн шуурхай шийдвэрлэх зэрэг ажил багтжээ.
Д.Сэлэнгэ