Тулгар төрийн2234, Их Монгол Улсын819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийнойг тохиолдуулан“Дээлтэй монгол-2025” наадмыг Сүхбаатарынталбайдөчигдөр зохион байгууллаа.
19 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлсэн “Дээлтэй монгол” наадмын үеэр шилдэг дүүрэг, аж ахуйн нэгж байгууллага, хамгийн сайхан дээлтэй гэр бүл болон оролцогчдыг шалгарууллаа. Мөн монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч, хамгийн сайхан дээлтэй хүүхдийг ч шалгаруулсан юм. Түүнчлэн энэ үеэр үндэсний хувцасны загварын үзүүлбэр, монголчуудын уламжлалт тоглоом, наадгай, дээл урлаачдын үзэсгэлэн худалдааг дэлгэсэн байна. Ташрамд дурдахад, эл наадмыг өнөө жил монгол туургатны төлөөллөөс гадна БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаан Уйгараас оролцогчид зорин ирж, угсаатны хувцас, өв соёлоо танилцуулан өөрсдийн үүхтүүх, онцлогийг харуулан хүндэтгэлийн парадад алхсан юм.
“Дээлтэй монгол” наадам нь монголчуудын үндэсний хувцас, уламжлал, биет болон биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зорилготой.
У.Цэцэг