Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон медаль хүртээх үйл ажиллагаа үргэлжилж байна. Ардын уран зохиолч П.Бадарч, Ардын жүжигчин А.Долгор нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн бол өчигдөр эл эрхэм дээд цолтоннэгээр нэмэгдлээ. Тодруулбал, ардын хөгжмийн зэмсгүүдийг шинээр урлах, сэргээн шинэчлэх ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, залуу хойч үедээ өвлүүлэн сургаж, олон нийтийн хүртээл болгон үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувьнэмрийгньүнэлэн“Эгшиглэн магнай” ХХК-ийн захирал, хөгжмийн зэмсэг урлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Байгалжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээв. Мөн УДЭТ-ын ерөнхий найруу лагч, уран сайхны удирдагч асан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийг Ардын жүжигчин цолоор шагнав.
Түүнчлэн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Бямбацогт Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасанд олон нийт талархан хүлээж авлаа. “Ноён солиот” киноны дүрээрээ ард түмний сэтгэлд тод үлдсэн жүжигчин Д.Бямбацогтыг Гавьяат жүжигчин цол хүртэх ёстой хэмээн цахим орчинд “шаардаж” байсан нь ийн биеллээ олов. Мөн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Анхням, “Трүүп Амараа” хамтлагийн найруулагч, циркийн жүжигчин Т.Амартүвшин нарт Гавьяат жүжигчин цол хүртээв. Ардынбагш, Гавьяат багш, хуульч, эмч, эдийн засагч, малчин, Үйлчилгээний гавьяат ажилтан, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас, Хөдөлмөрийн хүндэт медалиар нийт 30 орчим хүнийг шагнасан байна.
Ч.Болор