БНСУ-ын Сөүл хотод энэ мягмар гаргийн 14.00 цаг орчимд агаарын хэм 37.1 хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өмнө нь 1939 оны долоодугаар сарын 9-нд 36.8 градус хүртэл халж байсныг тус үзүүлэлт эвдсэн аж. Өмнөд солонгосчууд 1908 оноос эхлэн цаг уураа бүртгэж, хянаж эхэлсэн гэнэ. Тиймээс 2025 оны тус өдрийг 117 жилийн дараах Сөүлийн хамгийн халуун өдөр тохиолоо хэмээж байгаа юм. Зүүн хойд тэнгисийн дээгүүр тогтсон өндөр даралтын бүс агаарыг тогтвортой байлган, Тэбэк нурууны баруунаас доош чиглэсэн халуун, хуурай салхи нь хэт халахад нөлөөлсөн байж болзошгүй гэсэн юм. Энэ сарын11 хүртэл бүгчим, халуун байхыг Сөүлийн цаг уурчид анхаарууллаа.
Д.Хэрлэн