Хасаа, сумны хийцээрээ Халхад нэрээ цуурайтуулсан Монгол Улсын гарамгай мэргэн Ш.Батсүхийг шагайн харваачид “Мэргэн Баваа” хэмээн авгайлан ихэд хүндэлдэг. Тэрбээр шагайн харвааны бүхий л эд хэрэгслийг хийхдээ тухайн хүний биеийнх нь онцлогт тааруулж, донжийг нь олж урладгаараа алдартай нэгэн. Баваагаар нутаг нутгийн харваачид баяр наадмын шагайн хашлага, сумаа хийлгэхээр зорьж ирэх нь олон. Түүний хүү Монгол Улсын дархан мэргэн Б.Баатарбат хүүхэд байхаасаа аавынхаа шагай харвахыг харж, энэ спорттой нөхөрлөхийн зэрэгцээ аравч, зурхай, сэнтий, хашлага, сум урлах өвөрмөц ур хийцийг нь ч бас өвлөсөн гэдэг. Монгол түмний түүхт наадгай болох шагайн харвааг сурталчлан таниулж, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Мэргэн Баваа”-г “Наадам айсуй” буланд зочноор урьж ярилцлаа.
-Монгол түмний хотол олноороо цэнгэн баясдаг улсын наадам мөдхөн эхлэх нь. Нутаг нутгийн цуутай харваачид танаар шагайн харвааны эд хэрэгслээ урлуулахаар зорьж ирдэг гэнэ билээ.
-Наадам дөхөхөөр өөрийн эрхгүй сэтгэл догдолдог. Малгай, дээл, бүс, шагайн харвааны эд хэрэгслээ зэхэж, сум тавихаар яарна шүү дээ. Налайхдүүргийн наадмын шагайн харвааны тэмцээнд шавь нартайгаа оролцохоор бэлдэж байна. Сүүлийн үедшагайн харваачидур, хийц сайтай, ховор нандин, эртний үнэт зүйлээр урласан зүйл хэрэглэдэг болжээ. Би эхлээдсум хийдэг байснаа сүүлдаравч, зурхай, хасаа урладаг болсон. Агар, зандан модМонголдтун ховор. Хүрэн царс, саалийн модон хувин, хуучирсан шанз хөгжим, лааны хайрцагны зөөлөн модоор хашлага голдуу хийнэ. Тэр үедшагайн харвааны хамгийн урт хашлага 12-15 см, том сум гурван цэн буюу 14 гр байв. 1970-аадоны дундүеэс шагайн харваачид20 см-ийн урттай хашлага хэрэглэх болсон. Миний хувьд1974 оноос хойш өнөөг хүртэл шагайн харвааны эд хэрэгсэл урлаж буй. Шагайн харваатай нөхөрлөсөн түүх минь их сонирхолтой. 1966 ондангийн андЛ.Цэнд-Аюуштай уулзахаар очих бүрд “Шагай харвахаар явчихсан” гэдэг байв. Нэг өдөр шагайн харваа хийжбайгаа газар нь яваад очтол Л.Цэнд-Аюуш сууж байна. Тэрбээр надад“Чи сум тавь” гээдганц шүдэнзний мод хөндлөн тавьсан зурхай руу заалаа. Хашлага, сумыг нь аваадсум тавьтал оночихов. Ингэж л шагайн харваанддурлаж, бүр хорхойсон. Амьдралынхаа 70 гаруй жилдуран бүтээлээ туурвихаас гадна шагай харваж, мужаан, сийлбэр зэрэг элдэв ажил хийсэн. Бурхан нададавьяас билэг, ур ухааныг харамгүй хайрлахын зэрэгцээ туулах ёстой зүйлийг ч бас өгсөн гэж боддог.
-Та шагайн харвааны эрдмээс заасан багшаараа их бахархдаг. Зааж, зөвлөснийг нь одоо ч амьдралдаа хэрэгжүүлж яваа гэж ярихыг тань сонссон.
-Би багштайгаа тойром харваандочиж, шагай харвадаг байв. Тэрбээр хошин үгтэй, олныг хөгжөөдөг, Монголын түүх, өв соёл, тэр дундаа шагай харвааны үүх түүхийг мэргэжлийн судлаачаас дутахгүй мэддэг хүн байлаа. Ой ухаан сайтай, юмыг мартахгүй сайн тогтооно. Шагайн харваа болсон он сар, өдрүүдийг алдахгүй ярьдаг сан. Миний хувьдбагшийнхаа зааж сургасан уламжлалаар явж, өдий зэрэгтэй харваач болсондоо баярладаг. Шагайн харвааны үүх түүх, үүсэл хөгжил, Б.Цэвэграш багшийнхаа амьдрал, үйл хэрэг, багш шавийн барилдлага тогтоож, нөхөрлөсөн он жилүүдийнхээ тухай “Миний мэдэх шагайн харваа” номдоо бичиж, 2020 ондхэвлүүлсэн. Манай багш “Дөрвөн сум тавьдаг, дөрөв онодог хүнийг шагайн харваач гэдэггүй. Хасаа сайхан малладаг, сайхан уухайлдаг, сум сайхан хаяж өгдөг, шагайн харвааны үүх түүхийг мэддэг, ахас ихсээ хүндэлдэг, залуусаа хайрладаг тийм хүнийг хэлдэг юм” гэж захидаг сан. Бидэнд “Хожихоос илүү хожигдож байж шагай харваж сурдаг юм” гэдэг байв.
-Мэргэн Баваа гэхээр таныг мэдэхгүй шагайн харваач өдгөө Монголд ховор болжээ.
-Би 59 жил шагай харваж байна. Энэ спорт хүнийг олонтой эвсэг, нээлттэй, даруу төлөв болгодог. Шагайн харваа олон зуун жилийн түүхтэй наадгай. Ухаан төвлөрүүлж, ур чадвартай болгохоос гадна багийн хамт олноо хүндлэх, нөхөрлөлийг батжуулдаг юм. Хол, ойр явж байгаад, эсвэл тэмцээн болж буй газарт очиходтаньдаг, мэддэг хүнтэй таарна. Үгүй дээ гэхэд л миний сургийг дуулсан хүн заавал байдаг. Би залуу байхаасаа л шагайн харваачдын дунд“Алтан хумст” хэмээх хочтой явлаа. Шагайн харваачдадбагшийгаа нэрээр нь бус, авгайлж дууддаг ёс бий. Нутгийн зон олон, газар газрын харваачиднамайг “Мэргэн Баваа” гэдэг. Монголын шагайн харвааны торгон ногоон зүлгэн дээр Халхын цуутай харваачидтай мөр зэрэгцэн хүрэн зандан зурхайд сум тавьж эхэлснээс хойш 30 гаруй шавь төрүүлжээ.
-Таныг уран гартай болохоор тань хүмүүс “Алтан хумст” гэх болсон юм уу?
-1990-ээдоноос өмнө шагайн харваачиджилдээ нэг тойром харваандцуглан, мэндусаа мэдэлцэж, сайхан нааддаг байлаа. Би тойром харваандбэлдэх санаатай зурхай, аравч хийгээд хөвөөний мод зүлгэж суутал нарсны өргөс хумсны завсарт орчихов. Тэгээдл тал хумстай Хонхорын тойром харваандхарвалаа. Би ч одтой сайн харваж, оносон юм. Моторын гэрэлдшагайн харваачидшөнөжин харвахадхүмүүс шаваадл үзлээ. Тэгтэл харваж байтал тал хумс минь уначихав. “Халхын хар” нэрээр алдаршсан Ж.Бархас бидхоёр эртний танил. Надтай шагай харвах гээдманайхаар зочилж ирнэ. Миний хумс уначихсан харваж болохгүй тул аймгийн театр, модны үйлдвэрийн залуусыг цуглуулж, түүнтэй шагай харвуулна. Тэднээс хэдэн залуу миний шавь болж, шагай харваж сурсан даа. Ж.Бархасыг ирэхээр нь би шавь нараа дууддаг байв. Тэрбээр нэг өглөө тээвэрт явахынхаа өмнө “Хүн шүд хийгээд мах идэж болоод байхад чи уран дархан байж хумс хийгээдшагай харвахгүй юу” гэлээ. Түүний хэлснийг олон хоног бодсоны эцэст эвэр үрж, хумс маягийн зүйл хийж хуруундаа наахаар шийдэв. Эхнэр бид хоёр нэр нэгтэй. Манай хөгшин аймгийн ахуйн үйлчилгээний газарт гуталчнаар олон жил ажилласан. Хөгшнийхөө гутлын шар цавуугаар наатал тогтож байна шүү. Нөгөө наасан хумстайгаа нэг хэсэгтээ л шагай харвалаа. Нэг өдөр Булган аймгийн Могодсумын харьяат, шавь Шарав минь “Та тал хумстай шагай харваж байснаас бүтэн болгоодхарваач” гэлээ. Бүтэн хумс хийх гэхээр төмрөөс өөр зүйл бодогдсонгүй. Нимгэн гууль хяргаж байгаадл эмэгтэй хүний хумс шиг болгоод универсаль цавуугаар наав. Хэнтий аймагт 1990 онд“Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн баярыг тэмдэглэхэд нутгийнхаа харваачидтай очиж харвахад хүмүүс “Алтан хумст” гэж яриад эхэлсэн. Үүнээс хойш намайг ийн хочлох болсон юм.
-Халхын цуутай харваачидтай хэрхэн цэц сорьж, Монгол Улсын гарамгай мэргэн цол хүртэв?
-1990 оноос хойш тэмцээндбайр эзэлсэн шагайн харваачдадцол, зэрэг олгодог болсон юм. Би 1994 ондУАШТ-дмөнгөн медаль хүртэж, 1998 ондшагайн харваач Д.Арцадын багт нэгдсэн. Тэрбээр мориндхорхойсон хурдан хүлэг уяж, наадамдсойдог боллоо. Багийнхаа харваачидтай нэг өдөр ярилцаж суух зууртаа “Шагайн харвааны багаа Д.Арцадынх гэж нэрлэх үү, яах вэ” гэхэдманайхан “Д.Арцадуяач болохоор явчихсан. Танаар нэрлээдтэмцээндоролцъё” гэлээ. Тэр жилийн наадмаар багаараа мөнгөн медаль хүртэн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч агсан П.Очирбаттай гар барьж үзэж билээ. Дараахан нь ахмадын аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээнээс хүрэл медаль зүүв. Хоёр мөнгө, нэг хүрэл медальтай би шагай харваачдын эрэмбээр цол хүртэхэдарай дутуудаадбайлаа. Тэгтэл олон шавь төрүүлж, энэ спортыг эх орондоо хөгжүүлэхэдхувь нэмэр оруулсан, мөн шагайн харвааны эд, хэрэглэл урладаг хичээл зүтгэлийг минь үнэлэн Монгол Улсын гарамгай мэргэн цол хүртээж, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цолоор шагнасан юм.
-Монгол Улсын дархан мэргэн Б.Баатарбат таны хүү. Ач хүү Б.Чингэсболд тань мөн л шагай харвадаг. Танайхан гурван үеэрээ энэ спорттой хувь заяагаа холбожээ.
-Би шагайн харвааны уламжлалт ёс заншлыг залууст харамгүй хэлдэг. Шинэ харваачдад“Суудал дээрээ зөв сууж харва. Зүүн өвдөгнөөс шагай харвахадсуудал шахагддаггүй юм. Шагайн харваа өөрийн гэсэн урлаг, дэг жаягтай” гэж байнга зөвлөнө. Шагайн харваанд голдуу зүүн өвдгөө босгож, хашлагаа тавиад харвахдаа баруун өвдгөө нугалан бохирч суудаг. Баруун өвдөг дээрээсээ харвадаг харваач голдсуувал суудал хавчигдаж, эсрэг талынхаа хүнийг шахдаг тул бусдадтөвөгтэй байдаг юм. Шагайн харваачидтийм хүнийг хараад“Үнэхээр сайхан онох юм. Даанч буруу сууж харвах юм” гэж голонгуй ярьдаг. Залуучуудшагай харвахдаа эхнээс нь зөв сууж сурах хэрэгтэй. Шагайн харваачиддундзайтай, зайгүй нясалдаг хүн бий. Зарим харваачийн гарын үе уян, яс, хумс нь зөөлөн байхадзаримынх нь хатуу. Тиймээс биеийнх нь онцлогийг харж байгаадшагай харвахыг заадаг. Шагайн харвааны түүхийг бүрэн төгс мэддэггүй юм гэхэдахмаднастнаа хүндлэх ёс, эрэмбэ дарааллаас суралцах ёстой. Тухайлбал, цол хүртээгүй бол улс, аймгийн цолтой харваачаас дээш суух ёсгүй. Тухайн харваач түүнд“Хасаа малла” гэж хэлсэн тохиолдолдсуудаг ёс бий. ХүүминьМонгол Улсын дархан мэргэн цолтой. Өдгөө Франц улсадамьдардаг. 2009-2019 он хүртэл Европ дахь монгол шагайн харвааны холбооны тэргүүнээр ажилласан. Ач хүү Б.Чингэсболдшагай дориун харвана. Өвөө, аав хоёроосоо ч илүү сайн харвахаар харагддаг. Би хүүхдүүдийнхээ хашлага, сумыг хийж өгч байснаас биш харвахыг төдийлөн заагаагүй. Өөрсдөө сонирхож, үндэсний спортодхөл тавьсан. Шагай харваж сурвал холдоно гэж хэзээ ч байдаггүй юм. Хүний сэтгэлийг маш хүчтэй татдаг. Тиймээс хүүхдүүдээ хичээл, номоосоо хөндийрчихнө гэж болгоомжилдог байсан хэрэг. Миний хүү уг нь бүжигчин. Аймгийн театрын уран бүтээлч байхдаа шавь нараар минь шагай харвахыг анх заалгасан. Хүүгийн минь зааж, сургасан шавь нараас цөөнгүй нь сайн харваач болж Европт нэр алдраа түгээж байна.
-Шагайн харваачид тойром харваа хийх газар, нутгийг эртнээс шинжиж ирсэн уламжлал одоо ч бий шүү дээ.
-Монголчуудэртнээс тойром харваа хийх газрыг сайтар шинждэг байсан. Харваачидтовлосон хугацаандаа цуглаж, шагай харвах газрыг сонгон нэг тойрч уухайлаадбууриа сонгодог. Тойром харваандшагайн харваачдын модөргөх гайхамшигтай ёслол бий. Энэ нь эрт үеэс улбаатай. Шагайн харваанд хожигдсон баг майхныхаа амыг битүүлж, хэнийг ч оруулахгүй алдаа, оноогоо ярилцаадмодоо өргөдөг бол хожсон нь өндөр настай ахмадхарваачдаа урина. Мод өргөх бол зурхайдаа хашлага, сум, хасаа, тохойвч гээдбүх зүйлээ тавьж, дор нь идээ будаагаа хийж зурхайгаа өргөн, гурав уухайлсны дараа шүүсээ гарган уртын дуугаар ая барьдаг юм. Тойром харваа тарахадхамгийн өндөр настай харваачдадаа хүндэтгэл үзүүлээднутаг руугаа буцдаг ёс одоо ч бий.
-Монголчууд чанартай, чамин зүйл эдлэх дуртай. Шагайн харваачид эд хэрэглэлдээ хүндэтгэлтэй хандаж, хаана ч явсан дээдлэн залдаг нь үүнтэй ч холбоотой болов уу?
-Шагайн харвааны хэрэгсэл ариун, нандин зүйл. Тиймээс харваачидэдхэрэглэлээ газарт тавьдаггүй, хоймортоо эрдэнэ мэт залдаг. Шагайн харвааны сумыг говь нутгийнхан эхлээдүхрийн хар эврээр хийдэг байжээ. Үхрийн эврээр хийсэн сум хүний нүдэнд үзэгддэггүй, гэмтээх эрсдэлтэй тул цагаан яс, тэмээний эрүүний ар тал, аргалын дагзны гавлын ясаар хийдэг болсон гэдэг. Хангай газрын хүмүүс бугын эврээр сум хийдэг юм. Намайг шагай харваж эхлэхээс өмнөх үеийнхэн жижиг дугуй болон дөрвөлжин сум барьдаг байсан. Их онодог хүмүүс жижиг сумтай байдаг гэсэн яриа ч бий. Дөрвөлжин сум одоогийн шагайн харваачдын харвадаг сум шиг нимгэн биш, шагай шиг зузаан байв. Шагайн харвааны сум хийх хамгийн сонгомол материал бол Монголд элбэг тохиолддог халиун бугын эвэрний тав яс юм. Сум хийхийн тулдбугын эвэрний ясны чанарыг таньдаг байх нь зүйтэй. Бугын эвэр дотроо олон янз. Үүнднасжилт, цаг уурын байдал их нөлөөлдөг. Залуу бугын эвэрний тав жижиг байдаг. Том аргил бугын 12-17 салаа эвэрний тав яснаас сайн сум гардаг.
-Шагайн харваачид гарынхаа бяд тамир, нясалгааны арга техникт тохирсон сум барих нь чухал байдаг уу?
-Нададбайгалиас заяасан нэг онцлог бий. Залуугаасаа хашлага, сумтай ноцолдсон болохоор тухайн хүний нясалгааг хараад сумыг нь засаж, эсвэл хийж өгнө. Нийслэлийн 28 дугаар сургуульдшагай харвадаг байхадНалайх дүүргийн Онцгой байдлын хэлтэсийн гал унтраах авто машины жолооч Чойжилжав ирж тоглолоо. Сум нь сайн тохирч өгөхгүй болохоос биш сайхан нясалгаатай харагдав. Түүнд“Чи нададсумаа өгөөдявуулахгүй юу. Би засаадирье” гэхэдитгэл муутайхан байв. Маргааш сумыг нь засаадөгтөл сайхан таарч, алдалгүй оносон гэдэг. Хожим уулзаад “Чиний зассан сумаар мөн ч их оносон доо” гэж билээ. Олноос энэ мэтчилэн урам хайрласан магтаал цөөнгүй сонссон. Сүүлийн үедшагайн харвааг харж байхадахмад, залуу харваачидоносон сумыг буцааж зурхай руу нь хаях юм. Ийм зүйл өмнө нь огт байгаагүй. Оносон, оноогүй сум зурхай дээр тогтох юм бол даруй авдаг ёстой. Энэ нь харваж буй шагайн харваачаа хүндэтгэж, сумыг нь хурдан авч өгч буй хэрэг. Ахмад харваачид “Хасааг зурхайднь, сумыг эзэнднь” гэж сургадаг байлаа. Тиймээс зурхай дээр сум удаалгүй, буцааж зурхай руу хаялгүй багийнхаа харваачийн сумыг өөрийн талд, айлын сумыг тухайн хүний гарт өгч байх нь шагайн харвааны ёс зүйднийцэх юм.
-Хасааг дотор нь урилга, мялаалгын гэж ангилдаг нь ямар учиртай юм бол?
-Монголчуудав хийж, тосоор нь бууны ам, сумны зэвийг мялаадаг уламжлалт ёс шагайнхарваандч бий. Улаан хасаа нь мялаалгынх юм. Эхлээднийллэг үеийнхээ хүний анхны сумыг мялааж, дагалдах харваачдынх нь сум мэргэн байхыг ерөөдөг. Зургаан домбо, гурван гичир бий. Домбо нь дотроо түшээ, ноён гэж бий. Ноён хүн түшээтэй байдаг тул түшээ домбо гэж нэрлэдэг. Мөн найз, сэнж домбо гэж байдаг. Сэнж домбодгурван гичир залгахаар аман хүзүү болно. Эсрэг багийнхантайгаа тоглож байгаа үедзалуу шартай харваачид “Тэдний багийн аман хүзүүнднь тавилаа” гэж ярьдаг. Үүнийг ахмад харваачид тоглохыг хориглодог юм. Учир нь цээртэй зүйл гэж үздэг. Гичир нь дотроо эцэг, хүү, охин гэж байдаг. Сүүлийн үед гичир, дом боны нэршил мартагдаж байна. Үүнийг хойшид сэргээж, нэрлэх нь зөв.
-Уухайг сонсох тусам чихэнд чимэгтэй байдаг. Энэ нь шагайнхарвааг ч чимдэг шиг санагддаг.
-Шагайн харваачидөөр хоорондоо уухайгаар харилцаж, ойлголцдог. Уухайг төв халх, баян бараат, боржигон, зуутын идрийн гэж ангилна. Хасаа чимэлтийн уухайг зөөлөн, аядуу уухайлдаг. Энэ нь харваачдын сэтгэлийг тайвшруулан алдаа, оноог нь уухайгаар өгүүлнэ. Тухайн харваач сум тавихдаа шагайг давуулж харваад байвал уухайгаа намсгана. Наанадаж харвавал уухайг өндөрсгөнө. Найзын уухай нь хасаа чимэлтийнхтэй төстэй. Найзын уухай аргай зөрүүлэх тохиолдолдгардаг. Най буюу найз харвах харваа бий. Үүнийг ах дүү, багш шавь, унаган багаасаа нөхөрлөсөн хоёр найз харвахыг хэлж буй юм. Найз харвахад багийнхантайгаа ярилцана. Тухайлбал, “Миний аав ирж харвах гэж байна, аавдаа очиж харвах гэж байвал аргай зөрүүлэлгүй яах вэ” гэнэ. Багийн ахлагч, харваачдын “Юу гэсэн үг юм, хаа холоос зорьж ирчихээдшударга тоглоно, аргай зөрүүл” гэж хэлэх шийдвэрээр тоглоно. Түүнээс биш хэн дуртай нь шийдвэр гаргадаггүй юм. Боржигон уухай уртавтар аялгатай, уянгалаг өргөлттэй. Цохилт нугалаа нь чихэндчимэгтэй цээл байдаг. Төв халх уухайг уртын дуу дуулдаг хүмүүс сайхан уухайлдаг. Учир нь төв халх уухай нь хоолойн чадлыг сорьсон урт сайхан аялгуутай. Өндөр, дээшээ ойсон өргөлттэй, нугалаа нь уран тансаг байдаг тул зарим харваач “Угалз уухай” гэдэг. Баянбараат уухайг аргил бүдүүн хоолойтой хүн уухайлахад тохирно. Богино нугалаатай, цохилт гэх зүйлгүй шууд өргөлттэй. Зуутын идрийн уухай нь сонсоход цохилт ихтэй, огцом өргөлттэй, олон хүн зэрэг уухайлбал анх сонсож буй хүний сумыг алдуулж мэдэх хүчтэй. Дасан зохицоод ирэхээр чихэндчимэгтэй, харваачдадэрч хүч өгсөн хангинасан сайхан уухай бий.
-Бийр, будагтай нөхөрлөдөг таны сэтгэлийг шагайн харваа татсан түүх сонирхолтой юм.
-Би Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул. Залуудаа Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Гомбосүрэн гуайн шавь болж, Дундговь аймагт уран зургийн дамжаандсуралцсан. Багш минь 1956-1963 ондБНХАУ-ын Бээжин хотын уран зургийн дээдсургуульдсурсан. Монголын урчуудын эвлэлийн хорооны орлогч даргаар ажиллаж байсан түүний “Хөвсгөл далай”, “Шинэ төрийн эзэдирлээ”, “Мөнх улаан зул” хэмээх бүтээлийг ардтүмэн мэднэ. Миний хувьдулсын IV зэрэгтэй зураач болж, аймгийнхаа дүрслэх урлагийн салбарт ажиллаж байгаад1967 ондцэрэгт мордсон. Тухайн үедулс орноо хөгжүүлэхийн тулд таван жилийн төлөвлөгөө гаргаж, үүнийгээ дор бүр нь хянан хэлэлцэн, үр дүнг нь дүгнэдэг байсан юм. Цэрэгт байхдаа ч таван жилийн төлөвлөгөө биелүүлэхээр нойр, хоолоо хасан зураг зурдаг байв. Цэргийн алба хааж ирээдаймгийн Намын хорооны шийдвэрээр Соёлын ордон, худалдаа бэлтгэлийн үйлдвэр, барилга, ахуй үйлчилгээний байгууллагад зураачаар ажиллаж байгаад 1990 онд Улаанбаатар хотод шилжин ирж төвхнөсөн.