Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар манай улсад энэ сарын 6-13-ны өдөр төрийн айлчлалаар морилон саатаж байна. Улсын нийслэл Улаанбаатарын төв талбайд Монгол, Японы Төрийн далбаа намирч, хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хоёр орны Төрийн дуулал эгшиглэлээ. Япон Улсын Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон төр засгийн төлөөлөгчид, Эзэн хааны одон хүртсэн монгол иргэд, мэргэжлийн сүмо бөхийн их аваргууд өчигдөр албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж, эрхэм зочдод хүндэтгэл үзүүлэв.
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЗЭН ХААНТАЙ АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ ХИЙВ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай болон хүндэтзочдын хамтаар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёслов. Үүний дараа, Цог жавхлантЭзэн хаан, Эрхэм дээд хатан нар төрийн хүндэтхаруулын цэргүүдтэй мэндчиллээ. Үндэсний дээлээрээ гоёсон монголчууд хоёр улсын далбаа барьж, халуун дотноор угтан авсан юм. Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Эзэн хаан Нарүхито Төрийн ордны Хүндэтзочны дэвтэртгарын үсэг зурав.
2007 онд угсаа залгамжлагч хунтайж байхдаа манай улсад ирсэнболэнэудааЭзэн хааны хувиар морилсонэнэхүүайлчлал нийтлэг үнэтзүйлс, харилцан итгэлцэлд суурилсан хоёр улсын харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэлээ. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Япон Улсын “хүн төвтэй”, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн, ард иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг батжуулан бэхжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой гэдэгтитгэл төгс байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр Монгол Улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, хүний нөөцийг бэхжүүлэхэд Японы ард иргэд халуун дотно, сэтгэлээр тууштай дэмжиж ирснийг Монголын төр, Засгийн газар, ард түмэн өндрөөр үнэлж, талархаж байдгийг онцлов. Түүнчлэн төрийн айлчлалынхаа хүрээнд хүн төрөлхтний соёлын өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадамд хүндэтзочдын хувиар оролцохыг монголчууд халуун дотноор хүлээн авч буйг тэмдэглэсэн билээ. Элгэмсгээр хүлээн авч буй Монгол Улсын төр засаг, ард иргэдэд хаан, хатан хоёр чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Угсаа залгамжлагч хунтайжийн хувиар айлчлах үедмөн халуун дотно хүлээн авч байсныг ч дурссан юм.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр манай улсын хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Японы Засгийн газар, ард иргэд тууштай дэмжин, хүүхэд, залуучуудыг сургах зэргээр хувь нэмэр оруулж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дурдлаа. Дэлхий ертөнц, байгаль орчин, ялангуяа усыг хайрлан, хамгаалж, үр шимийг нь зүй зохистой хүртэх нь чухал гэдэгтЭзэн хаан, Төрийн тэргүүн нар санал нийллээ. Тэр дундаа Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй цэнгэг усаа хамгаалах “Цэнхэр алт” үндэсний хөдөлгөөний ач холбогдол, гарах үр дүнг онцолсон юм. Мөн 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын XVII бага хурал (COP17)-д Япон Улсаас дээд, өндөр түвшний төлөөлөл оролцоно гэдэгтитгэлтэй буйгаа илэрхийлэв. Түүнчлэн энэ сарын 27-нд Осакад болох Монгол Улсын үндэсний өдөрлөгөөр дамжуулан япон, монгол иргэд найрсаг харилцаагаа улам тэлнэ гэдэгт найдаж байгаагаа тэмдэглэсэн.
2019 онд Япон Улсын Эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол, 2022 онд тохиосон дипломатхарилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд тус улсад хийсэн төрийн айлчлалын үеэр уулзан, халуун дотно яриа өрнүүлж байсан дурсамжаа хуваалцлаа.
“ЧИНГИС ХААН”-Ы МУЗЕЙД ЗОЧИЛЛОО
Цог жавхлантЭзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар уржигдар“Чингис хаан” үндэсний музейд зочилсноор төрийн айлчлалаа эхлүүлсэн билээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, тус музейн захирал С.Чулуун нар угтан авч, Монголын түүх, соёлын өвийн талаар танилцуулсан. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Чингис хаан” үндэсний музейн сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийн солилцох ноотбичигтталууд өнгөрсөн аравдугаар сарын 3-нд гарын үсэг зурсан байна. Японд эх хувиар нь хадгалж буй Чингис хааны алтан гэрэгэ, Юань гүрний цэргийн довтолгооныг дүрсэлсэн гар зураг, Хубилай хааны үед хийсэн дэлхийн газрын зураг, Хубилай хааны элч нарын захидал Юань гүрний үеийн цэргийн жанжны тамга, усан онгоцны модель зэрэг Монголын түүхийн нийтзургаан үзмэр, эд өлгийн зүйлийг хуулбарлан авчирч, олон нийтийн хүртээл болгожээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Энэ өдөр “Рэйва”-гийн эрин буюу Япон Улсын Цог жавхлантЭзэн хаан болсноос хойших долоон жил, долоодугаар сарын 7 гээд Японы ард түмэнд бэлгэдэлтэй өдөр болж байна. Эзэн хааны айлчлалыг “Бэлгэдлийн дипломатхарилцаа” гэж нэрлэдэг. Төрийн айлчлалаа Эзэн Чингис хааны музейнээс эхлүүлж байгаа нь тохиолдол биш. Энэ өдөр, энэ цагийг сонгож, манай Эзэн хаанд хүндэтгэл үзүүлэхийг Японы тал зөвшөөрч, энэхүү айлчлалыг хийж байгаа нь ихэд бэлгэшээлтэй” гэв.
ДАРААГИЙН “ЗОГСООЛ” НЬ УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР
Эзэн хаан Нарүхито цэвэр усны хүртээмж, хамгаалах чиглэлээр судалгаа хийж, олон улсад хувь нэмрээ оруулж ирсэн гэдгээрээ алдартай. Энэ ч утгаараа нийслэлд дэх Ус сувгийн удирдах газрыг сонгож, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Эзэн хаан Оксфордын их сургуульд ус судлалын чиглэлээр мэргэжил эзэмшсэн бол түүний гэргий Масако Харвард болон Оксфордын их сургуулийг тус тус төгсжээ.
Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү Эзэн хааныг угтан авч, байгууллагынхаа талаар танилцуулсан юм. Япон Улс 1991 оноос хойш манай улсын ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийг хамгаалах, барилга, байгууламж барих, тоног төхөөрөмжөөр хангахад хөрөнгө оруулж иржээ. Тиймээс Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх “Гачууртын эх үүсвэр” төсөл хэрэгжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Наран улсын тусламж дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотын ундны ус цуглуулах, түгээх, хянах хүчин чадал эрс нэмэгдэж, техник, технологийг шинэчлэн сайжруулжээ. Үүний дараа Эзэн хаан Баянзүрх дүүргийн XX хороонд байрлах “Гачууртын эх үүсвэр” төслийн үйл ажиллагаатай танилцсан байна. Төслийн хүрээнд ундны усны эх үүсвэрийн байгууламжийг тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар буюу 30 сая ам.долларын хөрөнгөөр 2011-2014 онд барьжээ. Ингэснээр Улаанбаатар хотын иргэд, ялангуяа гэр хорооллын 390 000, орон сууцын 43 500 оршин суугчийг цэвэр, аюулгүй ундны усаар хангах боломж бүрдүүлсэн юм.
Эзэн хаан Нарүхито хатныхаа хамт“Япон иргэдийн дурсгалын цогцолбор”-тморилж, гэрэлтхөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлсэн билээ. Цогцолборыг 2001 оны аравдугаар сард хоёр орны хариуцсан салбар яамныхан хамтран байгуулжээ.
ЯПОН УЛС МАНАЙД 362.4 ТЭРБУМ ИЕНИЙН ЗЭЭЛ, ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН БАЙНА
Хоёр улсын хоорондын худалдааны харилцаа хэрхэн өрнөж ирэв. Монгол, Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2015 онд байгуулж, дараа жилээс нь мөрдөж эхэлжээ. Уг хэлэлцээрээр Монголын тал 5700 орчим, Японы тал 9300 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг авлаа импортын гаалийн тарифаас шууд болон үе шаттайгаар чөлөөлөх ажлыг өрнүүлж буй. Одоогоор манай улс Японоос импортолж буй 3423 төрлийн бараа, Япон Улс манай экспортын 8004 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас шууд чөлөөлсөн ажээ. Экспортын гол нэрийн барааны дийлэнх хувийг хөнгөнцагаан, хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүнүүд эзэлж буй. Харин импортын гол нэрийн барааны дийлэнх хувийг суудлын болон ачааны автомашин, түүний дагалдах хэрэгсэл эзэлж байна.
Манайд үйл ажиллагаа эрхэлдэг, Японы хөрөнгө оруулалттай 170 компани, аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг ажээ. Японы Засгийн газраас 1977-2024 оны гуравдугаар сарын байдлаар 123.4 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 182.9 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийг манай улсад олгожээ. Мөн 56.5 тэрбум иенийг техникийн хамтын ажиллагаанд зарцуулсан бол дээрх бүгд нийлээд 362.4 тэрбум иенийн (3.3 тэрбум ам.доллар) зээл, тусламж үзүүлсэн байна.