ДБЭТ-ын захирал, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг болон удирдлагын багийнхан орон тооны цомхотгол хийж, шинэ бүтэц баталсан зэрэг асуудлаар тус театрынхан уржигдар мэдээлэл өгсөн билээ. Үүнтэй холбогдуулан эл театрын захирал Д.Алтанхуяг өчигдөр тайлбарөглөө. Тэрбээр “ДБЭТ бол эрдмийн гэсэн тодотголтой театр. Өөрөөр хэлбэл, уран бүтээлчид үргэлж өөрийгөө хөгжүүлж, дэлхийн хэмжээнд хүрч ажиллах ёстой. Гэтэл гоцлол болон найрал дууныхан хөгжиж, дэвшихийг бус, өнгөрсөнтэйгөө зууралдахыг нийтэд уриалж буйд үнэхээр гайхаж байна.
“Хунт нуур” балетыг Монголын тайзнаа толилуулсны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Гэтэл 1975 онд тавигдсан тайз, декораци, гэрэл бүгд л хэвээрээ. Мөн ДБЭТ-ыг байгуулаад 75 жил болоход нэг ч удаа их засвар хийгээгүй. Ер нь нэг талаас ДБЭТ өрсөлдөгчгүй учраас хэтэрхий монопол болчхож. Угтаа бол өрсөлдөөн байж гэмээн сонгодог урлаг хөдөлнө, хөгжинө” гэв.
Мөнсүүлийн таван сард ДБЭТ-ын нийт орлогын 87 хувийг балет, 13-ыг нь дуурь бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, дуурийнхан хөгжих цаг болсон. Найрал, гоцлол дууны ангийг огт тараагаагүй. 285 уран бүтээлч бүгдээрээ шинэ бүтцэд багтсан. Бид дуурийн урлагийг хөгжүүлэх ёстой. Тиймээс балетын, дуурийн, хөгжмийн хүрээлэнгийн продюсерын орон тоо гаргасан. Ингэхдээ дуурийг маш сайн мэддэг, мэргэшсэн хүн байх ёстой гээд Э.Нямдоржийг сонгосон. Тэрбээр Италид сургууль төгссөн, Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж гуйн хамгийн сүүлийн шавь. Үүнээс гадна би олон хүнд уран сайхны удирдагчаар ажиллаач гэж санал тавьсан. Гэхдээ сонгон шалгаруулалт явуулахад Г.Ганцэцэгийг гүйцэх хүн байгаагүй. Бид нэг жилийн гэрээ байгуулсан. Тэрбээр найрал болон гоцлол дуучид, хөгжимчдийн багш нь. Уг нь хамгийн сайн ойлголцох хүн нь гэж бодсон. Тэгтэл уран бүтээлчид маань эргээд багш руугаа дайрч байна. Би гэрээ засаад төрөө зас гэдэг зарчмаар л явсан. Гадна, дотроос нь бүр төрийн бус байгууллагын журмаар ч энэ театрт ажиллаж үзлээ. Одоо өөрчильегээд эрс шинэчилж байна. Ингэхдээ хэнд ч гай болоогүй. Долоодугаар сарын 1-нээс аравдугаар сар хүртэлтеатр хүнгүй хоосон байдаг. Энэ хугацаанд “Клеопатра” жүжгийг түрээсээр тоглуулж, урсгал зардал, засварын санхүүгээ олох гэсэн юм” гэв.
У.Сүрэн