Гурван сая гаруйхан хүн амтай монголчууд үндэ сний их баяр наадмаа хэрүүл тэмцэлгүй, маргаан, найраагүй тэмдэглэчхэж чадахгүй өдий хүрлээ. Жилийн жилд л наадмын нээ лт, хаалтын ёслолын тасалбарыг дамлан худалддаг. Өнөө жил ч хэвээрээ. Фэйсбүүкт өчнөөн мянган гишүүнтэй, “Наадмын тасалбар авна, зарна” гэх группүүдэд шагийн худалдаа өдгөө ид өрнөж байна. Уг нь наадмын нээлтийн болон бөхийн барилдаан, бусад үзвэрийн тасалбарыг энэ сарын 1-нээс цахимаар худалдсан. Үдшийн баярын тоглолтын тасалбарыг ч иргэд захиалан авах ёстой байв. Гэвч наадмын тасалбар худалдаанд гармагц 10-хан минутын дотор бүгд дуусчихсан нь зорилтот хэрэглэгчдэдээ хүрээгүйг илтгэх бус уу. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооныхон “Нэг хүнд хоёроос илүүгүй тасал¬бар худалдахгүй” гэсэн авч ачир дээрээ биеллээ олоогүй. Наадмын тасалбар багц, суудлаасаа хамаарч 60-150 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин одоо “шаг”-чид үнийг нь 4-6 дахин “нугалан” арилжиж байхад хэн ч хариуцлага хүлээлгэх тухай ярихгүй байгаа нь харамсалтай.
Түүнчлэн “Мэргэжлийн тогоочтой аж ахуйн нэгжид л хуушуурын зөвшөөрөл олгоно” гэсэн хотын дарга Х.Нямбаатарын мэдэгдэл олны дургүйцлийг ихэд төрүүлсэн. Мэргэжлийн байх шаардлага тавих нь зүйн хэрэг ч өнөөх зөвшөөрлөө жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд хүртээгээгүй, бас л дамын наймаачдын гарт алдсан бололтой. Нийгмийн сүлжээгээр “шаг”-чид хуушуурын зөвшөөрлийг 1.5-2.5 саяар арилжих буй гэнэ. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар өчиг¬дөр “Сүүлийн өдрүүдэд хот хуушуурын зөвшөөрөл худалдаж байна гэдэг мэдээлэл гарах боллоо. Хоол, нийтийн аж ахуйн үйлчилгээний эрх дүүргүүдэд шилжээд удаж байна. Тиймээс дүүргүүдийн Засаг дарга нар, зөвшөөрөл өгөх эрхтэй хүмүүсийг АТГ-т шалгуулна. Мөн хуушуурын зөвшөөрөл зарна гэсэн бүх зарыг шалгуулна” гэсэн тайлбар өгсөн. Баяр наадам өнөө, маргаашгүй хаяанд тулчихсан байхад хэзээ нь эдгээр зөрчлийг шалгуулж, иргэдийг хохиролгүй болгох юм, бүү мэд. Бидний цөөхөн монголчууд тааваараа ч сайхан наадах эрхгүй болж дээ, хөөрхий.
О.Оргилох