Монгол соёлоор дайлагч “ХҮ хамтлаг” сэдэвт марктай боллоо
“Монгол шуудан” ХК-иас “ХҮ хамтлаг” сэдэвт марк гаргаснаа түгээж эхэллээ. Уг бүтээлийн талаар мэдээлэх, анхны өдрийн дугтуйг гүйлгээнд гаргах ёслолыг “Чингис хаан” музейн хүндэтгэлийн танхимд зохион байгуулсан юм. Уг марк 40х40 мм хэмжээтэй бөгөөд30 мянган ширхгийг хэвлэжээ. Зураач, дизайнер нь Б.Хишигсүрэн.
2023-06-02
Хун шувуу үзэсгэлэнт бүсгүй болдог тухай домог ярья
Буриадууд хун шувуунаас гарвалтай гэсэн домгоос сэдэвлэн цомнолыг нь бичсэн, сонгодог дэг сургуулийн хэм хэмжээнд бүтээж буй ч, монгол үндэстэн, тэр дундаа буриад угсаатны амьдралын хэв маягийг товойлгосноор онцлог юм байна. Театрын урын санд өвөрмөц нэгэн бүтээл, шигтгээ болох энэхүү балетын нээлтийн тоглолт ирэх бямба, ням гарагт болох нь. Гол, үзэсгэлэнт дангинагийн дүрийг балетын гоцлооч, Гавьяат жүжигчин Б.Саруул болон шинэхэн “хун” Б.Марал нар бүтээж байгаа аж. Удирдаачаар маэстро Ч.Гансүх ажиллаж буй юм.
2023-05-31
Эрдоаны гурав дахь ялалт
Энэ сарын 28-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд Режеп Эрдоан ялсныг Туркийн сонгуулийн дээд зөвлөл албан ёсоор зарлалаа. Ингээд Эрдоан дахин таван жил Туркийн төрийг тэргүүлэхээр болов. Сонгуулийн дээд зөвлөлийн дарга Ахмет Йенерийн мэдэгдсэнээр Эрдоан 52.1, өрсөлдөгч Кылычдароглу нь 47.8 хувийн санал авчээ. Кылычдароглу “Сүүлийн жилүүдийн хамгийн шударга бус сонгууль боллоо” гэж мэдэгдээд Эрдоаны дэглэмийн эсрэг тэмцлийг удирдахаа амлав. Тэрбээр өөрийгөө илт ялагдсан гэж үзэхгүй байгаа бөгөөд “Миний хамгийн их гуниг улс орныг минь хүлээж буй бэрхшээлтэй холбоотой” гэж хэлсэн байна.
2023-05-31
Нэмэлт дархлаажуулалтад 10 сартайгаас найман насны хүүхдүүдийг хамруулна
Энэ оны эхний таван сарын байдлаар Энэтхэг, Индонез, Нигер, Ангол, Конго, Афганистан, Филиппин, Вьетнам, БНХАУ, ОХУ зэрэг дэлхийн 124 улсад улаанбурхан өвчний 45 256 тохиолдол бүртгэгдэж, цаашид ихсэх хандлагатай байна. Энэ өвчин Монголд зөөвөрлөгдөх, тархах эрсдэл “өндөр” гэж үнэлэгдсэн. Дархлааны түвшин харьцангуй сул 10 сартайгаас 8 насны хүүхдүүд халдвар авах эрсдэлтэй учраас үндэсний товлолт вакцинаас ямар нэгэн шалтгаанаар хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад цаг алдалгүй хамруулах хэрэгтэй” гэв.
2023-05-31
Хүүхдийн баяраар нийслэлд таван байршилд зам хаана
Зургадугаар сарын 1-нд Монголын хүүхдийн ордны уулзвараас “Шангри-Ла” хүртэл буюу Гэндэний, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас “Сэнтрал тауэр”-ын урд уулзвар хүртэл буюу Их сургуулийн, “Чингис хаан” музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл буюу Чингисийн, Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл буюу Жуулчны, “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл буюу Амарын гудамжинд 08.00-20.00 цагтзам хаана.
2023-05-30
Дуучин Д.Оюунтүлхүүрийн амжилтыг маркийн сэдэв болгожээ
“Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсээс “Монгол-Японы соёлын харилцаа” сэдэвт марк гаргав. Нээлтийн болон анхны өдрийн дугтуйг танилцуулах ёслол Япон Улсын ЭСЯ-нд өчигдөр боллоо. Уг маркийг Монгол Улсын Төрийн далбааны наана дуучин, ая зохиогч, Гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүр 1989 онд Япон Улсын Нагоя хотод болсон Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадмын гран при шагнал гардан авсан үеийн зургийг усан будгаар зурсан хөрөг, мөн түүний дуулсан “Ээжийн бүүвэй” дууны дахилтыг ноотоор харуулан, дуучны нэрийг монгол бичгээр болон япон үсгээр бичиж зохиомжлон бүтээжээ.
2023-05-30
АНТУАН БОНДАЗ: Төв Азид Оросыг Хятад орлоно гэж хэлэхэд эртэднэ
Уулзалтын төгсгөлд зургаан улсын Төрийн тэргүүн тунхаг бичигт гарын үсэг зурав. Хятадын удирдагч “шинэ эрин” гэж нэрлэсэн уг уулзалтад оролцогчид Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсууд хийгээд Хятадын төрийн тэргүүн нарын харилцааны механизм бий болгохоор тохиролцлоо. Дараачийн уулзалтыг 2025 онд Казахстанд хийхээр товлосон юм.
2023-05-29
Хамгийн олон хүнтэй нь бурхан урлаачийн асар
...Тэдний хамтран бичсэн номыг талд нь ортол уншсан юм. Бага насны хүүхдийг томчууд ямар, ямар байдлаар хүчирхийлж, дарамталж байдаг хэлбэр бүрийн талаар мэдэв. Өнөөдөр ч ийм амьдралтай хэдэн охин үр, эрэгтэй хүүхэд ч гэсэн хаана, хаана, яажшуухан амьдарсан болж яваа юм бол гэж өөрийн эрхгүй бодогдлоо...
2023-05-29
Н.АРИУНБОЛД: Хүүхэд, залуучуудын театрыг энэ онд багтааж нээнэ
-Уран бүтээлчдийн багаа бүрдүүлсэн үү?
-Одоогоор үгүй. Ашиглалтын өмнөх захиргаа л ажиллаж байна. Жил гаруй боллоо. СУИС-ийн энэ жилийн төгсөгчдөөс сонгон шалгаруулж, Төрийн албаны тухай хуулийн дагуу баг бүрдүүлнэ. Эхлээд барилгаа төгс гүйцэтгэлтэйгээр хүлээж авах хэрэгтэй байна. Цар тахлын улбаагаар хил, гааль, тендер гээд санаснаар болохгүй, биднээс хамаарахгүй бэрхшээл тулгарсан.
2023-05-26
Орчин үеийн дүрслэх урлагийн нэгдсэн үзэсгэлэнг нээлээ
150 гаруй уран бүтээлчийн ажлаас 42-ынхыг нь нээлттэй шалгаруулалтаар сонгон, үзэсгэлэнд дэлгэсэн байна. Мөн Венец, Бээжин, “Норд арт”, Кванжу зэрэг биеннальд уригдан, оролцож байсан уран бүтээлчдийн туурвилуудыг монгол үзэгчдэдээ танилцуулж буйгаараа онцлог аж. Үзэсгэлэнгийн ерөнхий куратораар олон улсын хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн уран бүтээлч Б.Баатарзориг, Б.Бат-Эрдэнэ нар ажиллаж буй юм. “Art week Ulaanbaatar-2023” энэ сарын 31- нийг дуустал үргэлжилнэ.
2023-05-25
Туркийн газар хөдлөлтийг харуулсан гэрэл зургуудыг дэлгэлээ
Нийслэлийн төв талбайд гэрэл зургийн “Нуранги” үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Үүнийг itoim.mn сайтын гэрэл зурагчин Э.Ганзориг Онцгой байдлын ерөнхий газар, “Оюутолгой” ХХК-тай хамтран зохион байгуулж буй “Бэлэн бай” аяны хүрээнд гаргаж буй аж. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард газар хөдлөлтийн гамшигт өртсөн БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн манай улсын Эрэн хайх, аврах багийн бүрэлдэхүүнд явсан уран бүтээлч юм. Тухайн үед газар хөдлөлтөд нэрвэгдсэн хот, суурины байдлыг гэрэл зурагт хэрхэн буулгаснаа тэрбээр монголчуудтайгаа ийнхүү хуваалцаж байгаа аж.
2023-05-24
Орос, Хятадын асуудал онцгой анхаарал татав
Энэ сарын 19-21-нд “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалт Японы Хирошима хотод болов. Уулзалтад “Их долоо”-гоос гадна Энэтхэг, Австрали, Бразил, Өмнөд Солонгос, Вьетнам, АСЕАН-ныг даргалж буй Индонез улсын болон НҮБ, Олон улсын эрчим хүчний агентлаг, Олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Бямба гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ч хүрэлцэн очив.
2023-05-23
Хятадын хүн ам анх удаа цөөрчээ
Ирээдүйд ажиллах хүч хорогдохыг тооцоолж, Коммунист нам нь хүн амынхаа тоог нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж байхад хөдөлмөрийн зах зээл нь дүүрснээс дээд сургууль төгсөгчид нь ажилгүй байх болжээ. 2020 оны наймдугаар сарын байдлаар 16-24 насны иргэдийн ажилгүйдэл 18.7 хувь болсон байв. Ажил олдохгүй байгаа нь мэдээж их, дээд сургууль төгсөгчдийн цалинд нөлөөлнө. Ажлын байрны төлөөх өрсөлдөөн их байгаагаас өчигдөр оюутан байсан залуусын цалин доогуур тогтоогдоно
2023-05-16
Багш нар ёс зүйн дүрмийнхээ дагуу бэлгээс татгалзвал яасан юм бэ
Ялангуяа төгсөлтийн баярын нэгэн уламжлал нь багш нарт бэлэг авч өгдөг болоод удлаа. Энэ нь сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчдад асар их дарамт болдгийг сануулах нь илүүц биз. БШУЯ-наас өнгөрсөн жил Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийг шинэчилсэн. Уг дүрмээ баримтлан багш нар бэлгээсээ татгалзвал яасан юм бэ гэдгийг энэ удаад хөндье.
2023-05-16
“Уучлаарай, хүмүүс намайг түүнтэй андуураад байдаг юм”
Альберт Эйнштейн ХХ зууны эхний хагасын хамгийн алдартай хүн байв. Тэрбээр 1879 онд Германд төрж, 76 жил амьдраад 1955 онд АНУ-д өөд болсон юм. Амьдралынхаа сүүлийн 15 жилийг Америкт өнгөрөөсөн аж. Түүний амьдралын сонирхол татам баримтаас цөөнийг өгүүлье.
2023-05-15
Соёл урлагийн салбарыг хөгжүүлэхэд сэтгэл ч, мэдлэг ч дутаж байна
Улсын баяр наадам зохион байгуулах үндэсний хорооныхон хуралдаад энэ жилийн наадмын нээлт, хаалтын тоглолт, Төрийн концертын найруулагчаар нэгэн продакшны үүсгэн байгуулагчийг томилсон. Түүний баг бүрэлдэхүүнд чөлөөт уран бүтээлчид голдуу багтаж буй. Аль аль арга хэмжээний хөгжмийн найруулагчаар ажиллах залуу “Юутай ч үүрэг даалгавар авсан. Бидэнтэй төрийн байгууллагуудыг холбож өгөх хүнийг удахгүй томилох юм гэсэн. Бид төлөвлөсөн тоглолтуудаа цуцалж, энэ ажилд анхаарлаа хандуулж эхэллээ” гэж байна билээ.
2023-05-11
Францчууд Макроноос залхжээ
Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж буй францчууд Ерөнхийлөгчийнхөө тэргүүлсэн Засгийн газрыг хувьсгалыг ойртуулж байна гэж дүгнэх болов. Макроны төлөө саналаа өгсөндөө харамсах хүний тоо нэмэгдсээр байна. 2022 онд түүнийг улираан сонгосноо францчуудын 69 хувь нь алдаа гэж одоо үзэх болжээ.
Эрүүлийг хамгаалах болон боловсрол, санхүүгийн салбарт түүний хийсэн ажилд, цагаачлалын талаарх бодлогод нь хүн амын 77-79 хувь нь сэтгэл дундуур, тэгш бус байдлын эсрэг хийж буй тэмцлийг 75 хувь, байгаль орчноо хамгаалахад тавьж буй хүч чармайлтыг 73 хувь нь чамлаж байгаа аж.
2023-05-11