Монако хамгийн бага стресстэй орноор шалгарч, Монгол 106-д жагсав
Үзэсгэлэнт байгаль, дундад зууны үеийн хэрэм цайзууд бүхий тансаг орчин, соёлын олон янз байдал, санхүүгийн чадамж, амар тайван амьдрал зэрэг нь Монаког 2025 оны дэлхийн хамгийн бага стресстэй орноор шалгарахад нөлөөлжээ. CEOWORLD сэтгүүлээс дэлхийн хамгийн бага бухимдалтай буюу стрессгүй орнуудыг тодорхойлж, хувь хүмүүсийн санхүүгийн болон сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн тайлан гаргасан бөгөөд энэ жил тус улс 83.83 гэсэн үнэлгээгээр тэргүүлсэн байна.
2025-05-07
Соёлын төв өргөөг сурагчдад нээлттэй ашиглуулахаар боллоо
“Нийслэлийн Соёлын төв өргөө” ОНӨААТҮГ-ынхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ерөнхий боловсролын сурагчдын 9-12 дугаар ангийнхны дунд “Нээлттэй тайз” төсөл хэрэгжүүлж эхэлснээөчигдөр мэдээллээ. Сурагчдын авьяас, ур чадварыг хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор уг төслийг хэрэгжүүлэхээр болсон аж.
2025-05-06
Дамын наймаачдын диваажин
Хоёр цаасан хайрцганд хийсэн хүнсний зүйл, хувцастай хамт ачааны хөлөг онгоцоор нууцаар тээж хагас автомат винтов, гар буунууд Гаити улсад авчирчээ. Энэзэвсгийг нэгэн шинжээчийн хэлснээр дамын наймаачдыг зэвсгээр хөөцөлдөх ажлыг хөхиүлж, “супер маркет” болж байдаг АНУ-аас Карибын тэнгисийн арлын энэулсад авчирдаг байна. Энэхоёр хайрцгийн явж ирсэн замыг мөрдөн шалгаснаар зэвсэг АНУ-аас хэрхэн Гаитид ирдгийг тогтоосон аж. Хууль сул, хяналт шалгалт байхгүй, авлига их байгаа нь НҮБ-ын хоригийг давж гарах боломжийг зэвсгийн наймаачдад олгодог бололтой.
2025-05-06
Уургаар баялаг тэжээлийн хангамжийг нэмэгдүүлье
Архангай аймагт саяхан болсон Хангайн бүсийн анхдугаар зөвлөгөөний үеэр “Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн... чиглэлээр хөгжүүлэх” саналыг Засгийн газар онцгой дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлсэн. Энэ нь зөвхөн хангайн бүсэд төдийгүй улсын хэмжээний том бодлого, зорилт бөгөөд үүний хүрээнд мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, өндөр ашиг, орлоготой салбар болгохын тулд олон чухал ажил, арга хэмжээ зохион байгуулах болов уу хэмээн харж байна. Эдгээрээс эхний ээлжид хойшлуулшгүй авах арга хэмжээ бол малын тэжээлийн хангамжийг одоогийнхоос наад зах нь нэг дахин өсгөх, ялангуяа уурагт тэжээлийн хэмжээг эрс нэмэгдүүлэх шаардлагатай юм.
2025-05-06
Дэлгэц дүүрэн “дэмийрэл”
Манай улсад кино урлагийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож буй. Бусад оронтой харьцуулахад “залуухан” салбар боловч өөрийн байр суурийг хэдийн тодоор тамгалж чаджээ. Түүхэн цаг хугацааны явцад ололт, амжилтаар дүүрэн, эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй ч өнөө үед Монголын кино урлагт архидалт, гэр бүлээс гадуурх харилцаа, ёс бус үг хэллэг, гэмт хэргийн сэдэвтэй уран бүтээл л давамгайлж байна.
2025-05-06
“АН-ын сайд нарыг намаасаа хасна”
Үндсэн хууль, УИХ-ын тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтыг илтэд зөрчиж, 2024 оны долоодугаар сарын 4-ний өдрийн АН-ын Үндэсний бодлогын хороо, онлайн гэх, дүрмийн бус хурал хийж, УИХ дахь АН-ын бүлгийнхний хамтарсан Засгийн газар байгуулах болсон хууль бус шийдвэрээ 2025 оны тавдугаар сарын 20-ны дотор нэн яаралтай цуцалж, Засгийн газраас гарахыг Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос шаардлаа.
2025-05-06
“Монголын төмөр зам”-ын зарим даргыг ажлаас нь чөлөөлөх санал хүргүүлжээ
Төмөр замын салбарт ширүүхэн өдрүүд үргэлжилж байна. Үүний өмнө Засгийн газрын тогтоолоор “Тавантолгой төмөр зам”-ыг “Монголын төмөр зам” төрийн өмчит компанитай нэгтгэх үйл явц өрнөсөн. Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Монголын төмөр зам” компанийн зарим газрын даргыг ажлаас нь чөлөөлөхөө мэдэгджээ. Тухайлбал, “Монголын төмөр зам”-ын Тээвэр ложистик, төлөвлөлтийн газрын дарга Г.Шижирбаатар, Хөдлөх бүрэлдэхүүний газрын дарга Д.Нямлхагва, Худалдан авах хэлтсийн дарга Г.Батсүлд нарыг ажлаас чөлөөлөх саналаа тус компанийн гүйцэтгэх захирал О.Батчулуунд хүргүүлсэн гэх мэдээлэл байна.
2025-05-06
Хөгжлийн банк улс төрийн наймаанаас ангижрах ирээдүй алга
Хөгжлийн банк буюу хөгжлийн бүтээн байгуулалтыг дэмжих үндсэн үйл ажиллагаатай санхүүгийн байгууллагууд улс төрийн нөлөөллөөс ангид байж чадаагүйгээс үр ашиггүй зээл их хэмжээгээр олгож, алдагдал, хяналтгүй байдал, дампууралд хүрсэн жишээ дэлхийн түүхэнд цөөнгүй. Харин оновчтой бодлого, шийдвэртэй арга хэмжээ, хууль, эрх зүйн дорвитой шинэчлэлээр энэ эгзэгтэй, хүнд нөхцөл байдлаас гарч, хөгжлийг хөдөлгөгч төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үндсэн чиг үүргээ биелүүлж чадсан нь хуруу дарам цөөн аж.
2025-05-06