Уран зураг, уран, жагсаалтай номын баяр
Зарим хүүхэд асар ч үгүй, цаасан цаасан хайрцаг ч үгүй. Гэхдээ хиймэл зүлгэн дээр уншсан цөөн хэдэн номоо дэлгэчихсэн суух аж. Өвдөг дээрээ цомцойгоод суучихсан “Ном аваарай ном аваарай” гээд цовоо дуугаар уриалан дуудах нь өхөөрдөм. 1990-ээд оны зарим хүүхэд “Ундаа 100” хэмээн улаан ус борлуулж, номын мөнгө олдог байсан бол одоогийнх уншсан номоо борлуулдаг болжээ.
12 цаг 17 мин
Т.Доржханд: Ерөнхийлөгчийн засаглал руу битгий ороосой гэж хүсэж байна
Хувь хүний болон хэн нэгний хүүхдийн асуудлаас болж Засгийн газар нь огцорч болохгүй. Хуулийн байгууллагаас бие даасан байдлаар хэргийг хянаж шалгах үүрэгтэй. Цөөн монголчууд нэг талдаа гараад явахгүй бол зөрчил хуваагдал үүсвэл бүр хэцүү байдалд хүрнэ. Хэрүүл маргаантай айлд ямар зочин ирэх вэ. Өнөөдөр муу хэлүүлж, адлуулж болно.Улс төрч магтуулна гэж байхгүй. Өнөөдөр Т.Доржханд, Л.Гантөмөр, Л.Оюун-Эрдэнэ муу хүн байж болно. Ерөнхийлөгчийн засаглал руу битгий ороосой гэж хүсч байна. Ийм агуулагаар манай нам улс төрд орсон. Ингэснээр бид парламентын засаглалаа бэхжүүлэх ёстой. Бид үйл хэргээсээ огт ухрахгүй. Иймд өнөөдөр парламетийн засаглалаа авч үлдэх үү, юу үгүй гэдэг эзэгтэй үе дээр байна" гэлээ.
13 цаг 27 мин
Г.ЦОЛМОНХҮҮ: Туухайт спортын клуб байгуулж, мэргэжлийн тамирчдыг багаас нь бэлтгэхийг хүсдэг
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалах политехник коллежийн цэргийн алба, Суртал хүмүүжлийн тасгийн дарга, хошууч, Монголын туухайт спортын тамирчин, ОУХМ Г.Цолмонхүү энэ спортоор хичээллэж, богино хугацаанд амжилт гаргаж байгаа. Тэрбээр өдгөө олон улс, тивийн тэмцээнд эх орон, байгууллагаа төлөөлж оролцдог шилдгүүдийн нэг болсон. Казахстаны Астана хотод 2022 онд зохион байгуулсан туухай өргөлтийн Азийн АШТ-ий сонирхогчийн ангилалд түрүүлсэн бол дараа жил нь мэргэжлийнхэд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн юм.
14 цаг 17 мин
Дахин “амилах” шорон хийгээд далан жилийн дараа илрэх хэрэг
Онц аюултай гэмт хэрэгтнүүдийг хорьдог байсан “Алькатрас” хэмээх зард гарсан шоронг дахин нээж магадгүй байна. Түүнийг эрүүгийн хэрэгтнүүдийг саатуулдаг, оргох ямар ч боломжгүй гяндан гэж удаан хугацаанд үзсээр иржээ. Гэвч гурван хоригдол эн¬дээс оргоод гараад явчихсан нь одоо хэр нь хүмүүсийн гайхлыг төрүүлсээр буй.
Ерөнхийлөгч Дональд Трамп энэ шоронг сэргээж, нээхээр төлөвлөж буйгаа зарласан. Түүний хэлснээр холбогдох үүргийг Шоронгуудын товчоо, Хууль зүйн болон Дотоод хэргийн яам, Холбооны мөрдөх товчоонд өгсөн байна. Шоронг сэргээх нь хууль ёс, дэглэм, шударга ёсны илэрхийлэл болно гэж Америкийн удирдагч үзэж буй бололтой.
14 цаг 47 мин
“ДЦС-3” дэлбэрч мэдэх нь
“ДЦС-3”-ын турбин дэлбэрэхэд бэлэн болжээ. Хошигнож хэлбэл тэр турбин төрийн тэргүүнтэй маань нас чацуу, 1968 оных юм гэнэ. Бүхэл бүтэн нэгэн жарны турш аргадаж тордсоор одоо засал авахаа больсон байна. Үүнийг засахад тусгасан төсвийн мөнгөөр үнсийг хийсэхээс нь хамгаалж хашаа барихад нэг тэрбум, эсвэл үнсээ Эмээлт хүртэл зөөхөд арван тэрбум төгрөг гэхчлэн өөр зориулалтаар зарцуулсаар ийнхүү цоорох шахсан “шүүрэн шанага” шиг турбинтэйгээ өнөөдрийг хүрчээ. Үнс яагаад хэсэг бүлэг хүний мөнгө угаах хэрэгсэл болсон талаар хойно өгүүлнэ. Одоо турбинээ ярья.
15 цаг 17 мин
“Баянгол” дэлгүүрийн урд трансформатор шатжээ
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Баянгол” дэлгүүрийн урд трансформатор шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.05.19/ 13:51 цагт ирсэн байна.Уг дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.
15 цаг 45 мин
“Хуулийн дагуу бүх орлогоо шалгуулж, нийтэд тайлагнана”
Монгол Улсын Ерөнхий сайдын ууган хүү болон бэрийн тансаглалтай холбоотой шуугиан нийгэмд үүсээд буй. Улмаар иргэд Засгийн газрын тэргүүнийг огцрохыг шаардаж Сүхбаатарын талбайд жагсаж байгаа билээ. Үүний хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийлэв.
15 цаг 47 мин
О.Алтангэрэл: Үнэхээр хууль бусаар орлого олсон бол хариуцлага хүлээх нь зүйн хэрэг
АН-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Ерөнхий сайдыг огцруулах, эсэх талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Ерөнхий сайдын хөрөнгө орлогыг шалгаж, хууль бус гэж үзвэл хариуцлага тооцох боломжтой. Өнөөдөр АН-ын бүлгийн хурлаар уг асуудлыг хэлэлцээгүй. Шалгаж тогтоодог байгууллага нь тусдаа бий. Би Хууль зүйн сайд боловч хэрэг мөрдөхгүй, шалгахгүй.
16 цаг 1 мин
Х.Нямбаатар: Талбай дээр зассан том асрыг 3-4 сарын хугацаатай түрээслүүлнэ
НЗДТГ-аас Төв талбайд “UB food” фестивалийг зохион байгуулахтай холбоотойгоор өнгөрөгч дөрөвдүгээр сарын 8-нд том цагаан асрыг зассан. Үүнээс хойш эл асарт олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдсаар өнөөдрийг хүртэл буулгаагүй байгаа юм. Уг асарыг иргэд буулгах шаардаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бямба гарагт олон жил зохион байгуулагдаж байгаа Улаанбаатар марафоныг зохион байгуулж дуусаад хамгийн сайн үнийн санал өгсөн ААН-д уг асрыг 3-4 сарын хугацаатай түрээслүүлнэ. Одоогоор хоёр байршил яригдаж байна. Нэг нь Хүй 7 худаг. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно" гэв.
16 цаг 10 мин
Нүүрсний экспорт саатсанаас эдийн засгийн өсөлт саарч байна
Манай улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 2.4 хувиар өссөн нь хям¬ралын дохио хэмээн салбарын шинжээч, мэргэжилтнүүд дүгнэж байна. Өнгөрөгч онд эдийн засаг 4.9 хувиар өссөн. Үүнээс үүдэн олон улсын байгууллагууд 2024 оны өсөлтөөс 1-1.5 нэгжээр ахиулсан өөдрөг таамаглал дэвшүүлээд байв.
16 цаг 17 мин
Х.Нямбаатар: Миний хамаарал бүхий компани Төрийн худалдан авах ажиллагаанд нэг ч удаа оролцоогүй
"Хамаг монгол групп" ХХК нь барилга худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэр бүлийн хамаарал бүхий хүн үйл ажиллагааг нь хөтөлж явуулдаг. Ийм асуулт тавьж магадгүй гээд хамаарал бүхий хүмүүсээс жилд хэдэн төгрөгийн татвар төлдөг тухай асуусан. Сүүлийн 8 жилийн дунджаар жилд 300-400 орчим сая төгрөгийн татвар төлдөг. Татварын ерөнхий газрын нээлттэй мэдээллийн санд бий. Гэхдээ миний хамаарал бүхий компани Төрийн худалдан авах ажиллагаанд нэг ч удаа оролцоогүй" хэмээн хэлэв.
16 цаг 25 мин
Израилийн цэргүүд Газын сүүлчийн эмнэлгийг нурааж эхэлжээ
Израилийн арми Газын зурвасын хойд хэсэгт байрлах Индонезийн эмнэлгийг нурааж эхэлсэн бөгөөд барилга дотор 55 хүн дарагдсан тухай Аl Jаzera суваг мэдээлэв. Энэ нь тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй цорын ганц эмнэлгийн байгууллага байв.
16 цаг 46 мин