Монгол волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Т.Хангал Тайландын дээд лигт легионер тамирчнаар тоглож буй. Тэрбээр 2023 онд “Накхон Ратчасима VC” клубийн бүрэлдэхүүнд багтаж, багийнхаа хамтаар Тайландын дээд лигт түрүүлж, үнэ цэнтэй тоглогчоор тодорсон билээ. Тэрбээр багийнхантайгаа хэдхэн хоногийн өмнө эхэлсэн Азийн “Аваргуудын лиг” тэмцээнд оролцож, хоёр дахь тоглолтдоо Тайванийн тамирчдыг 3:1-ээр хожиж, шөвгийн наймд шалгарав. 12 оноо авсан тэд дараагийн шатанд Южи Нишида тэргүүтэй Японы “Oсака блютон” багийнхантай тоглох нь. Олимпын аварга Нгапетээс гадна Азийн наадмын аварга Мехди Маранди, Азийн хошой аварга, U19, U21 насныхны дэлхийн аварга, MVP Амирхоссейн Эсфандиар тэргүүтэй Ираны шигшээгийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн өрсөлдөж, гал гарсан тоглолт өрнүүлж буй түүний тоглолтын довтолгоо, давуулалтын 46 оролдлогоос ердөө хоёр алдаа гаргасан нь тус лигийн үзэгчдийн анхаарлыг ихэд татаж буй аж. Түүний нэгдсэн “Накхон Ратчасима VC” багийнхан “Аваргуудын лиг”-т тивдээ топ орнуудын нэгт бичигддэг Ираны аварга клубийг илүүрхэн 21 оноо авч тэргүүлж эхэлсэн. Хэсгийн эхний тоглолтын дараах байдлаар Т.Хангал нийт 21, довтолгооны 19 оноотой III байрт жагсаж байна. Онооны үзүүлэлтээр Т.Хангалын ард Францын шигшээ багийн ахлагч, олимпын хошой аварга, 2xMVP Эрвин Нгапет, Нидерландын шигшээ багийн ахлагч, энэ жилийн Японы лигийн MVP, супер од Нимир Абдель-Азиз, ОХУ-ын тамирчин, “Лондон-2012” олим¬пын аварга Дмитрий Мусэрский, Польшийн шигшээ багийн довтлогч, дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Александр Сливка, Японы шигшээгийн багийн шилдэг тоглогч Южи Нишида болон Ран Такахаши, Словенийн шигшээ багийн ахлагч Тине Урнаут, Кубийн шигшээ багийн ахлагч Мигель Лопес нар бичигджээ. Лигийн тоглолтын дараа Японы телевиз Т.Хангалыг онцолж ярилцлага авсан байна. 2025 оны улирлын аваргаар тодорч, лигийн шилдэг довтлогчоор шалгарч, хошой аварга, шилдэг довтлогч болсон түүний өвөө нь волейболын нэрт дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат багш Д.Ренчин, аав нь “Натур мед ноён” багийн дасгалжуулагч Р.Тамир, ээж нь волейболын спортын мастер Д.Наранцэцэг, авга ах нь үндэсний шигшээ багийн тамирчин, дээд лигийн аварга Р.Хангай юм.