2024 оны “EF English Proficiency In¬dex”-ээр 116 орноос Монгол Улс англи хэлний мэдлэгээрээ84 дүгээр байрт жагссан байна. Өөрөөр хэлбэл, монголчуудын англи хэлний ерөнхий мэдлэг “бага түвшин”-д гэж үнэлэгджээ. Дэлхийн улс орнуудын насанд хүрэгчдийн англи хэлний мэдлэгийн түвшинг оноогоор илэрхийлж хэмждэг тус үзүүлэлтийг гаргахдаа онлайн шалгалтын оноог ашигладаг байна. Англи хэлний мэдлэгийг үнэлэхэд эхний байруудад Нидерланд (647 оноо), Сингапур (631), Австри (616), Дани (615), Норвег (614) зэрэг улс оржээ. Европын орнууд энэжагсаалтад дээгүүрт ордог бөгөөд Азийн орнуудаас хамгийн өндөр оноотой нь Сингапур аж. Манай улсын англи хэлний оноо 464 байгаа нь дэлхийн дундаж болох 477-гоос доогуур үзүүлэлт юм. Азийн орнуудтай харьцуулахад манайх оролцогч 24 орноос 14 дүгээрт эрэмбэлэгджээ.
Энэхүү индекс нь дэлхийн орнуудын англи хэлний түвшинг үнэлж, Засгийн газар болон боловсролын байгууллагууд энэталын бодлогоо зөв төлөвлөх, сайжруулахад чиглэсэн зөвлөмж болдог бөгөөд хэл сурах орчин, хэрэгцээг ойлгоход нь тусалдаг аж.
Г.Сансар