Олон улсын ургамал хамгааллын өдрийн ач холбогдлыг таниулах зорилгоор оюутан, сурагчдад зориулсан “Ирээдүйн ургамал хамгаалагч” өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Ургамал хамгааллын өдрийг энэжил “Ургамлын эрүүл мэнд бол нэг эрүүл мэнд” уриан дор тэмдэглэлээ. Ургамал нь хүн төрөлхтний хэрэглэж буй хүнсний 80, агаарын 98 хувийг бүрдүүлдэг. Тиймээс ургамал хамгаалах нь байгаль экологийн асуудал төдий бус нийгмийн эрүүл мэндэд ч хамааралтай гэж үздэг байна.
Ургамал хамгааллын олон улсын конвенцод нэгдсэн улс орнууд хүн амын шилжилт хөдөлгөөнөөр дамжин хөнөөлт организм нэг улс орноос нөгөөд тархахаас сэргийлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах үүрэг хүлээдэг. Тиймээс Монгол Улс хөнөөлт организмын эрсдэлийн үнэлгээ, тархалтын мэдээллийг бүс тус бүрээр гурван жил тутамд шинэчлэн боловсруулдаг юм. Энэхүү үнэлгээг өнгөрсөн онд баруун бүсэд хийж байжээ. Харин энэжил төвийн бүсэд хийхээр төлөвлөсөн аж.
А.Тэмүүлэн