Иргэний нисэхийн ерөнхий газар, Зорчигчийн мэдээллийн төв, Олон улсын SITA компанитай хамтран “Зорчигчийн урьдчилсан мэдээлэл, зорчигчийн нэрийн бүртгэлийн нэг цонхны үйлчилгээ”-ний гэрээнд гарын үсэг зурлаа.
Гурван талт олон улсын гэрээ нь Монгол Улсын агаарын хилийн аюулгүй байдал, зорчигчийн мэдээллийн удирдлагын чадавхыг сайжруулах зорилготой юм. Элтөв нь дэлхийн 60 гаруй улсын Засгийн газар, агаарын тээврийн байгууллагатай хамтран ажилладаг SITA компанийн аюулгүй мэдээллийн сувгаар дамжуулж, зорчигчийн урьдчилсан мэдээлэл, нэрийн бүртгэлийг нэгтгэн хүлээн авах боломж бүрджээ. Ингэснээр Иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын “Агаарын тээврийг хялбаршуулах” шаардлагыг биелүүлэх, НҮБ-ынй Аюулгүйн зөвлөлийн олон улсын терроризм, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тогтоол, мөн Засгийн газраас баталсан “Агаарын тээврийг хялбаршуулах журам”-ыг хэрэгжүүлэх чухал алхам болж байгааг ИНЕГ-ынхан онцлов.
Л.Ням