АНЭУ-ын Абу-Даби хотод үргэлжилж буй жиү жицүгийн ДАШТ-д манай улсын тамирчид өсвөр үе, залуучуудын ангилалд медаль хүртсэнийг бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл насанд хүрэгчдийнхэд эмэгтэйчүүдээс 70 кг-ын жинд “Thunder BJJ academy”-ийн дасгалжуулагч, шигшээ багийн тамирчин Б.Хулан финалд шалгарсан. Аваргаар тодрох, эсэхийг шийдвэрлэх барилдаанд тэрбээр Казахстаны тамирчин Данагүл Талгаткизитай ширүүхэн өрсөлдсөний эцэст онооны давуугаар хожив.
Түүний энэ амжилт Олон улсын жиү жицүгийн холбооноос зохион байгуулдаг насанд хүрэгчдийн бүсний ангилалгүй ДАШТ-д Монголын багаас анх удаа алтан медаль хүртсэн түүхэн үйл явдал байв.
Түүнчлэн 52 кг-д “Гаруда” академийн тамирчин Г.Монголжин ОХУ, Филиппин, Казахстаны бөхийг ялж, медалийн төлөөх барилдаанд эзэн орны тамирчныг буулган авснаар дэлхийн хошой хүрэл медальтан болсон юм.