Нийслэлийн хэмжээнд өчигдөр 09.00 цагийн байдлаар 1086 автобус иргэдэд үйлчилж байв. Тэгвэл дөрвөн чиглэлд шөнийн автобус явуулж буйгаа Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Тодруулбал, ШҮ:1 Таваншар-Офицеруудын ордон, ШҮ:2 Сүхбаатарын талбай-Нисэх, ШҮ:3 Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай, ШҮ:4 Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ чиглэлд долоон автобус 22.00-02.00 цаг хүртэл иргэдэд үйлчилж байгаа аж.
Иргэд “UBCard” аппликэйшн ашиглан автобусны төлбөрөө төлөх, картаа цэнэглэх, чиглэлийн мэдээлэл харах, байршил хянах, мөн дайвар ачаа хүргэлтийн зэрэг үйлчилгээг хялбар, түргэн шуурхай авч хэвшжээ. Түүнчлэн“Улаанбаатар смарт карт” ХХК-ийнхан 8-18 насны хүүхдүүдэд зориулан автобусны шинэ карт худалдаанд гаргасан байна. Картын үнэ 3600 төгрөг бөгөөд Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээс худалдан авч, нийтийн тээврээр 200 төгрөгөөр зорчих боломжтой.