Манай улс энэ жил 365.5 мянган га-д үр тариа, үүнээс 317.6 мянган га-д улаан буудай, 12.8 мянган га-д төмс, 13.1 мянган га-д хүнсний ногоо, 74.7 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал, нийтдээ 556.5 мянган га талбайд тариалалт хийсэн. Мөн энэ онд 270.2 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 250.6 мянган га-д уриншийн нэгдүгээр, 160.1 мянган га-д хоёрдугаар боловсруулалтыг тус тус хийсэн байна. Уринш боловсруулалт үргэлжилж буй. Энэ сарын 3-ны байдлаар газар тариалан бүхий ихэнх нутгаар улаан буудай, төмсний цэцэглэлтийн төгсгөл үе шат явагдаж байна. Улаан буудайн өндөр нь сорт болон тариалсан хугацаа, ургалтын үе шатнаасаа хамааран харилцан адилгүй, дунджаар 29-68 см байгаа аж. Харин Сэлэнгийн Орхон, Ерөө сум, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Алтангадас, Цайдамын талбайд 81-97 см өндөр ургажээ.
Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад улаан буудайн өндөр ихэнх талбайд 10-12 орчим см-ээр илүү байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Одоогийн байдлаар дотоодын зах зээлд эрт ургацын төмс, хүлэмжийн болон хүнсний зарим нэр, төрлийн ногоо (байцай, сонгино, манжин, лууван, нав чит ногоо, өргөст хэмх, улаан лооль, гуатаны таримал)-г хурааж эхэлсэн бөгөөд борлуулж буй. Тариалангийн талбайд ургацын баланс тогтоох, чанарт дүн шинжилгэ болон үрийн талбайг хя¬нан баталгаажуулах ажлыг энэ сарын 20-ны дотор хийхээр аймаг, сумуудын түвшинд бэлтгэл ажлаа хангажээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр найм, есдүгээр сар олон жилийн дунджаас дулаан байх хэдий ч түр зуурын усархаг аадар бороо, аянга цахилгаан, нөөлөг салхины аюултай үзэгдлийн эрсдэл нэмэгдэж, голын усны түвшин ихсэх төлөвтэй байгаа тул ургац тээврийн замэвдрэх, хаагдах зэрэг нөхцөл үүсэж болзошгүйг салбарын яамнаас анхааруулжээ.