Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг циклоспора (Cyclospora) хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын дэгдэлт АНУ-д гарчээ. Тус улсын 34 мужид бүртгэгдэн, 6000 гаруй хүн өвдөж, Мичиган мужид хоёр иргэн нас барсан байна. Халдвар Англид мөн бүртгэгдсэн аж. Уг вирус нь хүний өтгөнөөр бохирдсон ус, хүнсээр дамжин халдварладаг бичил шимэгч юм. Хүний биед орсны дараа 1-2 долоо хоногийн дараа усархаг суулгалт, гэдэс базлах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ удаагийн халдварын дэгдэлтийг эмч нар “тэсрэлттэй суулгалт” хэмээн онцолжээ.
Уг нян баохирдсон шанцай, вандуйны навч зэрэг ургамал, жимс, усаар дамжин халдварладаг. Мөн салатны ногоон навчаар дамжин дэгдэх аюултай гэнэ. Иймд жимс, ногоог сайтар угаах, хальслах, навчит ногооны гаднах давхаргыг авах, түүхий ус уухгүй, бохирдсон гол, цөөрөмд орохгүй байх, гүйлгэх, суулгах шинж илэрвэл яаралтай эмчид хандахыг мэргэжилтнүүд зөвлөв. Ялангуяа гол, усны бохирдол ихтэй Улаанбаатар хотод энэ намар гарах магадлал өндөр буйг халд-вар судлаачид анхаарууллаа.
Ч.ЦЭЛМЭГ