Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг Засгийн газраас баталлаа. Олон улсын байгууллага болон ДЭМБ-ын зөвшөөрөлтэй гадаад үйлдвэрлэгчээс зайлшгүй шаардлагатай стратегийн 16 төрлийн эм, дөрвөн нэрийн гемофилийн эсрэг рекомбинант VIII, IX факторыг худалдан авснаар улсын төсвөөс 3.15 тэрбум төгрөг хэмнэжээ.
Эмийг нэгдсэн байдлаар худалдан авдаг жишиг олон улсад түгээмэл бөгөөд гол давуу тал нь бөөний үнийн хөнгөлөлт эдлэх, төсвийн хөрөнгө хэмнэх, ДЭМБ-ын хатуу зохицуулалттай үйлдвэрээс хямд өртгөөр бүтээгдэхүүн нийлүүлэх, зах зээлд ховор эмийн хангамжийг таслахгүй байх зэрэг аж. Хамгийн чухал нь чанаргүй болон хуурамч эмийн эрсдэлээс бүрэн хамгаалж, үнийн өсөлтийг бууруулснаар иргэдээ санхүүгийн дарамтаас чөлөөлөх боломж бий болгодог гэнэ.