Нэгнийхээ ажлыг хянадаг тогтолцоо нь АНУ-ын төрийн албан хаагчдыг авлигаас ангид байлгадаг
-Хөгжиж байгаа, хөгжсөн орнууд гадаадын өндөр хөгжилтэй улсуудад ажиллаж, амьдардаг эх орон нэгтнүүдээ улсдаа урьж, тэдний туршлага, мэдлэг боловсролыг ашиглаж ирсэн байдаг. Тухайлбал, манай урд хөрш БНХАУ гадаадад ажиллаж байсан эрдэмтдээ урьж, тухайн улсад авч байсан цалин хөлс, нийгмийн хангамж, тэр бүү хэл, ажиллаж байсан лаборатори, багаж хэрэгслээр нь хүртэл хангасан гэдэг.
2026-05-08
М.НАНДИН-ЭРДЭНЭ: Багшийн минь үг намайг жүдогийн дэвжээнд буцааж авчирсан
Жүдо бөхийн үндэсний шигшээ баг, “Гүрү Дорж” дэвжээний тамирчин, тивийн аварга, өсвөр үеийнхний ДАШТ-ий хүрэл, “Их дуулга” тэмцээний мөнгө, хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) М.Нандин-Эрдэнийн дайчин, шийдэмгий, зоримог, уран барилдаан бөхийн хорхойтнуудын сонирхлыг сүүлийн үед их татах болсон.
2026-05-08
Г.МЯГМАРРАГЧАА: Жинхэнэ байгаль хамгаалагч сайхан сэтгэлтэй, эр зоригтой, чин шударга байх ёстой
Эх орны хоймор нутаг, хөвч тайгын гүнээс байгаль эхээ сахин хамгаалж, зэрлэг амьтдын төлөө халуун сэтгэлээ зориулж яваа эрхэм бол Г.Мягмаррагчаа юм. Тэрбээр Хөвсгөлийн Соёны нуруунд хагас зуун жил сураг тасраад байсан цоохор ирвэсийг илрүүлэн баримтжуулсан төдийгүй, энэ онд Ирвэстэй бүс нутгийн шилдгийн шилдэг байгаль хамгаалагчаар тодорсон билээ. Ингээд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газар (УТХГ)-ын Хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Мягмаррагчаатай ярилцсанаа хүргэе.
2026-05-04
Э.САРАНГЭРЭЛ: Олон жилийн дараа талбайд гарч, лигт тоглох сайхан байна
Хөл бөмбөгийн тамирчин, дасгалжуулагчдын хувьд хавар, зуны улирал хамгийн завгүй цаг хугацаа байдаг. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог тул өдөр, хоног хурдан өнгөрдөг. Тамирчнаас дасгалжуулагчийн замналаа эхлүүлсэн цөөнгүй тоглогч уг тэмцээнд оролцож буй.
2026-05-01
Э.АНХБАЯР: Бид Монголын сонгодог урлагт ямар өөрчлөлт, ололт авчирсан нь 50, 100 жилийн дараа харагдана
Монголын баритон дуучин Энхболдын Анхбаяр нь Моцарт, Верди, Пуччини, Бизе, Чайковский, Жордано зэрэг нэрт хөгжмийн зохиолчийн дууриудад гол дүрүүд бүтээж, Европ, Ази, АНУ-д тоглосон туршлагатай. Ийм бахархам өгүүлбэрээр эхэлдэг намтрыг Италийн “Punto opera аgency” дэлхийн томоохон театрууд руу илгээн, өөрийн дуучнаа сурталчилдаг байна.
2026-05-01
Ө.Одхүү: Муу муухайгаас ч гэрэл гэгээтэй зүйл урган гардгийг “Мөөгөнцөр” бүтээлээрээ илэрхийлсэн
Баримлаар дамжуулан хүний дотоод ертөнц, нийгмийн бодит байдлыг өөрийн үзэл бодолтой сүлэн урлана гэдэг уран бүтээлчээс асар их ур чадвар, цаг хугацаа, уйгагүй хөдөлмөр шаарддаг билээ. Дүрслэх урлагийн салбар, тэр дундаа уран баримлын төрлийг кинетик буюу хөдөлгөөнт хэлбэрт зоригтойгоор шилжүүлж буй уран бүтээлч бол Ө.Одхүү юм. Тэрбээр нийгмийн эмзэг сэдвүүдийг соргогоор мэдэрч, бүтээлийнхээ уран нарийн дүрслэлээр дамжуулан илэрхийлдгээрээ онцлогтой.
2026-04-23
Х.БАТТУЛГА: ҮЗХ дүгнэх биз
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-04-22
С.БААСАНДОРЖ: Хамгийн үнэнч шүүгч, шүүмжлэгч бол үзэгчид л байдаг
Тэртээ 1980-аад оны эцсээс хайрын сэдэвтэй уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулж, сэтгэлд хоногшсон дуунуудаараа өнөөг хүртэл хөглөж яваа хүн бол “Харш” хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин С.Баасандорж. Монголын эстрад урлагийн ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа олж, 42 жил тайз, хөгжимтэй нөхөрлөсөн түүний “Хос залуус”, “Хаанаас ирсэн хайр вэ чи”, “Хуурамч биш миний сэтгэл”, “Чамдаа зориулъя” зэрэг дуу нь хит болж, одоо ч Монголын FM богино долгионы радиогоор эгшиглэсээр байна.
2026-04-21
Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Найман жил тасарсан шагналын буухиаг үргэлжлүүлж, эх орондоо хошой алтан медаль авчирлаа
Монголын байт харвааны спортод Б.Оюун-Эрдэнэ хэмээх нэр тодоос тод дуулдах болж, авьяас, ур чадвараараа цахиур хагалан, үеийнхээ залуусаас хүч түрэн гарч ирэв. Үндэсний шигшээ баг, “Олимпик котинос” клубээр овоглодог түүнийг амжилт гаргахад бэлтгэл сургуулилалтаас гадна есөн жил уйгагүй хөдөлмөрлөсөн зорилго тэмүүлэл нь нөлөөлсөн юм. Спорт өндөр хөгжсөн өнөө үед олон өрсөлдөгчөөс арга барил, техникээрээ ялгарна гэдэг амаргүй.
2026-04-10
МАРТИНО ПЕЛЛИ: Монголын эдийн засаг өсөлтөө хадгалах ч гадаад эрсдэл өндөр байна
Азийн хөгжлийн банкны (АХБ) Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын улс хариуцсан ахлах эдийн засагч Мартино Пеллитэй ярилцлаа. АХБ-наас манай улсын болон Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн нөхцөл, цаашдын төлөвийг тодорхойлсон тайлан гаргадаг. Энэ удаа тэрбээр шинэ гаргасан тайлангийн дүнгээсээ танилцуулж, зарим зөвлөмжийг өглөө.
2026-04-10