
Өнгөрсөн долоо хоногт Балбын засгийн газар Харилцаа холбооны яаманд бүртгүүлээгүй хэд хэдэн цахим сүлжээний платформыг хаах шийдвэрийг гаргасан нь нийслэл болон томоохон хотуудад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болоход хүргэжээ.
Түүнчлэн төрийн албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийнхэн авлига авсан, эд хөрөнгөөрөө гайхуулсан, төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан гэх үндэслэлээр олон нийт бухимдаж байна.
Улмаар эсэргүүцэл засаглал, ил тод байдал, улс төрийн хариуцлага зэрэг улс төрийн өргөн хүрээг хамарч тэлсээр байна.
Хөдөлгөөн голчлон залуучуудыг хамарсан тул хэвлэлүүд “Z үеийн хувьсгал” хэмээн нэрлээд байна.
Эсэргүүцэл богино хугацаанд эмх замбараагүй байдал болон төрийн албан тушаалтнуудын эсрэг хүчирхийлэл үйлдэж, улс орон даяар төр, засгийн барилга байгууламжийг сүйтгэж галдан шатаажээ.
Himalayan Times сонины мэдээлснээр нийслэл Катманду хотод 500 гаруй хүн шархдаж 22 амт үрэгджээ. Т
эр дундаа Балбын Ерөнхий сайд асан Жал Натх Ханалын амьдардаг гэрийг шатаасны улмаас түүний эхнэр нас баржээ.
Түүнээс гадна өнөөдөр эсэргүүцэгчид тус улсын Сангийн сайд Бишну Прасад Пауделийг зодож, дараа нь гол руу шидсэн байна.
Балбын засгийн газар дээрх шийдвэрээ цуцалсан ч эсэргүүцлийн хөдөлгөөн намжаагүй байна.
Ерөнхийлөгч Рам Чандра Паудел болон Ерөнхий сайд Шарма Оли нар албан тушаалаасаа огцорсон ч армийнхан тэднийг нисдэг тэргээр аюулгүй газар нүүлгэн шилжүүлжээ.