Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Видео

ЧУУЛГАН: АН-ын зүгээс УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлөх асуудалд тав хоногийн завсарлага авлаа

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг огцруулах, эсэх асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ажлын тав хоногийн завсарлага өглөө.
2025-11-05

С.Бямбацогт: ЭТТ компанийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд аудит хийлгэхээр болсон

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
2025-11-05

О.Цогтгэрэл: УИХ-ын гишүүд улсын дундаж цалин болох 2.7 сая төгрөгөөр цалинждаг санал гаргана

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ-ын гишүүд улсын дундаж цалин болох 2.7 сая төгрөгөөр цалинждаг болъё. Салбарын сайдууд тухайн салбарынхаа дундаж цалингаар цалинждаг байя. Тэгэхгүй бол энэ гишүүд, сайд дарга нар чинь ард иргэдийнхээ авдаг цалинг мэдэхгүй сууцгааж байна. Олон жил ажилласан багш бүх нэмэгдэл, урамшууллаа аваад дөнгөж 2.5 сая төгрөг авдаг. Гэтэл сайд нар багшийн цалин 3.6 сая төгрөг гээд яриад явж байна" гэх мэдээллийг өглөө. 
2025-11-03

Г.Занданшатар: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайд нэр холбогдсон

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тэрбээр, "2025 оны долдугаар сарын 9-ны өдөр "Эрдэнэс таван толгой" ХК-д  онцгой дэглэм тогтоож, хяналт шалгалт хийсэн дүнгээ дүгнэж байна. Ер нь эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэхээс бид ажлаа эхлүүлсэн. 
2025-09-30

Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийлээ. Тэрбээр, " "ЭТТ" ХК-д  онцгой дэглэм тогтоосон. Энэ ажлын үр дүнг та бүхэнд танилцуулах гэж байна. Нүүрсний хулгайтай тэмцэх зориглоор онцгой дэглэм тогтоосон. Үүний дараа тус компанийн борлуулалт, ашиг орлого ч нэмэгдлээ. энэ нь тэнд бугшсан нүүрсний хулгайтай холбоотой. 
2025-09-30

Эсэргүүцэгчид сангийн сайдыг зодож, ус руу унагажээ

Өнгөрсөн долоо хоногт Балбын засгийн газар Харилцаа холбооны яаманд бүртгүүлээгүй хэд хэдэн цахим сүлжээний платформыг хаах шийдвэрийг гаргасан нь нийслэл болон томоохон хотуудад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болоход  хүргэжээ.
2025-09-10

ШУУД: Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулж байна.  Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг холбогдох хууль, тогтоомжийн төслийн хамт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөлөө.
2025-09-02

ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
2025-08-27

Б.Цэнгэл: Төрийн өмчит компанийн захирлуудын сарын цалин хамгийн өндөр нь 30 сая төгрөг байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны зарим шийдвэрийн талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлэл өглөө. Тэрбээр, "Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Төрийн өмчийн компаниудын захирлыг үнэлэх , үнэлэмж болон цалин, хангамжийн байдал болон тоог цөөлөх тодорхой саналуудыг өнөөдрийн хуралдаанаар танилцуулсан. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компанийн үйл ажиллагааны үр дүн, компанийн орлого болон ашигд нийцсэн цалин урамшууллыг олгох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд бид Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, аргачлалыг боловсруулж байна. 
2025-08-06

Ирэх оны төсвийн талаар олон нийтээс санал авахаар болжээ

Засгийн газрын хуралдаанд төсөв боловсруулах нэгдүгээр үе шатын явцын талаар мэдээлэл өглөө. ЗГ-аас 2026 оны улсын төсвийг боловсруулахаар ажиллаж байна. Төсөв боловсруулах шатанд олон нийтийг мэдээллээр хангах үүргийг Ерөнхий сайд өглөө.  Наймдугаар сарын турш ард, иргэдээс саналыг хүлээн авч, хэлэлцүүлэг хийнэ. Наймдугаар сарын 1-нээс Emongolia-оор саналаа авах юм байна. 
2025-07-30

3х3 сагсан бөмбөгийн Монгол улсын эмэгтэй шигшээ багийн тамирчдыг МУГТ цолоор шагналаа

Монгол улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн тоглогчдод Монгол улсын гавьяат тамирчин цолыг МУ-н Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардууллаа. Тодруулбал, Монгол улсын эмэгтэй шигшээ багийн тамирчин болон О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам нарт  Монгол Улсын гавьяат тамирчин цол олгов. Мөн багийн дасгалжуулагч, Канад улсын иргэнд хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж "Найрамдал" одон гардуулав.
2025-07-02

Улаанбурхан өвчний голомтыг хумх зорилгоор улсын нөөц сангаас 5 тэрбум төгрөгийг гаргуулахаар боллоо

Улаанбурхан өвчний тархалтад ямар хариу арга хэмжээ авч ажиллах талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр, "Улаанбурхан өвчний тархалт өнгөрсөн долоо хоногт 8160 орчим байсан. Гэтэл нэг долоо хоногийн дотор 1500 орчим тохиолдол шинээр бүртгэгдсэн. Сайн мэдээ нь эндэгдэл байхгүй байна. Иймд халдварт өвчний голомтыг хумх, хариу арга хэмжээ авахаар улсын нөөц сангаас 5 тэрбум төгрөгийг гаргуулахаар боллоо. Бага насны болон сургуулийн насны хүүхдүүдийг 2 үе шаттайгаар вакцинжуулах ажил эхэлсэн. Мөн халдварт өвчний голомтод өртсөн болон ойрын хавьтал болсон хүмүүст нас үл хамааран вакцин хийлгэж болно. 
2025-06-25

Шинэ ерөнхий сайд бодлогын асуудлууд дээрээ яаралтай анхаар ч ажиллах шаардлагатай гэв

Монгол улсад туламлагдсан маш олон асуудлууд бий. Эдийн засгийн болон эрчим хүчний асуудлууд өдөр ирэх тусам асуудлууд илүү гүнзгийрч байна. Иймд шинээр томилогдсон Ерөнхий сайд засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ яаралтай УИХ-д өргөн мэдүүлж, бодлогын асуудлууд дээрээ яаралтай анхаар ч ажиллах шаардлагатай" гэв. 
2025-06-16

У.Хүрэлсүх: Би дахиж Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы хуралдаанд өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш МУ-ын Парламентад хүндэтгэлтэй хандаж ирсэн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын 5 жилийн хугацаанд бүх талаар дэмжсэн. Олон жил ЕС-ыг сургаж, хүмүүжүүлж, бэлтгэж ирсний хувьд хайрлаж, хамгаалдаг.  Би Ерөнхий сайдаар ажиллаж байсны хувьд зовлонг нь мэднэ. 
2025-06-03

ХӨСҮТ: Улаанбурхны халдвар авсан нэг хүүхэд нас баржээ

Улаанбурхан өвчний дэгдэлт Улаанбаатар хот болон аймаг, сумдад нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 4274-т  хүрчээ. Үүнээс эмнэлэгт 551 хүн, гэрээр 938 хүн эмчлүүлж байгаа бол нийт 2793 хүн эдгэрчээ. Түүнчлэн өчигдөр буюу /2025.05.29/-ны өдөр улаанбурхны халдвар авсан дахин нэг хүүхэд нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр уг халдвар өвчнөөс үүдэлтэй нас баралтын тохиолдол хоёр болжээ. Харамсалтайгаар эндсэн хүүхдийн хувьд дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй байсан гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээллээ. Иймд бага насны хүүхдүүд вакциндаа бүрэн хамрагдахыг анхааруулж байна. 
2025-05-30

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барилаа

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
2025-05-21

С.Одонтуяа: Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргалаа. 
2025-05-07

Ц.Туваан: Нүүрс нэмж экспортолж, 100 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжтой болж байна

Экспортыг нэмэгдүүлэх талаар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээллээ. Тэрбээр, "Нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл хугацаанд 22.9 сая тонн нүүрс экспортод гарсан. Үүний дотор Бичигт боомтоор экспортод гаргаж байгаа эрчим хүчний нүүрсний хэмжээ 2.9 дахин нэмэгдэж, 2.1 сая тонн нүүрс гаргалаа. БНХАУ-ын зах зээлд нийлүүлэгдэж байгаа эрчим хүчний нүүрсний хэрэглээ нэмэгдсэн нь 2025 оны үлдсэн хугацаанд гурван сая тонн нүүрс нэмж экспортолж, 100 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжтой болж байна" гэлээ.
2025-04-23