БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатартад агаар бохирдолд анхаарал хандуулахыг үүрэг болгов
Засгийн газрын хуралдаанаар БОАЖ-ын дэд сайдаар М.Ганбаатарыг томилсон. Тэрбээр өнөөдөр /2023.01.06/ үүрэгт ажлаа хүлээн авлаа. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ шинээр томилогдсон дэд сайд М.Ганбаатарт агаар, ус, хөрсний бохирдлын асуудалд анхаарал хандуулж, үүсээд буй нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, байгаль орчны хяналтыг сайжруулж, ажилдаа шуурхайлан орох үүрэг болгов.
2023-01-06
ТАНИЛЦ: Эрээн хотод монгол иргэдийг хүлээж авах 22 зочид буудлын нэрс
Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн гурван жилийн дараа буюу энэ сарын 8-ны Ням гаргийн 08:00 цагт нээнэ. Эрээн хотод сүүлийн гурван жил гадаадын иргэд зорчоогүй учраас хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдаагүй ч монгол иргэдийг хүлээж авахаар 22 зочид буудлыг бэлджээ.
2023-01-06
Хүүхдийн мөнгийн энэ сарын 20-ны өдрөөс олгоно
Хүүхдийн мөнгийг халамжийн үйлчилгээ болгож зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан. Мөн Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор тооцон 1367.0 тэрбум төгрөг баталсан. Иймд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс олгоно.
2023-01-06
ТАНИЛЦ: БНХАУ руу зорчиж буй иргэдийн анхаарах зүйлс
БНХАУ-ын Засгийн газар 2023 оны нэгдүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Хятад руу зорчих иргэдэд зориулан авах түр арга хэмжээний тухай мэдэгдлийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас олон нийтэд зарлаад байна.
2023-01-03
Цэргийн бүртгэл энэ сарын 4-20-ны хооронд болно
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас цахимжуулалтад анхаарч байна. Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 4-20-ныг дуустал болно. Орон нутгийн засаг захиргааны нэгж буюу дүүрэг, хороонд давхар бүртгэл хийнэ.
2023-01-03
Олон нитийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна
Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Нийслэл хотод ажиллуулах олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг 2023 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс хоёрдугаар сарын 03-ны өдрийг хүртэл бүртгэж, сургалтыг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулахаар төлөвлөсөн тул болзол шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын Цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгнө үү.
2023-01-02
ШУА-ийн Биологийн хүрээлэнд 317 сая төгрөгийн төхөөрөмж өгчээ
БОАЖЯ болон Ойн газар нь ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар ногоон технологид шилжих зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажилд Биологийн хүрээлэнгийн судлаачид олон жилийн судалгаан үр дүнд гарсан инновац шингэсэн бүтээгдэхүүнээр хамтран ажиллах боломжтой болох юм.
2023-01-02
Орон сууцны болон оюутны төлбөрийн буцаан олголтын материал хүлээн авч эхэллээ
Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлдэг. Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, хувьдаа амьдран суух орон сууц барьсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн эдлэлт авдаг болсон.
2023-01-02