Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Шёнбрунны сонгодог хөгжмийн чуулга Монголд анх удаа тоглолтоо толилуулна

Австрийн Вена хотын алдарт Шёнбрунн ордны сонгодог хөгжмийн камер чуулга Монголд анх удаа ирж, тоглолтоо толилуулах нь. Манай үзэгчдийн дунд Сиси хатан хааны ордон гэдгээрээ эчнээ танил болсон тус чуулгын уран бүтээлчид Венийн сонгодог хөгжмийн сор бүтээлүүдийг Улаанбаатарт эгшиглүүлэх аж.
2026-11-23

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг баталлаа. Үндсэн чиглэлийг боловсруулахдаа өнгөрсөн 15 жилийн эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, өнөөг хүртэл хуримтлагдсан суурь асуудлуудыг тодорхойлон, цогцоор нь шийдвэрлэх багц шийдлийг тусгасан бөгөөд тэдгээр арга хэмжээ нь Төвбанкны 2026-2030 оны дунд хугацааны стратегийн шинэчлэлийн эхлэл болж байгааг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт онцлов.
2026-11-23

У.Сүрэнжав дэлхийн хошой хүрэл медальтан болов

БНСУ-ын Мүжү хотод болсон пара таеквондогийн ДАШТ-д 62 орны 245 тамирчин оролцлоо. Энэ удаа G-14 зэрэглэлийн өндөр оноо олгох тэмцээн байсан тул тамирчдын хувьд ихээхэн ач холбогдолтой болсон. Тус тэмцээнд “Парис-2024” паралимпын наадмын найман аварга, мөн Азийн пара наадмын медальтнууд тулалдан даагаа нэхсэн нь тэмцээний уур амьсгалыг сонирхолтой, өрсөлдөөнтэй болгожээ.
2026-11-23

Энэ долоо хоногийн пүрэв гарагт бүх нийтээр амарна

Энэ долоо хоногийн Пүрэв гараг буюу арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийг тохиолдуулан бүх нийтээр амарна.
2026-11-23

Шинжлэх ухаан, технологийн ордонд 3000 хүүхэд сургана

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцыг баталсан буюу Дэлхийн хүүхдийн өдөр өнгөрсөн баасан гарагт тохиолоо. Үүний хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл “Миний өдөр, миний эрх, миний ирээдүй” уриан дор өргөтгөсөн хуралдаанаа хийв. Ерөнхий сайд Н.Учрал тус зөвлөлийг тэргүүлдгийн хувьд хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр сүүлийн үед хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний үр дүн, цаашдын зорилтыг танилцуулсан юм.
2026-11-23

С.Цацралт, С.Цогтбаяр, О.Хүрэлбаатар нарыг Соёлын элчээр томиллоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт, С.Цогтбаяр болон Гавьяат жүжигчин О.Хүрэлбаатар нарыг хүлээн авч уулзан, Соёлын элчийн гэрчилгээг нь гардууллаа.
2026-11-23

Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх ажлын хэсгийн даргаар С.Эрдэнэболдыг томилжээ

АН-ын Сонгуулийн стратегийн байгууллага хуралдаж, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, олон нийтэд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдыг томиллоо. Тус нам улс төрийн сонгуульд оролцох үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, кампанит ажлын бодлого, тактик боловсруулах зорилготой штабаа өнгөрсөн зургаадугаар сард байгуулсан юм.
2026-11-23

Баавгай барих төхөөрөмж, цацлага гардуулж эхэллээ

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 15 захиргаанд хүрэн баавгай амьдаар нь барих, зөөвөрлөх зориулалттай 27 төхөөрөмж, мөн баавгай үргээгч 336 ширхэг цацлагыг хуваарилан олгожээ. Суурьшлын бүсэд хүрэн баавгай нэвтэрч, иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулж буй.
2026-11-23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдлээ

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд өнгөрсөн баасан гарагт боллоо. Тэрбээр ёслолын өмнө Төрийн есөн хөлт их цагаан туг болон Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Үүний дараа Төрийн хүндэт харуулын дарга, ахмад Б.Энхманлай айлтгал өргөж, Төрийн дуулал эгшиглэв.
2026-11-23

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хээрийн цасны хэмжилтийн арваннэгдүгээр сарын 20-ны мэдээгээр нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
2026-11-23

 Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

Монгол Улс төрийн дээд албан тушаалтны халаа сэлгээ товлосон хугацаанаасаа өмнө, улс төрийн хурц сөргөлдөөний дэвсгэр дээр өр н өх онцгой цаг үед орж ирлээ. 1992 оны Үндсэн хуулийг баталснаас хойш анх удаа бү рэн эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхийлөгч сайн дураараа ал бан тушаалаасаа татгалзаж, пар ламент огцрох хүсэлтийг нь баталснаар улс орон Төрийн тэргүүний ээлжит бус сонгууль явуулах учиртай үе рүү шилжлээ.
2026-11-23

Нийслэлийн ирэх оны төсвийг 4.6 их наяд төгрөг байхаар тооцон, өргөн барилаа

Төсвийн тухай хуульд заасны дагуу хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн 2027 оны төсвийн төслийг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаярт өнгөрсөн баасан гарагт өргөн барилаа. Ирэх оны төсвийн төсөлд нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцсон бөгөөд энэ нь өмнөх жилийнхээс 600 орчим тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт болохыг мэдээлэв.
2026-11-23

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтаас “Урсофальк”-ийг хасжээ

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг хоёр жил тутамд шинэчлэн баталдаг. Тэгвэл үүний хүрээнд насанд хүрэгчдийн XI жагсаалтад 44 нэр, төрлийн эм нэмж, нийт 546 болгожээ. Харин хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн IV жагсаалтад нийт 238 нэрийн эм бүртгэсэн бөгөөд энэ онд шинээр 22 нэр, төрлийн эм нэмсэн байна. Үүний зэрэгцээ насанд хүрэгчдийн зайлшгүй шаардлагатай эмийн хэрэглээнээс 85, хүүхдийнхээс 30 нэрийн эм хасжээ.
2026-11-22

Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацаа, шалгуурыг өөрчлөв

Ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс ажилгүйдлийн тэтгэмж авах шалгуурыг чангаруулж, олгох хугацааг ажлаас чөлөөлөгдсөн шалтгаанаас хамааран ялгаатай тогтоохоор боллоо. Шинэ зохицуулалтаар анх удаа тэтгэмж хүсэж буй иргэн нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийг нийт хоёр жилээс доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх шаардлагатай.
2026-11-22

“Вояжер-1” хөлөг түүх бүтээв

Хүн төрөлхтний бүтээсэн “Вояжер-1” сансрын хөлөг дэлхийгээс 25.9 тэрбум километрийн алсад буюу нэг гэрлийн өдрийн зайд хүрч, шинжлэх ухааны түүхэнд шинэ хуудас нээлээ.
2026-11-21

Өдрийн гэрэл толгой өвтгөж, нүд ядраадаг

Ажлын байрандаа очих бүрд толгой өвдөж, нүд ядарч, хараа бүрэлздэг үү. Тэгвэл энэ нь зөвхөн ажлын ачаалал, стрессээс шалтгаалдаггүй өрөөний гэрэлтүүлэгтэй ч холбоотой байж болзошгүйг судлаачид анхааруулжээ.
2026-11-21

Явган хүний гарц дээр шар дарцаг байрлуулахыг уриалав

Замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх зорилгоор “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд зургаа дахь жилдээ зохион байгуулж буй. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд уг аяныг энэ сарын 13-наас эхлүүлсэн бөгөөд 30 хоногийн хугацаанд үргэлжлүүлэх гэнэ.
2026-11-21

Д.Анхцэцэгийн “Дулаан хүмүүс” үзэсгэлэнд 14 бүтээл дэлгэжээ

Залуу уран бүтээлч Д.Анхцэцэг “Дулаан хүмүүс” хэмээх анхны бие даасан үзэсгэлэнгээ “Art code” галерейд дэлгэлээ. Эл үзэсгэлэнд түүний шинээр туурвисан 14 бүтээлийг олны хүртээл болгож байна.
2026-11-20