Монгол гэр бүл мазаалайг сурталчлах зорилготой авто аяллаа эхлүүлэв
Дэлхий дахинд авто аялал эрчимтэй хөгжиж буй. Гэр бүл, найз нөхдөөрөө нэгдэж, энэ төрлийн аялалд гарах нь түгээмэл болсон. Монголчуудын хувьд ч ялгаагүй. Бага насны гурван хүүхэдтэй Ш.Түвшинжаргалын гэр бүл жил гаруйн хугацаанд автомашинаар 16 улс дамжин 70 мянган км зам туулсны эцэст саяхан эх орондоо ирээд буй. Тэгвэл ээлжит авто аяллын буухиаг Н.Болор-Эрдэнийн гэр бүл үргэлжлүүлэхээр Улаанбаатар хотоос уржигдар хөдөлжээ. Тэд 44 000 км замыг автомашинаар туулан АНУ-д очихоор төлөвлөсөн бөгөөд 40 орчим улсаар дайран өнгөрөхөөр тооцсон байна.
2023-12-05
Л.ОДГЭРЭЛ: Өргөн цар хүрээтэй, үндэсний үйлдвэрлэлийн цогц төслүүд ажлын байрыг нэмэгдүүлнэ
Ганц сар ч өмсөөгүй байтал даавуу нь бөөстөөд, цахилгаанжаад хэрэг алга. II ангийн хүү формоо шохой, шавартай хутгаад иржээ, угаасан чинь агшчихлаа, бас их чийг даах юм. Өмдний цахилгаантай хэсгийн оёдол нь их хатуу юм. Хүүхэд цавиа маажаад байна гэхчлэн дүрэмт хувцасны “зовлон”-гийн талаар тоочжээ. Харин манай хөрш айлын бүсгүй охиныхоо формыг “Ёстой дажгүй” гэж магтлаа. Тэднийх энэ жил сурагч болсон охиндоо эгчийнх нь I ангийн формыг өмсүүлсэн гэнэ. Хэдэн жилийн өмнө том охиноо сурагч болоход хоёр янзын форм авч өгсний нэг нь шүүгээний “мухарт мартагдсан”-ыг олсон тухайгаа ярьсан ээж “Монголд үйлдвэрлэсэн форм нь азаар үлдчихсэн байна. Угааж цэвэрлэсэнгүй, сайхан сэгсрээд индүүдсэн чинь шинэ болчихсон” гэв.
2023-11-15
Мөөг судлаач А.Цолмон үндэсний ялагчаар тодорлоо
Хоёрдугаар байрт ХБНГУ-ын Техникийн их сургуулийн магистрант, “Volt way technology” компанийн үүсгэн байгуулагч Э.Жавхлан “Хайбрид машины батарейг дахин ашиглах” судалгаагаараа шалгарчээ. БНСУ-ын Улсаны их сургуулийн судлаач Г.Болормаа “Батарейн дахь цавууны үүрэг” илтгэлээрээ гуравдугаар байр эзэлсэн байна. Уг хурлыг манай улсад 2019 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ удаа дотоодын эрдэмтдээс гадна БНСУ, ХБНГУ, Финланд, Энэтхэгт ажиллаж, суралцаж буй залуу судлаачид оролцож, инженер, технологи, хими, хүрээлэн буй орчин, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн сэдвээрх илтгэлүүдээ танилцуулжээ. Хурлын ерөнхий зохион байгуулагчаар БШУЯ, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ ажиллажээ.
2023-09-28
Хүүхдүүд хөдөлмөр эрхэлж байгаа, эсэхийг шалгажээ
Үүний үр дүнд тус дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхэлж буй 19 хүүхдийг илрүүлж, зохих арга хэмжээ авсан байна. Албаныхан Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг шалгалтад хамруулж, дээрх зөрчлийг илрүүлсэн гэнэ. Тус дүүрэг энэ арга хэмжээг улирал тутам зохион байгуулдаг аж. Мөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүд насанд хүрээгүй хүүхдэд үйлчилж буй, эсэхийг давхар шалгаж буй гэнэ.
2023-09-01
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцэж байна
Нэгдсэн Үндэстний байгууллагаас жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Дэлхийн Залуучуудын өдөр”, Монгол Улсад наймдугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” хэмээн тэмдэглэж, асуудал дэвшүүлсэн онцлог уриагны хүрээнд шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын хөгжил оролцоог дэмжихэд хандуулдаг.
2023-08-25
Олон нийтийн цагдаагаар ажиллах иргэдийг бүртгэж эхэллээ
Гол шаардлага нь 20 нас хүрсэн, бүрэн дундаас дээш боловсролтой, 170 см-ээс өндөр, бие бялдрын зөв хөгжилтэй, ил харагдах шарх, сорвигүй, өмнө нь ял шийтгэл авч, захиргааны зөрчил гаргаж байгаагүй эрэгтэй хүн байх гэнэ. Мөн цэргийн алба хаасан, эрхзүйч мэргэжилтэй бол давуу талтай гэж онцлов. Замын ачаалал эрс нэмэгдэж буй энэ үед хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, болзошгүй осол, эрсдэлээс сэргийлэх чиглэлээр ажиллах хүсэлтэй иргэд ирэх сарын 15-ны дотор бүртгүүлж, материалаа илгээх боломжтой аж.
2023-08-23
Нисэх буудал руу нийтийн тээвэр явуулах нь алдагдалтай гээд жуулчдыг хохироосоор байх уу
Автобусны цагийн хуваарийг нислэгийнхтэй уялдуулан гаргасан, жуулчдын урсгалаас хамааран цаашид хүртээмжийг нь сайжруулна хэмээн дээрх байгууллагынхан тухайн үед мэдээлж байв. Гэтэл өдгөө тухайн чиглэлийн автобус хуваарьт цагийнхаа дагуу явахгүй жуулчдыг хүлээлгэж, төвөг чирэгдэл учруулах болжээ. Хүртээмжийг нь сайжруулах бус, хоёр автобусаа ч алдаг оног явуулж байгааг зорчигчид хэллээ.
2023-08-15
Гарамгай уран бүтээлч, шалгарсан менежер
Түүний төрсөн өдөр нь удахгүй тохиох юм. Гэхдээ энэ өнцгөөс бус, манай улсын соёл урлагийн салбар, тэр дундаа мэргэжлийн хөгжмийн талбарт мэргэшсэн, чадварлаг удирдах ажилтан ховордсон энэ цаг үед Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч, Улсын филармонийн буюу улсын симфони оркестрыг үүсгэн байгуулагч Ц.Намсрайжавыг энэ буландаа онцолж байна.
2023-06-08