Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Ашигт малтмал тээвэрлэлттэй холбоотой гэрээг хоёрдугаар сарын 01-нээс хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 453 дугаар тогтоолын дагуу ашигт малтмал тээвэрлэлттэй холбоотой гэрээг Гааль, татварын нэгдсэн удирдлага, хяналтын системд бүртгэсэн тохиолдолд экспортод гаргах арга хэмжээг 2024 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлнэ. 
2024-01-29

Баянзүрх дүүрэгт гарсан галын хэрэгт Ажлын хэсэг байгууллаа

Улсын ерөнхий прокурорын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан галын хэрэгт ажлын хэсэг байгууллаа.
2024-01-29

Комисс галд өртсөн орон сууцны оршин суугчдад тулгарсан хүндрэл бэрхшээлийн талаар ярилцав

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзвар орчимд гарсан галд өртсөн орон сууцны оршин суугчдын эрүүл мэнд, орон байр, ахуй амьжиргааны нөхцөл байдал, иргэдийн эрхийг хамгаалахад ХЭҮК хяналт тавин ажиллаж байна. 
2024-01-29

Өсвөр насны хүүхдийн биеийг гадаадын иргэнд үнэлүүлжээ

нэр бүхий иргэд бүлэглэн насанд хүрээгүй хүний биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгт оруулан ашиг олох зорилгоор хууран мэхэлж, ар гэрийнхэнтэй таагүй харилцаатай байсан эмзэг байдлыг нь далимдуулан ятган, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд насанд хүрээгүй хохирогчийн биеийг гадаад улсын иргэнтэй бэлгийн харьцаанд оруулсан, мөн гадаад улсын иргэн нь хохирогчийг 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан хэдий ч бэлгийн харьцаанд орсон хэрэг гарчээ.
2024-01-29

Хүүхдээ удаа дараа хаясан ээжийн хэргийг шүүнэ

Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд 216 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
2024-01-29

Урсгал сөрж давхисан жолоочийн жолоодох эрхийг гурван сараар хасжээ

Урсгал сөрж давхисан жолоочийн эрхийг хасжээ. Тодруулбал, иргэн “Н” нь 2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Mersedes Benz маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж давхижээ.
2024-01-29

Боомтуудыг шинэ шатанд төлөвлөж, хөгжүүлэх стратеги боловсруулав

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хөрш орны боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй харилцан уялдуулан төлөвлөлт хийх, хилийн боомт орчмын бүс нутгийн эдийн засгийн агуулгаар нь хөгжүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
2024-01-29

Тэгш, сондгойгоор зорчих дугаарын хязгаарлалтыг сунгах эсэх талаар санал авч байна

Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31,  замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
2024-01-29

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын гэм бурууг шүүх хурал завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

Нүүрсний гэх хэрэгт холбогдсон Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Тодруулбал, Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн. 
2024-01-29

Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг хийж байна

Халиа тошин үүсдэг байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас тогтмол үзлэг шалгалт хийн, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
2024-01-29

ӨМНӨГОВЬ: “ХҮМҮҮН БИЧИГ” сонины захиалгыг мянгад хүргэж ажиллана

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Үндэсний бичиг соёлын жил” болгон зарласантай холбогдуулан Өмнөговь аймаг уламжлалт “Хос бичигтэн-2024” аяныхаа нээлтийг хийснийг бид өмнө мэдээлсэн.
2024-01-29

Монгол Улсыг эрчим хүчний шилжилт хийх шаардлагатай гэжээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Цэвэр эрчим хүч Монгол Улсын хөгжил дэвшилд” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Эл хэлэлцүүлэг нь Тогтвортой хөгжлийн долоо дахь буюу “Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх” зорилгын хэрэгжилтийг дэмжих хүрээнд энэ оноос эхлэн жил бүр тэмдэглэхээр болсон “Олон улсын цэвэр эрчим хүчний өдөр”-ийн хүрээнд зохион байгуулснаараа онцлог байв. Бодлого боловсруулагч, хөгжлийн түнш, иргэний нийгмийн байгууллага, судлаачдын төлөөлөл, хувийн хэвшлийн мэргэжилтнүүд оролцсон уг хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын цэвэр эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй сорилт, боломжит шийдлүүд, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шилжилтийг бүгдэд эрх, тэгш хүртээмжтэй байлгах нь яагаад чухал зэргийг ярилцсан юм
2024-01-29

Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

АНУ-ын Төрийн департамент, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан 2025-2026 оны Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч эхэллээ.
2024-01-29

Өнгөрсөн 7 хоногт гал түймрийн 71 дуудлага иржээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны нэгдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд  нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын  91 удаагийн дуудлага бүртгэгджээ.
2024-01-29

Улаан-Уул сумын сурагчдын сурах эрхийг зөрчсөн гэж дүгнэв

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудад Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн хяналт шалгалт хийжээ. Үүний хүрээнд Улаан-Уул сумд хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчиж байгааг илрүүлсэн байна. Тус сумын сургуулийн барилгыг шинэчлэх ажлыг 11 жилийн өмнө буюу 2013 онд эхлүүлсэн аж. Гэсэн ч өдий хүртэл ашиглалтад оруулалгүй “царцаажээ”. Энэ нь хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчлөө гэсэн гомдол хүлээн авсны дагуу ХЭҮК-ынхон газар дээр нь ажилласан гэнэ
2024-01-29

АТГ: Нэгэн хорооны Засаг даргад яллах дүгнэлт үйлдэв

АТГ-аас Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2024-01-29

Хий дэлбэрсэн ослын улмаас эмчлүүлж байсан нэг хүн эндэв

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хий тээвэрлэж явсан автомашин осолдож, улмаар дэлбэрснээс болж олон хүн хохироод буй билээ. Хохирсон иргэдийн төлөөлөл энэ сарын 27-нд мэдээлэл хийв. Тэд “Ослын улмаас амиа алдсан онцгой байдлын алба хаагчдад эмгэнэл илэрхийлье. Манай байрныхан ослын үед хүлээцтэй, зохион байгуулалттайгаар 15-20 минутад гарч амжсан. Гэр бүлийнхнээ гадаа гаргачхаад, өндөр настан, хүүхэд, эмэгтэйчүүдэд тусалсан залуусдаа баярлалаа. Энэхүү харамсалтай явдлын бурууг дэлбэрсэн автомашины жолоочид тохох хэрэггүй
2024-01-29

ӨМНӨГОВЬ: "Говь+Ус" хөтөлбөрийн хүрээнд хөв цөөрмүүдийг амжилттай байгуулж байна

Усны нөөц, түүний ашиглалтын асуудал дэлхий дахины асуудал боллоо. 2021 оноос эхлэн 20 жилийн хугацаанд хур бороо татрах үе явагдаж дэлхийн уур амьсгалын дулаарал ихээр мэдэгдэхийг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар ирсэн.
2024-01-29