Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 28 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90.4 хувьтай байв. Тухайлбал, хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалтыг дүүргүүд бүрэн хариуцаж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд УБЗАА-наас өнгөрсөн долоо хоногийн хугацаанд тус гурван чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулсан байна.
2024-01-16
Урт цагааны барилгын буулгалтаас гарсан хогийг зөөн тээвэрлэж байна
Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр бүрэн буулгасан. Буулгах ажлыг давхардсан тоогоор 354 ажилтан 149 машин техниктэйгээр гүйцэтгэсэн бөгөөд одоогийн байдлаар буулгалтаас гарсан хогийг зөөн тээвэрлэж байна. Нийт ажлын гүйцэтгэл 87 хувьтай байгаа юм. Чөлөөлсөн талбайд иргэдээс авсан санал асуулгын дүнгийн дагуу ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2024-01-16
Прокурорт 737 хэрэг хянагдаж байна
Прокурорын байгууллага 2024 оны нэгдүгээр сарын 08-наас 12-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 2, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 6, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 428 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1042 гомдол, хүсэлтийг хяналаа.
2024-01-16
“Голомт банк” татан төвлөрүүлсэн хөрөнгөө бүрэн зарцуулжээ
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журмын 9.1-т заасны дагуу “Голомт банк” татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлангаа өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар танилцуулжээ. Тус банкны татан төвлөрүүлсэн 118 815 152 890 төгрөгийн зарцуулалт дараах байдалтай байгаа аж. Үүнд үнэт цаас гаргахтай холбоотой шууд зардал 2.1, зээл олголт 116.7 тэрбум төгрөг болжээ
2024-01-16
Өвөлжилт хүндэрсэн аймаг, дүүргүүдэд хивэг, тэжээл, шатахуун олгохоор боллоо
Цаг уурын байгууллагаас манай орны дийлэнх нутагт өвөлжилт хүндэрснийг мэдээлээд буй. Тодруулбал, энэ сарын 10-ны байдлаарх үнэлгээгээр найман аймгийн 18 сумд төмөр буюу шилэн, 16 аймгийн 85 сумд цагаан зуд нүүрлэж, 16 аймгийн 75 сумд цагаанаар зудархуу байгааг тогтоосон юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Улсын комисс өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс шатахуун, хивэг, тэжээл олгохоор болжээ
2024-01-16
Төслийн хамтарсан зохицуулах хорооны IV хуралдаан боллоо
Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн II шатыг хэрэгжүүлж байна. Тус төслийн хамтарсан зохицуулах хорооны IV хуралдаан болж, ажлын хэсгүүд хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.
2024-01-16
Осол гэмтэлтэй тэмцэх аяныг эхлүүлэв
Осол гэмтэлтэй тэмцэх аяныг ЭХЭМҮТ-өөс өчигдөр эхлүүллээ. Энэ сарын 25-ныг дуустал үргэлжлэх аяны хүрээнд сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэх нь. Улсын хэмжээнд жилд дунджаар 138 мянган осол гардгийн 30 орчим хувьд нь хүүхдүүд өртдөг байна. Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд өнгөрсөн онд ахуйн болон бусад төрлийн ослоор 66 хүүхэд амиа алдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт өдгөө үргэлжилж буй. Амралтын хугацаанд гэртээ асран хамгаалагчгүй үлдсэнээрээ тэд ахуйн хүрээний осолд өртсөн гэх дуудлага ГССҮТ-д ирэх нь ихэссэн гэнэ. Мөн цана, чарганаас унаж гэмтэх тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа аж.
2024-01-16
Цахим гэмт хэрэг 2020 оныхоос 5.4 дахин өсжээ
Цахим хэрэглээ өсөхийн хэрээр үүнийг ашиглан үйлддэг гэмт хэрэг эрс нэмэгдсээр байгааг ЦЕГ-ын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлэв. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 9870 цахим гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь тухайн жилд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 27.7 хувийг эзэлж буй бөгөөд өнгөрсөн оныхоосоо 4173-аар өссөн, 2020 оныхоос 5.4 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Тодруулбал, 2020 онд энэ төрлийн гэмт хэрэг 1795 бүртгэгдсэн бол үүнээс таван жилийн өмнө 90 тохиолдол гарч байжээ.
2024-01-16
Баян-Өлгийн эмч, нийгмийн даатгалынхны хэргийг дахин шалгаж дуусжээ
Тэднийг 2015-2020 он хүртэлх хугацаанд хуурамч бичиг баримт үйлдэн хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст олгодог тэтгэврийг эрүүл иргэдэд олгож байсан хэрэгт буруутгасан билээ. Тухайлбал, хэвийн ярьдаг, сонсгол нь ч зүгээр хүнийг хэлгүй, дүлий болгож групп тогтоон нийгмийн даатгалын болон халамжийн сангаас мөнгийг нь өөр хүний нэрээр авч завшдаг байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн талаар бид 2020 онд мэдээлсэн. Эл хэрэгт Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан, Хүний гавьяат эмч, УИХ-ын гишүүн Б.Бейсенг яллагдагчаар татаад буй билээ.
2024-01-16