Орон нутгийн нислэгийг “Буянт-Ухаа”-д шилжүүлэх талаар яриа хэлэлцээ хийх нь
Орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ асуудлаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийхийг хуралдаанаас дэмжив. “Чингис хаан”-ы буудлын хүчин чадал, зорчигчийн үйлчилгээний барилгын ашиглалт, 2024 оны олон улсын нислэгийн төлөвлөлт, зуны оргил ачааллыг харгалзан орон нутгийнхыг “Буянт-Ухаа” руу шилжүүлэх шаардлагатай гэж үзэж буй аж. Ингэснээр орон нутгийн зорчигч, ачааны урсгалыг саадгүй зохион байгуулах, иргэд, олон нийтэд ая тухтай, түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдүүлэх, тээвэрлэгч компаниудад тодорхой дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой хэмээн тооцжээ.
2024-01-11
“Жолоочийн шийтгэлийг чангатгах нь авлига газар авах шалтгаан болох вий”
Үүнээс гадна зөрчил гаргасан жолоочийг торгохтой холбоотойгоор хэд хэдэн өөрчлөлт ч оруулсан байна. Тухайлбал, торгуулиа тогтоосон хугацаанд төлбөл 50 хувиар хөнгөрүүлнэ. Харин хуульд заасан хугацаанд буюу 15 хоногт багтаан төлөөгүй бол 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх нь. Цаашлаад торгуулиа төлөөгүй удсан жолоочоор нийтэд тустай ажил хийлгэж ч магадгүй аж.
2024-01-11
“Өрх толгойлсон” хүүхдүүд
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд уул уурхайн салбар чухал үүрэгтэй. Гэвч уул уурхай дагасан иргэдийн шилжилт хөдөлгөөн, замын, тоосжилт, дуу чимээ зэрэг эрүүл мэнд болон аюулгүй байдлын сөрөг нөлөөллүүд их гарах болсон. Шууд хэлэхэд Өмнийн говьд оршдог дэлхийн хамгийн том өндөр чанартай зэс бүхий Оюу толгой, Тавантолгой, Рио Тинто, Эрдэнэс тавантолгойн ордыг дагаж, энэ бүхэн үүссэн. Монгол Улсын хамгийн том нутаг дэвсгэртэй аймаг нь Өмнөговь.
2024-01-11
Баян-Өлгий, Ховдын есөн сумд 1960 оноос хойших хамгийн дулаан өдөр тохиолоо
Энэ сарын 9-нд буюу уржигдар Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сумд цаг агаар эрс дулаарч, температурын үнэмлэхүй их утга эвдэгдсэнийг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, тухайн өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд хоёр, Ногооннуурт нэг, Булган болон Дэлүүнд хасах хоёр, Ховдын Манханд долоо, Жаргалан тад тав, Ховдод гурав, Мөстөд нэг, Зэрэгт хасах гурван градус дулаан байсан нь 1960 оноос хойших агаарын температурын хамгийн их утга болжээ. Сүүлийн 64 жилийн хугацаан дахь нэг дүгээр сарын 9-ний өдрүүдээс хамгийн дулаан нь мягмар гарагт тохиосон гэсэн үг.
2024-01-11
Өнөөдөр -12 хэм хүйтэн байна
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө -9-12 градус хүйтэн байна.
2024-01-11