Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хилчид хүний амь аварлаа

Дашбалбар сумын Харзат багийн нутаг Дөчийн гол Тохой эрэг нэртэй газар адуундаа явж байгаад мотоциклоос унаж
2023-12-27

Цэргийн алба хаагчид Лүн суманд цасанд боогдсон замуудыг нээж байна

Зам даваа гүвээг нээх, малчин өрхүүдэд өвс тэжээл хүргэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд саадгүй хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх
2023-12-27

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох, нүүрсний гэх хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Өмнөх шүүх хуралдааныг шүүгдэгч И.Даваадорж, өмгөөлөгч Д.Нямдорж, С.Дэлгэрмаа нар “...эрүүл мэндийн шалтгаантай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү
2023-12-27

ОСНААУГ-ын ажилчид жагсаж байна

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/-ын ажилчид  600-800 мянган төгрөгийн цалин авдаг гэдгээ учирлаж байна. Харин сүүлийн жил гаруй хугацаанд цалин нэмэх тухай асуудал яригдаж,  10-30 мянган төгрөгөөр нэмжээ. Тиймээс энэ салбарын 500 гаруй ажилтан нэгдэн, цалин хөлсөө нэмүүлэхийг шаардаж, ОСНААУГ-ын гадна жагсаж байна. 
2023-12-27

“Дижитал музей” үзэсгэлэн хоёр хоног үргэлжилнэ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь “Дижитал музей” үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 26-ны 17.00 цагаас нээжээ. Энэхүү музей нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар музейн үзмэр бүтээлүүдийг орчин үеийн шийдлээр хүүхэд, залуучуудад илүү ойроос бодитоор мэдрэх боломжийг олгох, соёлын өвийг сурталчлан дэлгэрүүлэх төхөөрөмжийг үзэгч үйлчлүүлэгчдэд таниулах зорилготой юм.
2023-12-27

З.Энхболд нарын гэм бурууг шүүх хурал хойшиллоо

УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан
2023-12-27

Ханиад, томуугаар өвчлөгсдийн 85.5 хувь нь 15 хүртэлх насныхан байна 

Улсын эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэгчдийн 31.2 хувь нь амьсгалын замын цочмог халдвартай аж. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 5.3 хувиар өссөн үзүүлэлт юм байна. 2023 оны эхний 11 сарын байдлаар гэдэсний халдвар, хоолны хордлогоор 8317 хүн өвчилжээ. Уг үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 1211-ээр өссөн гэнэ. Шинэ жилийн үеийн амралтын өдрүүдээр өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00, дүүргийн гэмтэл, мэс засал, шүдний тасаг 10.00-15.00 цагт ажиллах аж. Харин яаралтай түргэн тусламжийн эмч нар 24 цагаар иргэдэд үйлчлэх нь. 
2023-12-27

 Малчид цаг агаарын мэдээнд тоомжиргүй хандаж байна 

Онцгой байдлын болон цаг уурын байгууллагууд цаг агаар, өвөлжилтийн нөхцөл байдал, байгалийн аюулт, гамшигт үзэгдлийн талаарх мэдээллийг боломжит сувгуудаараа түгээхээс гадна үүнийг хэрхэн авах арга, туршлагыг малчидтай хуваалцах шаардлагатай байна. Тухайлбал, 130-105 тусгай дугаарын утсанд багийнхаа бүсчлэлийн кодыг илгээж, мэдээлэл хүлээн авдаг “онцгой” үйлчилгээг малчдын зарим нь одоо хэр нь мэддэггүй аж. Тэгэхээр “Бид ийм ажил хийлээ” гэж олон нийтэд сурталчлахаас илүүтэй тухайн үйлчилгээгээ зорилтот бүлэгтээ хүргэхэд анхаарах нь илүү ач холбогдолтой. 
2023-12-27

Тариалан сумын холбооны байр шатжээ

Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход
2023-12-27

П.Сайнзориг: Тендерт шалгарчихаад үүргээ биелүүлдэггүй, хаяад явдаг 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар боллоо. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодруулсан юм.
2023-12-27

Хугацаат цэргүүд бяцхан дүү нараа баярлуулав

Баян-Өндөр сумын Говил багийн айл өрхийн бяцхан багачуудад гитартай дуу дуулж
2023-12-27

Аймаг, нийслэл, дүүргийн засаг дарга нартай хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт тулгамдаж буй асуудлаар хэлэлцлээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон бусад удирдлагууд аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нартай цахим уулзалт хийж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын зарим тулгамдсан асуудлын талаар хэлэлцлээ. Уулзалтаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого болон нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгч, хүүхэд хамгаалал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн цалин хөлс, орон нутгийн нэмэгдэл, нийгмийн түншлэл, ахмад, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, нийгмийн халамжийн чиглэлээр анхаарах асуудлын талаар мэдээлж, Засаг дарга нарт тодорхой үүрэг, чиглэл өгч, дээрх үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг уриаллаа.
2023-12-27

Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Энэ журмын дагуу тав дахь  жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон таван алба хаагч тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.
2023-12-27

Сэлбэ голд халиа үүсэж, эргээ давахад бэлэн болжээ 

Өнгөрсөн зун хэд хэдэн удаа үерлэсэн Сэлбэ гол дүн өвлийн хүйтэнд ч эргээ давахад бэлэн байна. Энэ голын усны түвшин өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эрс нэмэгдэн, Дарь-Эхээс эхлэн Арслантай гүүр хүртэлх хэсэг нь даландаа тулж, халихад бэлэн болжээ. Үүнтэй холбоотойгоор иргэд “Зарим аж ахуйн нэгж, байгууллага Сэлбэ голд бохироо цутгаад байна” хэмээн холбогдох байгууллагуудад нь гомдол гаргасан гэнэ. Нийгмийн сүлжээнд ч зарим хүн ийм агуулгатай зүйлс бичсэн байв. Туул голын сав газрын захиргааныхан иргэдийн гомдол, мэдээллийн дагуу нөхцөл байдлыг шалгажээ. 
2023-12-27

Химийн хор, аюултай бодис ашигласан “Блюскай кашемир” компанид ял шийтгэлээ 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалан, улсын яллагч НПГ-ын хяналтын прокурор Э.Энх-Эрдэнэ, шүүгдэгч “Блюскай кашемир” компани, түүний эцсийн өмчлөгч И.Дариймаа, холбогдогч аж ахуйн нэгжийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөллийг оролцуулан өчигдөр гэм буруутай, эсэхийг нь дэнсэлсэн юм. Шүүхээс тус компани болон эцсийн өмчлөгчийг нь хууль бусаар химийн хорт болон аюултай бодис ашиглаж, хадгалж байсан гэм буруутайд тооцож, “Блюскай кашемир” компанийг 20 сая, И.Дариймааг 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. 
2023-12-27

Нийт шүүгчдийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (16.6)-ийг албан ёсоор тайлбарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.
2023-12-26

ӨМНӨГОВЬ: Баруун чиглэлийн 30 км авто замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн томоохон зорилт болох “Нутгийн зам" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2023 онд баригдсан Даланзадгад-Гурвантэс чиглэлийн 30 км замыг Улсын комиссын шийдвэрээр байнгын ашиглалтад хүлээн авч, өнөөдөр тус замын хөдөлгөөнийг албан ёсоор нээлээ.
2023-12-26

Онцгойгийн алба хаагчид 8260 иргэний амь нас, 372,2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

Он гарсаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 4223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 8260 иргэний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 372,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Тухайлбал, нийслэлд тохиолдсон үерт Онцгой байдлын байгууллагын болон гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын нийт 14 мянга гаруй ажилтан, алба хаагч, 2000 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж, 3974 иргэний амь нас, төр, аж ахуйн нэгж, иргэдийн 260,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.
2023-12-26