Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Өмнөговийн газар нутгийг зарсан хэргийн яллагдагч нарыг шүүх цагдан хорихоос татгалзав 

Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2-т нь “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан атал түүнийг мөн Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин өмнөд хөршийн аж ахуйн нэгжүүдэд хууль бусаар газар эзэмшүүлсэн Б.Бадраа, Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг яллагдагчаар татан цагдан хорих санал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ч шүүгч Д.Дарьсүрэн хүлээн авахаас татгалзсан байна. Уг нь нэг яллагдагч Б.Бадраа хилээр гарч явсантай холбоотойгоор бусад яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал прокурор, мөрдөн байцаагчаас гаргасан аж. 
2023-12-26

ТАНИЛЦ: Баярын өдрүүдэд өрхийн болон дүүргийн эмнэлгүүдийн ажиллах хуваарь

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсний дагуу эрүүл мэндийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна.
2023-12-26

Утасны цэнэглэгчээ залгаатай орхих нь эрчим хүчний системд ачаалал үүсгэж байна

Улаанбаатар хотын 380 000 өрх бүр гэртээ дор хаяж 1 гар утасны цэнэглэгч сул залгаатай орхисон бол жилд 213 408 000 төгрөгийн эрчим хүчийг үр ашиггүй зарцуулж, эрчим хүчний системд ачаалал нэмсэн байна.
2023-12-26

Таван жуулчны баазад эко гэрчилгээ олгов 

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд жуулчны баазуудад эко гэрчилгээ олгох туршилтын хөтөлбөрийг эхлүүлснээ БОАЖЯ-наас мэдээлэв. Уг санаачилгын хүрээнд дээрх төслийн зорилтот бүс болох Хөвсгөл нуурын болон Онон, Балжийн байгалийн цогцолборт газар дахь 12 баазыг эхний ээлжид хөтөлбөрт хамруулж, шалгуур үзүүлэлтүүдийг хангасанд нь гэрчилгээ гардуулжээ. Тодруулбал, “Байгаль үүд”, “Тойлогт”, “Леона ресорт”, “Баян-Улаан”, “Дангина хатан” зэрэг жуулчны бааз эко гэрчилгээний болзол хангасан байна. 
2023-12-26

“Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийг орон нутгийнханд танилцууллаа 

Булган аймаг өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр санаачилж, Засгийн газраар батлуулаад буй. Ингэснээр тус аймагт аялсан гадаадын жуулчин бүрт орон нутгаас нь нэг хонь бэлэглэх “урамшуулал”-ыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн юм. Булган аймгийн ЗДТГ эл санаачилгыг хэрэгжүүлэхээр эхний ээлжид 100 мянган бог бэлэн болгоод буйгаа зарласан. Тэгвэл БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийг танилцуулах уулзалтыг энэ сарын 23-25-нд зохион байгууллаа. 
2023-12-26

Нийтийн тээвэрт явах "Yutong" үйлдвэрийн шинэ автобуснууд Эрээн рүү хөдөлжээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Эдгээрээс шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd шалгарсан юм. Тус компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болоод байгаа. Тэгвэл эдгээр автобусны эхний ээлжийнхэн ирж яваа талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажлын албанаас мэдээллээ. 
2023-12-26

Катар орныг сурталчлахтусгай үзэсгэлэн зохион байгуулна

Монгол Улсад Катар орны тухай тусгай үзэсгэлэнг 2024 онд зохион байгуулах ажлыг эхлүүллээ. Монголын үндэсний музей болон Катарын үндэсний музей хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар уг ажлын эхлэлийг тавив. Үзэсгэлэнг Монгол, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулах аж. Үүний хүрээнд Катарын үндэсний музейн захирал Абдулазиз Хамад Аль-Тани тэргүүтэй төлөөлөгчид болон албаны бусад хүн манай улсад зочлон, Монголын үндэсний музейд ажилласан байна. 
2023-12-26

“Улаанбаатарын мөнгөн шөнө” эхэллээ

Шинэ жилийн баярыг тохиолдуулан нийслэлийн Соёл урлагийн газрынхан өчигдрөөс “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээг төв талбайд зохион байгуулж эхэллээ. Үүний хүрээнд “Улаанбаатар” театрын гоцлол дуучин Д.Шижирмаа, хөгжимчин Г.Бат-Өлзий, Б.Батжаргал нар өчигдөр үдэш уран бүтээлээ толилуулсан юм. Нийслэлчүүд болон гадаадын жуулчид төв талбайд цуглан, шинэ жилийн дурсамж бүтээх боломж бүрдүүлэх зорилгоор уг арга хэмжээг санаачилсан гэнэ. “Улаанбаатарын мөнгөн шөнө” энэ сарын 30-ныг дуустал өдөр бүр 18.00 цагаас үргэлжлэх аж. Уг арга хэмжээний хүрээнд өнөөдөр жааз хөгжмийн тоглолттой юм байна.  Ташрамд дурдахад, Д.Сүхбаатарын талбайд цуглаж, “Улаанбаатарын мөнгөн шөнө”-ийг үзэж буй иргэд, жуулчдад зориулж нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газрынхан шинэ жилийн баярын худалдаа, үйлчилгээг энэ сарын 24-нөөс эхлэн төв талбайд зохион байгуулж байна. 
2023-12-26

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал уул уурхайн экспортод нөлөөлнө

Уул уурхайн салбарын үйлдвэрлэл улам тэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд хурдсаж, 2025-2026 онуудад дунджаар 6 хувийг давах төлөвтэй байгааг Дэлхийн Банкнаас гаргасан  “Монголын эдийн засгийн тойм” тайланд дурджээ.
2023-12-26

Нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж байна

Улаанбаатар хотын нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж байгаа гэнэ. Төлөвлөлтийг ирэх оны эхээр дуусгаж, нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, иргэдийн автобус хүлээх хугацааг бууруулах зорилгоор чиглэлүүдийг шинэчлэхээр болсон аж. Үүний хүрээнд одоогоор хотын төв хэсгийн буюу Их тойруу орчмын замуудад үндсэн зургаан чиглэл бий болгон, автобус хүлээх хугацааг хоёр минут байлгахаар төлөвлөжээ. Их тойруугаас гаднах хэсэгт 12, түүгээр дамжин өнгөрөх замуудад зургаан чиглэл бий болгох гэнэ. Хотын захаас төв гудамж, зам руу явдаг 46 чиглэл гаргах төлөвлөгөөтэй юм байна. Тэдгээр чиглэлд өдөр тутам 1038 автобус явуулахаар тооцож байгаа аж. 
2023-12-26

Бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдаж, мал бэлчих боломжгүйд хүрчээ

УОК-ын Шуурхай штабаас Дундговь аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа.
2023-12-26

Туул голын сав газарт 23 булаг, шанд шинээр бүртгэжээ 

Туул голын сав газрын захиргаанаас нийслэлийн нутаг дэвсгэрт хийсэн булаг, шандын тооллогын дүн мэдээг танилцууллаа. 2023 онд Улаанбаатарт 251 булаг, шанд тоолсны хамгийн олон буюу 81 нь Баянзүрх, 48 нь Сонгинохайрхан, 35 нь Налайх дүүрэгт бүртгэгдсэн аж. Эдгээрийн 143 нь байнгын, 108 нь түр урсацтай бол найм нь бүрмөсөн ширгэсэн байжээ. Мэргэжилтнүүд нийт булаг, шандын 159-ийнх нь эхийг хашиж, хамгаалах шаардлагатай гэж үзсэн байна. Ийм байдлаар хамгаалсан уст цэг 35 байгааг тогтоожээ. 
2023-12-26

Өмнөговь аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь цасан бүрхүүл тогтжээ

Өмнөговь аймгийн хэмжээнд 15 сумын 61 багт 6246 малчин өрхөд 2 сая гаруй толгой мал өвөлжиж байгаа бөгөөд 599 мянган толгой малыг зах зээлийн эргэлтэд оруулсан. Зудын эрсдэлийн үнэлгээгээр  Гурвантэс, Ноён, Сэврэй, Манлай сумд маш их эрсдэлтэй байгаа бол бусад 11 сум нь их эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Мөн нийт нутгийн 70 гаруй хувь цасан бүрхүүл тогтсон.
2023-12-26

14 байршилд мөсөн гулгуурын талбай ашиглалтад оруулжээ

Шинэ жилийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэдэд зориулан 14 байршилд мөсөн гулгуурын талбай ашиглалтад оруулжээ. Мөсөөр урласан бүтээлүүд бүхий хотхон, гулгуурын талбайг тэдгээр байршилд барьсан юм байна. Уг ажлыг энэ сарын 4-нд эхэлж, өчигдөр дуусгалаа. Үүний хүрээнд амьтдын баримал, сүлд мод засах, төв гудамжуудаар гэрлэн чимэглэл өлгөх зэрэг ажлыг ч гүйцэтгэсэн аж. Мөсөн гулгуурын талбайг Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотно талд, Тусгаар тогтнолын талбай зэрэг байршилд байгуулсан гэнэ. Түүнчлэн Багануурын төв талбай, тус дүүргийн IV хороо, Сонгинохайрхан дахь гарааш буулгасан талбайд мөсөн хотхон хийжээ. Төсвийг нь дүүрэг бүр өөрийн хөрөнгөөсөө гаргасан байна. Мөсөн гулгуурын талбайг ирэх оны хоёрдугаар сар хүртэл ажиллуулахаар төлөвлөжээ. 
2023-12-26

Амьжиргааны түвшин доогуур айлын тоо нэмэгдсээр байгааг “Ид шидийн уут” харууллаа

Тандагч нь амьжиргааны түвшин доогуур байх магадлалтай айлуудаар эхэлж ороод, судалгаа хийх үүрэгтэй. Үүний дараа тухайн айлд багаараа зочлох, эсэхийг шийддэг юм байна. Тандагч нар мэргэжлийн судлаач биш болохоор олон хүндрэл бэрхшээлтэй тулгардаг аж. Айлын нохой дайрахаас эхлээд янз бүрийн саад ч учирдаг. Гэсэн ч тэд сонгосон айл руугаа ганцаараа хурдан орчхоод л гараад ирдэг юм билээ. “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаярын удирдаж яваа багийнхантай “Ид шидийн уут” хэрхэн задардгийг энэ сарын 24-нд сурвалжиллаа. 
2023-12-26

 “Монголын төмөр зам” ХК-ийн газрын дарга Д.Банзрагчийг 30 хоног хорино 

Төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагчийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. “Зүүнбаян төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан түүнийг энэ сарын 21-нд болсон “Нүүрсний” хэргийн сонсголд гэрчээр дуудаж байв. Д.Банзрагчийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Дуньрихуй” ХХК-ийн менежер Л.Түвшинбаатараас 37 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгаж буй юм. Бидний авсан мэдээллээр “Монголын төмөр зам” ХК-иас зарласан 9.8 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт өмнөд хөршийн иргэн Ли гэх захиралтай дээрх гадаадын аж ахуйн нэгжийг шалгаруулсан аж. Ингэхдээ Д.Банзрагч уг компанид давуу байдал олгохын тулд “Монголын төмөр зам”-ын ерөнхий инженер Т.Батзоригт нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж буй юм билээ. 
2023-12-26

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийн шийдвэрээр үргэлжлүүлэн хорихоор боллоо
2023-12-25

Сурагчид ГССҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд бэлэг гардууллаа

Бяцхан үйлчлүүлэгчдэд маань эрүүл энхийг хүсч, баярын уур амьсгалыг мэдрүүлэхээр зорьсон 18 дугаар сургуулийн Герман хэлний багш болон ахлах
2023-12-25