Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
Арванхоёрдугаар сарын 23-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 26-нд Халх гол орчмоор цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 24, 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2023-12-23
Нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна
Баян-Өлгийн Сагсай, Увсын Улаангом, Хяргас, Сагил, Малчин, Түргэн, Баруунтуруун, Зүүнговь, Давст, Тэс, Өндөрхангай, Завханы Их-Уул, Тэлмэн, Тосонцэнгэл, Тэс, Баянтэс, Түдэвтэй
2023-12-22
Видео тоглоом тоглохдоо биеэр мэдрэх боломж бүрджээ
БНСУ-ын bHaptics компани мэдрэгчтэй тактикийн хувцас зохион бүтээж, үйлдвэрлэж эхэлжээ. Энэхүү хувцас нь видео тоглоомын дуу чимээг мэдэрч үйл явдалтай нь тохирох мэдрэмжийг чичирхийлэх хэлбэрээр мэдрүүлнэ.
2023-12-22
Л.Энх-Амгалан: Багш бүхэн "хүчирхийлэгч" биш. Би багш нараа хамгаална
Өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр нэр бүхий мэдээллийн сайт дээр "Багш: “Чи муу сурдаг учир зодуулж байгаа. Хэрвээ чи эцэг, эхдээ хэлбэл чамайг бүр зодно” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэн. Уг мэдээнд цэцэрлэгийн багш хүүхдийн биед халдсаныг харуулжээ.
2023-12-22
Дунд, ахлах ангийн сурагчид ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
Байгаль, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг дор дурдсан хугацаанд зайн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.Тодруулбал, энэ долоо хоногийн эхний өдрөөс бага ангийн сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Тэгвэл дунд, ахлах ангийн хичээл, сургалтыг ирэх долоо хоногоос буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 25-наас 29-ний өдрийг хүртэл зайн, цахим хэлбэрээр зохион байгуулна.
2023-12-22
Бүгд Найрамдах Беларусь улсын Засгийн газрын 2024-2025 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газраас 2024 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Тус улсад Мал эмнэлэг, Ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Агро аж үйлдвэрийн цогцолборын техникийн үйлчилгээ, Уул уурхайн үйлдвэрлэлийн машин механизм чиглэлээр бакалаврын зэрэгт, Цахилгаан тоноглолын угсралт ба ашиглалт чиглэлээр техникийн боловсролын зэргээр хамруулахаар төлөвлөсөн байна.
2023-12-22