Бүх төрлийн тээврээр зорчсон зорчигчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өсжээ
Энэ оны эхний 11 сард бүх төрлийн тээврээр 137.2 сая зорчигч тээвэрлэлээ. Үүнээс автотээврээр 133.4 сая зорчигч, агаарын тээврээр 2 сая, төмөр замаар 1.75 сая зорчигч тээвэрлэсэн байна. Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.6 хувиар өсөлт үзүүлсэн бол бүх төрлийн тээврээр зорчсон зорчигчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өсжээ.
2024-12-03
Кувейтийн байгаль хамгаалах төвийг “Байгаль орчин, уур амьсгалын сан”-тай нэгтгэнэ
Кувейтийн байгаль хамгаалах төвийг “Байгаль орчин, уур амьсгалын сан”-тай нэгтгэнэ Ж.СУВД Кувейт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Богдхан уулын Түргэний аманд 2007 онд барьж, ашиглалтад оруулсан “Монгол, Кувейтийн байгаль хамгаалах төв” ТӨҮГ-ыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа “Байгаль орчин, уур амьсгалын сан”-тай нэгтгэхээр болжээ.
2024-12-03
Үнэ төлбөргүй үзлэгийн ард үр ашиггүй “урсаж” буй төсөв
Нийтээрээ нэг зүйлийг ойлгохгүй бол горьгүй нь ээ. Сайд, дарга нар нь ч тэр, иргэд, олон нийт ч ялгаагүй. Тэр дундаа “Үнэ төлбөргүй” гэх үйлчилгээнээс цөмөөрөө татгалзъя. Ингэж ярьж, бичихээ ч больцгооё. Учир нь өнөөдөр үнэ төлбөргүй зүйл гэж нэг ч байхгүй.
2024-12-03
УНТЭ-ийн эдийн засагчийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн эдийн засагчаар ажиллаж байсан С.Батцэнгэлд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Түүнд Эрүүгийн хуулийн 22.13-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан, авсан” хэмээн яллагдагчаар тооцсон юм билээ.
2024-12-03
Х.Нямбаатар: “Тавантолгой түлш” ХХК-ийн менежментийг нийслэл хариуцна
“Таван толгой түлш” ХХК-ийн менежмент арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэлд шилжиж байна. Тус үйлдвэрийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн хугацаанд зөвхөн 10 хувиар өссөн байтал үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдсэн байна. Үүний улмаас 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Мөн сайжруулсан нэг шуудай түлшийг 20.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 3750 төгрөгөөр зардаг. Гэсэн хэдий ч утаа буураагүй. Тиймээс сайжруулсан түлшний үйлдвэрт менежмент хийж, үр ашиггүй зарцуулалтыг танах, өмнөх үйл ажиллагаанд аудит оруулах, ажилчдыг цомхотгох, хийн түлшний хэрэглээг нэвтрүүлж, нүүрсний хэрэглээг эрчимтэй бууруулах, одоогийн сайжруулсан түлшний түгээлтийг технологиор хянах ажлуудыг хэрэгжүүлэх талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
2024-12-03
Арванхоёрдугаар сард цаг агаар ямар байх вэ
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
2024-12-03
Муужгайн өчил
-Амьтан тэжээх гэдэг зугаа биш, хариуцлага-
2024-12-02
Астанагийн дэвжээнд амжилтаа бататгасан аварга
Казахстаны Астана хотод өнгөрсөн сард зохион байгуулсан самбо бөхийн ДАШТ-ээс манай тамирчид зургаан медальтай эх орондоо ирсэн. Монголын самбо бөхийн спортод Г.Баяндүүрэн хэмээх нэр тодоос тод сонсогдож, гал гарсан барилдаан, тулаанаараа дэлхийн дэвжээнд цойлж, шилдгүүдийн эгнээнд жагсах болов. Хөдөөгийн эгэл жирийн амьдралаар өсөж, хүмүүжсэн түүнийг спортоор замнахад гэр бүл, өссөн орчин нь багагүй нөлөөлжээ.
2024-12-02
Тээврийн хэрэгслээ техникийн үзлэг, оношилгоонд оруулаагүй, татвар төлөөгүй, торгуультай бол хөдөлгөөнд оролцуулахгүй
Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам,тээврийн осол, гэмтлийг цөөрүүлэх ажлын хүрээнд техникийн үзлэг, оношилгоонд оруулаагүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг энэ сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүйг нийслэлийн ЗДТГ-аас мэдэгдсэн юм.
2024-12-02
МУБИС-ийн урд хэсэгт байрладаг нүхэн гарц усанд автжээ
МУБИС-ийн урд хэсэгт байрладаг нүхэн гарц нь нийслэлийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газруудын нэг. Хүн их явдаг болохоор бохирдол ч ихтэй. Гэтэл сүүлийн үед бороо, цасны ус нүхэн гарцыг дүүргэх болжээ. Өнгөрсөн баасан гарагт гэхэд л хонгил бүхэлдээ усанд автсан байв.
2024-12-02
ШУТС-гийн захирал асан Д.Энхжаргалд оноосон ялыг хэвээр нь үлдээлээ
Засгийн газрын харьяа сангуудыг эрх мэдэлтнүүд нь албан тушаалаа ашиглан тонодог, танил талдаа давуу байдал олгодог явдал манайд тогтсон. Ийм нэг сангийн захирлаар ажиллаж байсан хүнд холбогдох хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС)-гийн захирал асан Д.Энхжаргалд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцсэн юм.
2024-12-02
Хүүхдүүд угаалгын бодист хордох нь ихэсжээ
Эмч Э.Намуун “Угаалгын шингэн бодис олон янз болжээ. Өнгө үзэмж нь гоё, чихэр шиг л харагддаг. Тиймээс хүүхэд сонирхон, бүр ууснаас хордож, манай эмнэлэгт хандсан. Мөн угаалгын бодисоор тоглож байгаад хагалж, нүд рүүгээ оруулж үрэвсүүлсэн тохиолдол ч бий. Тиймээс эцэг, эхчүүд анхааралтай байх шаардлагатай. Энэ төрлийн бодисыг хүүхдүүдээс аль болох хол байлгах хэрэгтэй. Мөн хүүхэд хордохоор зүйл уусан бол эмнэлэгт нэг цагийн дотор хандах ёстой” гэсэн юм.
2024-12-02