Б.Дүвжид, Т.Сайфолла нар ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртжээ
Бүгд найрамдах Исланд улсад зохион байгуулсан, хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад Монголын зургаан тамирчин өрсөлдлөө. Тэднээс эрэгтэйчүүдийн 83 кг-ын жинд Б.Дүвжид суултын төрөлд 347.5 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэв.
2024-11-19
Сул хараатай иргэдэд зориулсан төв үүдээ нээлээ
АШУҮИС-ийн төв эмнэлэгт сул хараатай иргэдэд зориулсан төвийг өчигдөр нээв. Австралийн Засгийн газрын “Бичил тусламж” хөтөлбөрийн хүрээнд тус төвийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тохижуулжээ. ДЭМБ-ын мэдээлснээр рефракцын гажиг (шилээр засах боломжтой)-ийг оролцуулбал дэлхий нийтэд харааны бэрхшээлтэй 2.2 тэрбум гаруй хүн амьдарч байна.
2024-11-19
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гал гарч, ашиглалтад оруулах хугацаа нь хойшиллоо
Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг өнгөрсөн аравдугаар сарын 5-нд буюу орон нутгийн ээлжит Сонгуулийн өмнө сүр дуулиантай нээсэн. Гэвч нээснээс нь хойш дөнгөж нэг сар гаруйхны хугацаа өнгөрч байхад осол гарч, төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаагаа хойшлуулахад хүрснийг тус станцынхан мэдэгдэв.
2024-11-19
Манай улсын шувуу судлаачдын бүтээлийг шилдгээр шалгаруулав
Азийн шувуу судлалын II хуралд манай орны судлаачид амжилттай оролцож, онцлох, шилдэг Судалгааны бүтээлийн эзнээр шалгарчээ. Эл хурлын үеэр 39 орны 530 гаруй судлаач шувууны судалгаа, хамгааллын ажилтай холбоотой илтгэл хэлэлцүүлж, тайлан, мэдээлэл танилцуулсан байна.
2024-11-19
Ихэнх нутгаар хүйтэрч, шуурна
19-22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах боловч 23-наас нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна.
2024-11-19
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хөгжилд хөшүүрэг болсон төслүүд
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой уг төслийн хүрээнд хохирогчдыг түр хамгаалах байр тавыг барьсан аж. Мөн энэ төрлийн хүчирхийллийг даван туулагч 150 эмэгтэйд “Эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхжуулах” хөтөлбөрөөр дамжуулан амьжиргаа залгуулах тоног төхөөрөмж өгч, ур чадвар олгох сургалтад хамруулсан байна. Эдгээрийн нэг болох Сэлэнгэ аймгийн түр хамгаалах байртай танилцлаа.
2024-11-18
Бяслаг урлаачид тав дахь удаагаа чууллаа
Бяслаг урлаачдын тав дахь удаагийн фестиваль Үндэсний соёл, амралтын хүрээлэн дэх “Хоолондоо” ресторанд уржигдраас эхлээд хоёр өдрийн туршид боллоо.
2024-11-18
Сонгуулийн үр дүнгээс шалтгаалан төрийн албан хаагчдыг ялгаварлан гадуурхаж байна гэв
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээс шалтгаалан төрийн жинхэнэ албан хаагчдыг улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, ажлаас нь чөлөөлөн, дарамт, шахалт үзүүлсэн тухай гомдол, мэдээлэл Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-т цөөнгүй ирэх болжээ. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, төрийн бүх шатны байгууллагын томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтанд хандсан мэдэгдлийг тус комиссоос гаргасан байна.
2024-11-18
ОБЕГ-ын дэд дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
Шадар сайд С.Амарсайханы эрхлэх асуудалд гамшгаас хамгаалах чиглэл багтдаг. Тэрбээр энэ эрх мэдлийнхээ хүрээнд, тус байгууллагын сахилга, хариуцлага, ажлын үр дүнг сайжруулах зорилгоор өнгөрсөн баасан гарагт ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, дэд дарга, бригадын генерал Д.Намсрай нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
2024-11-18