Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

Э.Буджав туухай өргөлтийн аваргаар тав дахь удаагаа тодров 

Хойд хөршийн Санкт-Петербург хотод зохион байгуулсан “Цагаан шөнө” туухай өргөлтийн олон улсын тэмцээнд оролцсон Монголын багаас Кострома хотын Цацраг, хими, биологоос хамгаалах цэргийн академийн төгсөх дамжааны сонсогч, олон улсын хэмжээний мастер (ОУХМ), ахлагч Э.Буджав түрүүлж, тав дахь алтан медалиа хүртлээ.
2026-05-08

М.НАНДИН-ЭРДЭНЭ: Багшийн минь үг намайг жүдогийн дэвжээнд буцааж авчирсан

Жүдо бөхийн үндэсний шигшээ баг, “Гүрү Дорж” дэвжээний тамирчин, тивийн аварга, өсвөр үеийнхний ДАШТ-ий хүрэл, “Их дуулга” тэмцээний мөнгө, хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) М.Нандин-Эрдэнийн дайчин, шийдэмгий, зоримог, уран барилдаан бөхийн хорхойтнуудын сонирхлыг сүүлийн үед их татах болсон.
2026-05-08

Х.Тэргэл Азийн тоглогчдоос дэлхийн чансааг тэргүүлсээр байна

Монгол дартсын холбооны өсвөр үеийн шилдэг тамирчин “MGL darts” клуб, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч Х.Тэргэл Английн Портсмонтхотодзохионбайгуулсан“JDCvoltsseries5”цувралд оролцож, гурав дахь тоглолтдоо тус улсын шилдэг тамирчин, “JDC еuropean championship-2025” тэмцээний аварга Льюис Күүкийг 5:1-ээр хожиж, IV байрт бичигдлээ.
2026-05-07

М.Баяржавхлан “Бест баззер-2026” барилдаанд түрүү бөхөөр тодорлоо 

Монгол бөхийн өргөөнд үндэсний бөхийн хэв маягийг өөрчилсөн нэгэн шинэлэг хэлбэрийн тэмцээн болсон нь баззертай барилдаан байв. “Бест баззер-2026” чансаа өндөр 64 бөхийн барилдаанд Монгол Улсын аварга, арслан, заан, харцага, начин цолтнууд зодоглосон.
2026-05-06

Б.БУРМАА: Дуртай спортдоо үнэнч үлдэж, шүүгчээр ажиллах боломжийг сонгосон

Монголын сагсан бөмбөгийн холбоо одоогоор олон улсын зэрэгтэй хоёршүүгчтэй. Нэгнь Ө.Мөнхчулуун, нөгөө нь Б.Бурмаа. Тэд FIBA 3x3 олон улсын шүүгчийн сургалтад хамрагдаж, шалгалтыгнь амжилттайөгч тэнцсэнээрэрхавч, олон улсын болон тив, дэлхийн тэмцээн шүүх болсон билээ.
2026-05-05

 Ж.Анударь, Б.Ганхайч нар “Душанбе-2026” Их дуулга тэмцээнд түрүүллээ

Тажикистаны Душанбе хотод зохион байгуулсан жүдо бөхийн Их дуулга тэмцээнд Монголынүндэсний шигшээ багийнхан дас­гал­жуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа на­рын удирдлагад оролцлоо. Эхний өдрийн барил­даанд эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд Ж.Анударь алтан медалийн төлөө Нидерланд улсын тамирчин Амбер Герселжийг ялж аварга боллоо.
2026-05-04

Хөгжөөн дэмжигчдийн баг олон улсын тэмцээнд мөнгөн медаль хүртлээ 

АНУ-ын Флорида мужийн Орландо хотод жил бүр зохион байгуулдаг дэмжигчдийн өсвөр үе, залуучуудын “Олон улсын хөгжөөн дэмжигчдийн спортын цом-2026” тэмцээнд тив, дэлхийн шилдэг хөгжөөн дэмжигчдийн шигшээ багууд өрсөлдөж, аваргаа тодрууллаа.
2026-05-01

Э.САРАНГЭРЭЛ: Олон жилийн дараа талбайд гарч, лигт тоглох сайхан байна

Хөл бөмбөгийн тамирчин, дасгалжуулагчдын хувьд хавар, зуны улирал хамгийн завгүй цаг хугацаа байдаг. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог тул өдөр, хоног хурдан өнгөрдөг. Тамирчнаас дасгалжуулагчийн замналаа эхлүүлсэн цөөнгүй тоглогч уг тэмцээнд оролцож буй.
2026-05-01

 З.Болортунгалаг мөнгө, Г.Төрболд хүрэл медальтай ирэх нь

Өмнөд хөршид эхэлсэн “Саньяа-2026” Азийн элсний спортын VI наадамд оролцож буй Монголын баг жиү жицүгийн төрөлд хоёр хүрэл медаль хүртсэнийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага чөлөөт бөхийн төрөлд дөрвөн тамирчин зодоглож буй.
2026-04-30

Жүдогийн дэвжээнд унаж, боссон ч гандан буураагүй Б.Ганхайч

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн аварга, дэлхийн хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Ганхайч 63 кг-д зодоглодог шилдгүүдийн нэг. Тамирчин хүн жингээ олон жил барьж, аваргаа хамгаалж барилдана гэдэг хэцүү. Тэрбээр энэ үүрэг, хариуцлагыг сайн биелүүлж яваа. Олон улсын болон тивийн тэмцээн, “Их дуулга”, гран пригаас цөөнгүй медаль хүртсэн түүнд олимпын наадмаас медаль хүртэхэд нэг л алхам дутуу байна.
2026-04-27

Л.БАДАМ: Бусдад дээрэлхүүлэхгүй гэж таеквондогоор хичээллэхдээ зодолдох бус, хүндлэл гэдгийг ойлгосон 

Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Таеквондо академи”-ийн дасгалжуулагч, улсын шүүгч, МУБИС сургуулийн оюутан, олон улсын хэмжээний мастер (ОУХМ), хар бүс, III дантай Л.Бадамыг спортынхон төдийгүй Монголын хүүхэд, залуус хэдийн мэддэг болжээ. Тэрбээр өнгөрсөн жил нэгэн тэмцээний үеэр тулааны урлагийн давуу тал ямар гайхалтайг харуулж, богино бичлэг хийсэн нь олны анхаарлыг ихэд татсан.
2026-04-24

Б.Сэр-Од “Бостон-2026”-д ангилалдаа III байрт бичигджээ 

Гавьяат тамирчин, марафоны Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Б. Сэр-Од АНУ-ын Бостон хотод болсон марафонд оролцлоо. 
2026-04-23

“Анагаахын алдартнууд” багийнхан тэргүүлж, шилжин явах цом гардав 

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийнхан МҮОХ-той хамтран эл чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутан, залуус дунд олимпын боловсрол, сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд “Олимпын дэвжээ” шилжин явах цомын тэмцээн зохион байгууллаа.
2026-04-22

С.БААСАНДОРЖ: Хамгийн үнэнч шүүгч, шүүмжлэгч бол үзэгчид л байдаг

Тэртээ 1980-аад оны эцсээс хайрын сэдэвтэй уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулж, сэтгэлд хоногшсон дуунуудаараа өнөөг хүртэл хөглөж яваа хүн бол “Харш” хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин С.Баасандорж. Монголын эстрад урлагийн ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа олж, 42 жил тайз, хөгжимтэй нөхөрлөсөн түүний “Хос залуус”, “Хаанаас ирсэн хайр вэ чи”, “Хуурамч биш миний сэтгэл”, “Чамдаа зориулъя” зэрэг дуу нь хит болж, одоо ч Монголын FM богино долгионы радиогоор эгшиглэсээр байна. 
2026-04-21

“Дэрэн” багийнхан улсын аварга боллоо 

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан 16 хүртэлх насны хөвгүүдийн УАШТ-д аймаг, нийслэлийн багууд оролцож аваргаа тодрууллаа. Тус тэмцээнд тэргүүн байрын төлөө В.Бралусич дасгалжуулагчтай “Дэрэн”-гийн тамирчид Н.Баттулга дасгалжуулагчтай “Хараацай” багийнхныг тоглолтын талбайд буулган авч алтан цом гардлаа.
2026-04-21

Монголын жүдочид тивийн тэмцээнд багаараа тэргүүллээ

ӨМӨЗО-ы Ордос хотод зохион байгуулсан насанд хүрэгчдийн жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Н.Дагвасүрэн нарын удирдлагад оролцлоо.
2026-04-20

Боксын дэвжээнд хэнтэй ч тулалдсан найдвар алддаггүй М.Намуун

Монголын боксын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, Азийн хүрэл медальт, “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн (АШТ)-ий хошой аварга, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) М.Намуун энэ спортоор хүүхэд байхаасаа хичээллэсэн. Түүнд амжилт авчирч, урам зориг төрүүлсэн жил 2015 он байв.
2026-04-14

Монголын багаас Э.Даваанасан Азийн аварга боллоо

Киргизстаны Бишкек хотод зохион байгуулсан чөлөөт бөхийн Азийн АШТ-д Монголын шигшээ багийнхан дас­галжуулагч С.Сүхбаатарын удирдлагад оролцлоо. Тэднээс эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд О.Ариун­заяа шагналын салхи хагалж, БНСУын тамирчин О Жин Бинийг ялж хүрэл медаль хүртэв.
2026-04-13

Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Найман жил тасарсан шагналын буухиаг үргэлжлүүлж, эх орондоо хошой алтан медаль авчирлаа

Монголын байт харвааны спортод Б.Оюун-Эрдэнэ хэмээх нэр тодоос тод дуулдах болж, авьяас, ур чадвараараа цахиур хагалан, үеийнхээ залуусаас хүч түрэн гарч ирэв. Үндэсний шигшээ баг, “Олимпик котинос” клубээр овоглодог түүнийг амжилт гаргахад бэлтгэл сургуулилалтаас гадна есөн жил уйгагүй хөдөлмөрлөсөн зорилго тэмүүлэл нь нөлөөлсөн юм. Спорт өндөр хөгжсөн өнөө үед олон өрсөлдөгчөөс арга барил, техникээрээ ялгарна гэдэг амаргүй.
2026-04-10

Х.Билгүүнсайхан, Э.Номундарь нар нутгийнхаа дэвжээнд аварга болоход нэг алхам үлдлээ

Сонирхогчийн боксын насанд хүрэгчдийн “Улаанбаатар-2026” Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш (энэ сарын 10-нд) өндөрлөнө. 25 орны 230 гаруй тамирчин оролцож буй тус тэмцээний медалийн төлөөх тоглолт тун сонирхолтой өрнөж, олны анхаарлыг ихэд татав. “Аса арена”-д спортын тэмцээнүүд болдог ч үүн шиг халуухан уур амьсгалтай олон хоног үргэлжилсэн нь ховор.
2026-04-09