Салбарын хуулийг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх хэрэгцээ, шаардлагатай уялдуулна
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сард анх удаа хуралдсан юм. Ажлын хэсгийнхэн 1997 онд баталсан уг хуулийг цаг уур, орчны шинжилгээний салбарын олон улсын чиг хандлага, техник технологийн шинэчлэл, нийгэм, эдийн засгийн салбаруудын уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх хэрэгцээ, шаардлагатай уялдуулан сайжруулахаар ажиллаж буй. Үүний хүрээнд хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагын тандалт судалгаа, хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийсэн бөгөөд шинэчилсэн найруулгын үзэл баримтлал төслийг боловсруулжээ.
2025-11-11
Томууны А хүрээний вирус бүртгэгдэж байна
Улсын хэмжээнд томууны А хүрээний вирус алаг цоог бүртгэгдэж эхэлснийг эрүүл мэндийн байгууллагуудаас сэрэмжлүүллээ. Энэ нь томууны улирал эхэлж буйн дохио аж. Тиймээс II, III шатлалын эмнэлгүүдийн зарим нь томуу, томуу төст зургаан төрлийн өвнийг илрүүлэх түргэвчилсэн оношлуур ашиглаж байгаа гэнэ. Уг тестээр томууны А, В хүрээний H1N1, H3N2, “Ковид-19”, адено, рино, MP зэрэг вирусийг ялган оношилж байна.
2025-11-11
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав
Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа эргэлт 21.5 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 5.2 хувиар буурсан дүн болсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ
2025-11-11
“Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэн дэлгэнэ
Монгол шаазан урлалын их мастер гэгддэг Х.Хадхүү Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулан “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнгээ Богд хааны ордон музейд энэ сарын 14-нд дэлгэх нь. Эл үзэсгэлэнгийн хүрээнд Өндөр гэгээний хийцээр урласан 21 дарь эхээс гадна Янжилхам бурхан болон Богд Жавзандамба хутагтуудын дүр бүхий шаазан баримлуудыг олны хүртээл болгохоороо онцлогтой юм.
2025-11-11
Ерөнхий сайд ШХАБ-ын уулзалтад оролцохоор төлөвлөжээ
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан энэ сарын 17-18-нд ОХУ-ын нийслэл Москва хотод болно. Энэ удаагийн хуралдаанаар гишүүн орнуудын эдийн засаг, худалдаа, хөгжлийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, тээвэр, дэд бүтцийн төслүүд, соёл, хүмүүнлэгийн хөтөлбөр болон ШХАБ-ын төсвийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
2025-11-11
Нисэхийн аюулгүй ажиллагаа ба “Монголоос болгоомжил”
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ынхан ирэх оны дөрөвдүгээр сард Монголын иргэний нисэхийн салбарт аудитын шал¬галт хийхээр ирнэ. Энэ бол тухайн улс агаарын тээврийн салбараа хэрхэн дэмждэг, иргэний нисэхийн байгууллага нь хэр хурдтай тэлж хөгжиж байна, түүнийг дагасан навигацын үйлчилгээний хүчин чадал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавх нь ямар байгаа, нисэхийн удирдлагын аюулгүй ажиллагааг хангахад төрийн бодлогын түвшинд яаж анхаардаг зэргийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгдөг маш чухал шалгалт. Үүнд бүдэрвэл нисэхийн салбарын хөгжил дэвшил 10, 20 жилээр ухардаг тул манай ИНЕГ-ынхан “амь наана, там цаана” тэвдэж яваа бололтой.
2025-11-11
Тэнгэрт асрагч хийх эмэгтэйчүүдийг урьж байна
“Агаарын авга эгч” гэсэн шинэ ажлын байр бий болгож буйгаа Хятадын агаарын тээврийн компани зарлав. Онгоцонд хүүхэд харж, асрах үүрэгтэй эмэгтэй нь 25-40 настай, гэрлэсэн, ээж болсон байх шаардлагатай бөгөөд ийм тохиолдолд давуу эрх олгоно. Хятадын “Spring аirlines” компани өнгөрсөн сарын 22-нд ийм зар түгээсэн бөгөөд “South China morning post” сонинд мэдээлснээр ийм эмэгтэйчүүд амьдралын өргөн туршлагатай, зорчигчдод ялангуяа хүүхэд, ахмад настнуудад ээлтэй байх талаас нь ингэж шийдсэн гэжээ.
2025-11-10
Сүргээсээ хоцорсон хунг Хар ус нуурын тохойд өвөлжүүлнэ
Манай оронд дөрөвдүгээр сараас эхлэн усны шувууд ирж, есдүгээр сарын сүүлчээс нүүдэллэж, дулаан орныг зорьцгоодог. Нүүдлийн шувууд нутаг буцах хугацаа цаг агаараас шалтгаалан харилцан адилгүй байдаг аж. Тэгвэл өнөө жил усны шувууд харьцангуй орой нутаг буцсан бөгөөд Увсад гэмтлийн улмаас сүрэгтэйгээ хамт “харьж” чадаагүй нэгэн хун үлдэж хоцорчээ. Тус аймгийн Өмнөговь сумын байгаль хамгаалагч түүнийг аюулгүй газарт хүргэсэн гэнэ.
2025-11-10
Хүүхдийн 40 дууны нотыг брайл, кирилл хосолсон хэлбэрээр хэвлэжээ
МУБИС-ийн Багшийн сургуулийн Хөгжмийн боловсролын тэнхимд харааны бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш, хүртээмжтэй хамруулахад хөгжмийн сургалтад тулгамдаж буй асуудал сэдвээр хурал зохион байгуулжээ. Сургалтад Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсийнхэн, Хөгжмийн боловсролын тэнхимийн удирдлага, багш, оюутнууд болон 116 дугаар сургуулийн төлөөлөл оролцсон байна.
2025-11-10
Хүн байхын гүн ухаан “Би...”
Монголын дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдээс тодорхой шалгуураар сонгож, жил бүр өөр сэдэв, өөр өнгө аяс, агуулгатайгаар бие даасан үзэсгэлэнг нь дэглэж, өвөрмөц зохион байгуулалттайгаар олон нийтийн хүртээл болгодог “Харандааны хаан2025” үзэсгэлэн өнгөрсөн баасан гаргийн цас бударсан гэгээн үдэш нээлтээ хийлээ. “Харандааны хаан” энэ удаад Урлагийн гавьяат зүтгэлтэн Пунцагийн Цэгмидийг “Би...” хэмээх шилдэг бүтээлийн үзэсгэлэнгээр нь үзэгч олонтой уулзуулсан юм. “Зургийн өгүүлэмж нь товч тодорхой, алслал сайтай, хийсвэрлэл хийгээд романтизм шингэмэл аястай, өвөрмөц “хэл”-тэй зургууд давамгайлж байна” хэмээн мэргэжлийн талаас нь нэгэн нөхөр нь энэхүү үзэсгэлэнгийн бүтээлүүдийг товч тодорхойлсон.
2025-11-10
30 гаруй жилийн дараа...
Цөмийн зэвсэг, түүнийг турших гэх үг дуулдаад байх болжээ. “Бусад улсууд туршилт хийгээд байхаар нь тэдэнтэй эн тэнцүүхнээр цөмийн зэвсэг туршиж эхлэхийг би Батлан хамгаалах яам (Пентагон)-ндаа үүрэг болголоо. Энэ ажил даруй эхэлнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сарын 30-ны шөнө нийгмийн сүлжээнд бичив. Энэ нь Ази тивийн улсуудаар аялж, айлчилж явахдаа БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй БНСУ-д уулзахын нь өмнөхөн юм.
2025-11-10
Филиппинд хар салхины улмаас 204 хүн амиа алдав
Филиппиний төв хэсгийг энэ сарын 6-нд дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины улмаас 204 хүн амиа алдаж, 109 иргэн сураггүй болсныг тус улсын Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлөөс мэдээллээ. Хар салхины улмаас их хэмжээний аадар бороо тасралтгүй орж, орон сууцын хорооллууд бүхэлдээ усанд автсан байна. Энэ үеэр оршин суугчид аврах багийнхныг иртэл байшингийнхаа дээвэр дээр гарч тусламж хүлээхээс өөр аргагүй болжээ.
2025-11-10
“Премиум нэксус” компани буюу CU хувьцаагаа эргүүлэн худалдаж авна
“Премиум нэксус” хувьцаат компани буюу СU дэлгүүрийн нэгдмэл сонирхол бүхий хувьцаа эзэмшигчид нь гаргасан нийт энгийн хувьцааныхаа 75 ба түүнээс дээш хувийг эзэмших болжээ. Ингэснээр Компанийн тухай хуулийн дагуу бусад энгийн хувьцаа эзэмшигчдээс хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх шийдвэрийг ТУЗ-өөс нь гаргасан байна.
2025-11-10
COP30-д 143 улсын төр, засгийн төлөөлөл оролцож байна
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 30 дугаар бага хурал (COP30) Бразилын Белем хотноо болж байна. 12 хоног үргэлжлэх эл хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, зохион байгуулагч Бразил улсын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва тэргүүтэй 143 улсын төр, засгийн төлөөлөл оролцож буй юм.
2025-11-10
Баян-Уул сумд төөрсөн иргэний цогцсыг олжээ
Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл болохыг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлсэн. Тэгвэл энэ сарын 6-7-нд цасан шуурганы улмаас төөрсөн, сураггүй болсон гурван дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчилэн, Дорнод аймгийн Баян-Уул сумд төөрсөн, сураггүй болсон гурван удаагийн дуудлага бүртгэгдэж, хоёр иргэнийг эсэн мэнд олсон бол нэг хүн нас барсан байжээ.
2025-11-10
“Эрүүл, аюулгүй сургууль”-ийн загварыг улсын хэмжээнд нутагшуулна
Ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд хамгааллын үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл, аюулгүй сургуулийн орчин бүрдүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуул¬лаа. Сургалтад аймаг, нийслэлийн Боловсролын газрын хүүхдийн хөгжил, хамгаалал, тэгш хамран сургах боловсролын мэргэжилтнүүд хамрагдаж, “Эрүүл, аюулгүй сургууль”-ийн орчин бүрдүүлэх чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв. Тэр дундаа орон нутгийн хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах, сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийг багасгах талаар туршлага солилцож, шийдэл хайсан юм.
2025-11-10
Нүүрс тээврийн жолооч нар салбарын сайдад шаардлага хүргүүллээ
Зам, тээврийн сайд болон Авто тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга, “Монголын төмөр зам” ТӨХКийн захирал зэрэг албаныхан “Баян зам” тээвэрчдийн холбооны төлөөллийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзжээ. Уулзалтаар тус холбооноос Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын талаар хэлэлцлээ.
2025-11-10
Х.Ганхуяг гишүүнийг Шадар сайдаар томилохоор болжээ
Шадар сайд С.Амарсайханыг Засгийн газрын гишүүний хувьд “хариуцлагын гэрээ”-гээ зөрчсөн гэж үзэн, албан тушаалаас чөлөөлж буйгаа Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн аравдугаар сарын 29-ний өдрийн хуралдааны үеэр мэдэгдсэн. Тэгвэл түүний оронд Шадар сайдаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг томилохоор болсон тухай улс төрийн хүрээнд яригдаж байна.
2025-11-10