Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Г.Ган-Орхон шигшээ наймд шалгарлаа

Австралийн Брисбэн хотод эхэлсэн хэйбол биллиардын хоёр дахь удаагийн ДАШТ-д манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин 35 орны 128 тоглогчтой өрсөлдөж байна.
2025-11-06

Б.Ганзориг “Дэлхийн цом”-д түрүүллээ

БНСУ-ын Ульсан хотод болсон уламжлалт харвааны “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголоос 40 харваач улсаа төлөөлж, 30, 70, 90, 145 метрийн зайд багийн болон ганцаарчилсан төрөлд 32 орны 600 гаруй тамирчинтай 12 багц медалийн төлөө өрсөлдсөн. Тэднээс Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул, “Тэнгэрийн сум” багийн тамирчин, аймгийн гоц харваач Б.Ганзориг 30, 70 метрийн төрөлд түрүүллээ. Тэрбээр бүх зайн нийлбэр дүнгээр гран при шагнал хүртэв. Түүнээс гадна эмэгтэй харваачдаас 90 метрийн төрөлд үндэсний сурын спортын мастер Б.Отгонжаргал хүрэл медаль гардлаа.
2025-11-06

С.Билгүүн бодлого бодолтын улсын аваргаар тодров

Дэлхийн шатрын бодлого зохиомжийн холбооны хүндэт мастер, олон улсын шүүгч С.Чимэдцэрэн агсны нэрэмжит бодлого бодолтын 12 дахь УАШТ-д 32 тамирчин оюунаа сорив. Их мастеруудаас “ABChess” академийн тамирчин С.Билгүүн 60 оноогоор тэргүүн байр эзлэв. Ахынхаа амжилтыг үргэлжлүүлж, тус академийн шатарчин, олон улсын мастер С.Чингүүн 60 оноогоор мөнгө, “Босоо ноён” клубийн тоглогч Г.Тэнгүүндалай 54 оноогоор хүрэл медаль зүүсэн юм. Энэ удаа эмэгтэйчүүдээс “Босоо ноён” клубийнхнээс Э.Одмаа 53.75 оноогоор тусгай байрт шалгарчээ. Эл тэмцээний ерөнхий шүүгчээр спортын дэд мастер М.Жанлавчарив, зөвлөх шүүгчээр Дэлхийн шатрын бодлого зохиомжийн холбооны хүндэт мастер, ОУХМ Л.Тогоохүү ажиллав.
2025-11-06

Нямбуугийн Нямдоржийн зориулал шүлгийн туурвил зүй

Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор Дагийраазайн Нямдоржийн хэлэлцүүлсэн “Нямбуугийн Нямдоржийн зориулал шүлгийн туурвил зүй” хэмээх илтгэлий гбид онцолж байна.
2025-11-06

Өрх, сумын эмнэлэгт сүрьеэ оношлох төхөөрөмж нийлүүлэв

Өрх, сумын эмнэлэгт сүрьеэ оношлох төхөөрөмж нийлүүлэв
2025-11-06

Хамгийн ахмад Ерөнхийлөгч

92 настай Поль Бийя Камерун улсын Ерөнхийлөгчөөр долоон жилийн хугацаагаар найм дахь удаагаа сонгогдлоо. Сонгууль аравдугаар сарын 19-нд болсон ч Үндсэн хуулийн шүүх нь дүнг албан ёсоор 15 хоногийн дараа зарлахад тэрбээр сонгогчдын 56.6 хувийн санал авсан байжээ. Санал хураах ажил тайван амгалан байдалд болсон бөгөөд сурталчилгааны үеэр Бийя ердөө нэг удаа л цуглаан хийж, 10 хоногийг Европт хувийн айлчлал хийж өнгөрөөсөн аж.
2025-11-06

Усны хомсдолоос үүдэн Ираны нийслэлийг нүүлгэн шилжүүлж мэдэх нь

Ираны нийслэл Тегеран хотод урьд өмнө тохиож байгаагүй ган гачиг нүүрлэсний улмаас оршин суугчдын ундны усны гол эх үүсвэр хоёр долоо хоногийн дотор ширгэх аюулд ээ. Тодруулбал, тус хотын гол усан сангуудын нэг болох Амир-Кабирын далангийн усны нөөц одоогоор нийт хүчин чадлынхаа айман хувьд буй бөгөөд энэ нь сүүлийн 100 жилд тохиолдсон хамгийн доод хэмжээ аж. Амир-Кабирын далан нэг жилийн өмнө 86 сая шоо метр усны нөөцтэй байсан бол өдгөө 14 сая болж огцом буурчээ. Үүнээс гадна бүс нутгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд бороо орох нь ч эрс багассан гэнэ.
2025-11-06

Сарлагийн ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 25 хувиар өсжээ

Европын Холбооны санхүүжилтээр Монголд хэрэгжүүлсэн “Ургамлын аргаар идээлсэн сарлагийн арьс, шир ба арьсан бүтээгдэхүүний кластерын био-арьс болон био-арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалт өчигдөр МҮХАҮТ-д боллоо. Уг төслийг хэрэгжүүлснээр гар урлал болон хөнгөн үйлдвэрийн салбарт чухал ахиц гарсан аж.
2025-11-06

Орон нутгийн яаралтай тусламжийг өргөжүүлэх 215 сая ам.долларын гэрээг үзэглэлээ

ЭМЯ, Азийн хөгжлийн банктай хамтран “Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах” төсөл хэрэгжүүлэхээр болж талууд 215 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийн зорилго нь улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэхэд хөрөнгө оруулах юм.
2025-11-06

Зам, тээврийн ослын улмаас 116 хүн нас барсны 67 нь явган зорчигч

Энэ оны эхний есөн сарын байдлаар нийслэлд зам, тээврийн ослын улмаас 116 хүн нас барсны 67 нь явган зорчигч арц, гарамтай газраар явж байсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Харин өнгөрсөн онд 176 явган зорчигч гарц болон гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ осолд өртөж нас баржээ. Өвлийн улиралд халтиргаа гулгаа ихсэхээр зам хөндлөн гарч яваад осолд өртөх тохиолдол нэмэгддэгийг тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир анхааруулав.
2025-11-06

Ургац хураалт өмнөх оныхоос 40 хувиар буурчээ

Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр өчигдөр Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Энэ онд улсын хэмжээнд 274.1 мянган тонн үр тариа хураан авсан аж. Үүнд улаанбуудай 252.3, төмс 101.9, хүнсний ногоо 208.6 мянган тонн эзэлж байгаа юм. Өмнөх оныхтой харьцуулахад ургац 40 хувиар буурчээ. Улмаар Монгол Улсын нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 62.5, төмсний 76.9, хүнсний ногооны 72.6 хувийг дотоодын ургацаас хангах тооцоо хийсэн байна.
2025-11-06

Хөл бөмбөгийн домог К.Роналду тун удахгүй зодог тайлах нь

Португалын шигшээ баг болон Саудын Арабын “Аль наср” клубийн тамирчин Криштиану Роналду мэргэжлийн карьераа тун удахгүй өндөрлүүлж, зодог тайлах гэж буйгаа албан ёсоор зарлалаа. Тэрбээр өдгөө 40 настай бөгөөд карьерынхаа туршид нийт 937 гоол оруулснаас гадна дэлхийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн тоглогчдын нэг юм. Тэрбээр “Piers morgan uncensored” нэвтрүүлгийн үеэр “Хөл бөмбөг тоглож байгаад гоол оруулах мөчид ялгардаг адреналиныг юутай ч зүйрлэх аргагүй. Гэхдээ бүх зүйлд эхлэл бас төгсгөл байдаг. Тиймээс карьераа дуусгавар болгосныхоо дараа гэр бүлийнхэндээ илүү их анхаарал хандуулна” гэжээ. Мөн тэрбээр хөл бөмбөггүйгээр амьдарч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд зодог тайлсныхаа дараа хөл бөмбөгт дуртай хөвгүүдээ дэмжиж, тэдэнд цаг зарцуулахыг хүсэж буйгаа энэ үеэр онцолсон юм.
2025-11-06

Өдрийн ажилд гарах өрсөлдөөн их байна

Өдрийн ажлын бирж буюу “Самушил” нь хорооллын эцэст байрлалтай жижгэвтэр байшингийн гуравдугаар давхрын нэг өрөө. Өчигдөр биднийг тэнд очиход ажил хайсан, ажилд гарахаар зэхсэн олон хүнхөлхөж байлаа. Ажлын хувцас өмсөж, үүргэвч үүрсэн хүмүүс “Самушил”-ын гадна зогсоцгоон тамхилж, зарим нь оффист утсаа “маажин”-гаахаана, ямар ажил гарч буйг сонсон, бас аль зүг рүүявах саналаа хэлцгээх аж.
2025-11-06

Ихэнх нутагт цаг агаарын аюулт үзэгдэл болохыг анхаарууллаа

Ихэнх нутагт цаг агаарын аюулт үзэгдэл болохыг анхаарууллаа
2025-11-06

 Ардчилсан парламентын спикер аль ч намын хүлээсэнд байх ёсгүй

Урьд шөнө би зүүдэллээ. УИХ-ын даргын сэнтийн төлөө МАН-аас Б.Хэрлэн, АН-аас С.Одонтуяа, ХҮН намаас Б.Мөнхсоёл, Үндэсний эвслээс А.Ундраа, ИЗНН-аас М.Нарантуяа-Нара нар нэр дэвшин өрсөлдөж байна гэж.
2025-11-06

Х.Булгантуяаг эгүүлэн татах, эсэхээр “чиглэл” өгч чадсангүй

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 08 дугаар дүгнэлт болон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад хариуцлага тооцох, эсэх асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд байнгын хорооны дарга Д.Цогтбаатар 08 тоот дүгнэлтийн “Нэгтгэн дүгнэх” хэсэгт “Энэхүү дүгнэлт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр бөгөөд УИХ энэ талаар хүлээн зөвшөөрөх, эсэх шийдвэр гаргахгүй” гэснийг танилцуулсан юм
2025-11-06

Азгүй, адармаатай улирлын дараа сэргэлт айсуй

Сүүлийн нэгэн арваны туршид Ж.Эмбийд болон “Филадельфи-76” багт гурван л зүйл тодорхой байсаар ирсэн. Нэгдүгээрт, түүний эрүүл мэндийн асуудал. Сүүлийн 11 улиралд Ж.Эмбийд боломжит 902 тоглолтын 452-т оролцжээ. Эдгээрээс таван улиралд нь (огт тоглоогүй эхний хоёр улирлыг нь оруулж тооцов) 40-өөс цөөн тоглолтод л талбайд гарсан аж.
2025-11-05

Үндэсний кино зохиолын шинэ эргэлт-Чимидийн Гомбо

Тэртээ 1970 оны хавар сан... “Анхны алхам” киног анх үзээд тун сонин мэдрэмж төрж билээ. Урьд өмнө үзэж байсан монгол кинонуудаас зохиомж, өгүүлэмжээрээ тэс өөр... Ахуй орчин нь бодит амьдралд тун ойр, үйл явдал гээд байх юмгүй атлаа ганц майхан тойрсон өвгөчүүл, хадланчдын хоорондын харилцаа, диалог яриа нь уйдаахгүй, өөрийн эрхгүй сонирхол татаж, тэдний дунд өрнөх үйл явдал нь сэтгэл хөдөлгөсөөр уг кино төгсдөг сөн. Ямартай ч Монголын кинонд шинэ нэгэн өөрчлөлт гарлаа даа гэж бодож явлаа.
2025-11-05

Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

“Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр дүнгийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай ярилцлаа.
2025-11-05

1127 эрх зүйч шалгалт өгснөөс 100 хүн тэнцжээ

Монголын хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хуульчийн мэргэжлийн шалгалтыг өнгөрсөн сарын 22-24-нд Улаанбаатар хотод зохион байгуулсан юм. Шалгалтын дүнг уржигдар танилцуулсан бөгөөд нийт 1127 эрх зүйч оролцсоноос 8.8 хувь буюу 100 хүн тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, сорилгын болон бодлогын шалгалтын нийлбэр дүнгээр 70 ба түүнээс дээш оноо авсан хүмүүс шалгалтад тэнцжээ.
2025-11-05