Гавьяагүй “тэмцэгч” С.Ганбаатар
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодот¬голтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-07-21
Цэцэрлэгийн багачуудын эрүүл ахуй, хичээлийн хэрэгслийн жагсаалтыг шинэчилнэ
Жил бүрийн намар улсын цэцэрлэгүүд суралцагчдынхаа бэлтгэх зүйлсийн жагсаалтыг өөрсдийнхөө үзэмжээр гаргадаг гэхэд хилсдүүлсэн болохгүй. Эцэг, эхчүүдийн зэхдэг эрүүл ахуйн бараа сэлт, хичээлийн хэрэгслийн нэр, төрөл, тоо ширхэг харилцан адилгүй байдаг учраас үүнтэй холбоотой гомдол, санал ч байнга гарсаар ирсэн. Тэгвэл сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр шинэчлэгдэж буйтай холбоотойгоор цэцэрлэгийн хүүхдүүдийн ахуйн болон хичээлийн хэрэгслийн жагсаалтыг ирэх хичээлийн жилээс шинэчлэхээр болсныг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
2025-07-18
“Амтлаг урхи”
Хятадад байгаа төр, засгийн албаны хүмүүс, тэдний гэр бүлийнхэн, нууц мэдээлэлд ойр байдаг ажилтнуудаа ажиллаж байгаа улсынхаа иргэдтэй ойр дотно юм уу, бэлгийн харилцаанд орохыг АНУ-ын эрх баригчид хоригложээ хэмээн дөрөвдүгээр сарын 3-нд “Associated press” агентлаг мэдээлж байв. Бээжинд сууж байсан АНУ-ын элчин сайд Николас Бёрнс Хятадаас буцахынхаа өмнөхөн ийм шийдвэр гаргажээ. Энэ хориог хүмүүстээ амаар дуулгаж, цахим шуудангаар хүргэснээс биш, албан ёсоор зарлаж мэдээлсэнгүй. Хоригийг эх газрын Хятадад байгаа АНУ-ын бүх төлөөлөгчдийн газрууд, түүний дотор Бээжин дэх ЭСЯ, Гуанжоу, Шэньжин, Ухань болон Хонконгод байдаг консулын газруудад түгээжээ. Хятадын хилийн гадна ажиллаж буй америк хүмүүст энэ тухай дуулгасангүй.
2025-07-17
Зорчигчдод ээлгүй, шорон шиг гүүрэн гарц нэгээр нэмэгдэв
Нийслэлд барьсан гүүрэн гарцууд бүгд шахам явган зорчигчдод ээлгүй. Гүүрэн гарц гэхээсээ илүүтэй ямар ч гоо зүйгүй, яг л төмөр гяндан шиг эдгээр нүсэр байгууламжийг одоогоор Сансарын шатахуун түгээх станцын автобусны буудал, Зуун айл, “Бөмбөгөр” худалдааны төв, 19-ийн үйлчилгээний төв орчимд бариад буй. Нэмээд хэд хэдэн байршилд гүүрэн гарц барихаар нийслэлээс мэдээлсэн билээ. Тэгвэл хамгийн сүүлд буюу өнгөрсөн баасан гарагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарны хорооллоос хотын төв хүрэх боломжтой төмөр зам дээгүүрх явган хүний гүүрэн гарцыг ашиглалтад оруулаад байна. Уг гүүрэн гарцыг нийслэлийн төсвөөс 2.8 тэрбум төгрөгөөр барьсан бөгөөд хийц нь бүхэлдээ угсармал металл, Хятадад хэсэг бүрийг нь бэлтгүүлж, энд авчирч угсарсан гэнэ.
2025-07-17
Үл хөдлөх хөрөнгийг авсан үнээс нь бууруулж худалдахыг хориглосон заалтыг хүчингүй болгов
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд 2023 онд нэмэлтээр оруулсан “үл хөдлөх хөрөнгийг авсан үнээс нь бууруулж зарах”-ыг хориглосон заалтыг УИХ хүчингүй болгожээ. Энэхүү заалт нь Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөгчийн болон хүнийг эрхийг ноцтойгоор зөрчсөн хэмээн нэр бүхий иргэд мэдээлэл гаргасны дагуу Үндсэн хуулийн цэц тус асуудлыг хэлэлцээд холбогдох заалтыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм. Тэгвэл парламент Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар хуулийн эл заалт албан ёсоор хүчингүй боллоо.
2025-07-17
ХСҮТ-ийн хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгийнхан Дөрөвдүгээр эмнэлэгт төвхнөв
ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын хэсэгт иж бүрэн засвар хийж буйтай холбоотойгоор хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгуудыг өнгөрсөн сарын 6-наас Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болох “Сэлбэ”-д нүүлгэн шилжүүлсэн билээ. Харин өчигдрөөс хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгуудыг буцаан бууринд нь нүүлгэн шилжүүлсэн байна.
2025-07-17
Хонконгт К.Роналдугийн музей нээгдэв
Португалийн шигшээ болон “Аль-Наср” багийн довтлогч К.Роналдуд зориулсан музей Хонконгт нээгдсэн тухай Blooloop мэдээллээ. К11 урлагийн төвд нээгдсэн тус музейд нэрт хөлбөмбөгчийн олон дурсгалт зүйл, тухайлбал 2008 оны “Алтан бөмбөг” байршжээ.
2025-07-16
Хамгийн залуу нь М.Андреева
Дэлхийн чансааны долоо дахь теннисчин М.Андреева (ОХУ) сүүлийн 20 жилд Уимблдоны шөвгийн наймд шалгарсан хамгийн залуу эмэгтэй теннисчин боллоо. Тэрбээр тус тэмцээний дөрөвдүгээр тойрогт АНУ-ын Э.Наваррог 6:2, 6:3-ын харьцаатай ялсан юм.
2025-07-16
Өвөрхангай аймагт шүд, эрүү, нүүрний мэс засал үнэ төлбөргүй хийнэ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)- ийнхөн Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийнхантай хамтран “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийг 1998 оноос хойш орон нутгуудад хэрэгжүүлж ирсэн билээ. Төслийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс засал, Хагалгааны нэгдсэн тасаг, Хүүхдийн зөвлөх поликлиникийнхэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүрэх боломжгүй, алслагдсан аймаг, сумуудад очиж, шүд, эрүү, нүүрний нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, эмчилгээ хийдэг юм.
2025-07-16
“Жуулчид Ёлын аманд морь унах гэж биш, байгалийн сайхныг үзэх гэж очдог”
Говь гурвансайханы байгалийн цогцолборт газар дахь Ёлын ам, Хонгорын элсийг зорьж очсон жуулчдаас өндөр хураамж авч байна гэх шүүмжлэл саяхан гарсан билээ. Тэгвэл тухайн цогцолборт газар дахь аяллын гол маршрут болсон Ёлын амны ойр орчимд морь унуулах үйлчилгээ үзүүлэгч олширсон нь жуулчдын тав тух, аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрснийг тур оператор компанийнхан, хөтөч, тайлбарлагч нар хэлж байна.
2025-07-16
Дэлхийн цахим спортын төв олны анхаарлын төвд орно
Сүүлийн жилүүдэд Эр-Рияд хот дэлхийн цахим спортын хамгийн том тайз болж хувираад байна. Саудын Араб нь уг спортод их хэмжээний хөрөнгө оруулаад зогсохгүй шилдэг баг, тамирчид, шагналын асар өндөр сан, нэр хүндтэй ивээн тэтгэгчдийг нэгтгэсэн томоохон сүлжээг бий болгожээ.
2025-07-15
Солонгосын дайнд гавьяа байгуулсан монгол адууг дурслаа
Солонгосын дайн дууссаны 72 жилийн ой энэ лхагва гарагт тохиолоо. Үүнтэй холбогдуулан зохиолч Робин Хаттоны “Сержант Реклесс: Солонгосын дайны морь” хэмээх ном Өмнөд Солонгост орчуулан худалдаанд гаргасан нь олны анхаарал татаж байна. Энэ дайны хамгийн ширүүн тулалдааны үеэр онцгой үүрэг гүйцэтгэсэн монгол адууны тухай өгүүлсэн аж.
2025-07-15
Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ухаалаг систем бүтээв
ШУТИС-ийн МХТС-ийн Мэдээллийн технологийн ангийн оюутнууд багштайгаа хамтран харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Ухаалаг хөтөч” аппликэйшн хөгжүүлжээ. Тодруулбал, зөвхөн гар утасны камер ашиглан орчны дүрсийг боловсруулж, аудио хэлбэрээр мэдээлэл өгдөг системийг тэд зохион бүтээсэн аж. Хэрэглэгч очих газраа хэлснээр тухайн байршилд хүрэх тохиромжтой чиглэлийг тооцоолж, урд нь байгаа объектуудыг (гарц, гэрлэн дохио, замын эвдрэл, шонгийн мод, тэмдэг, тэмдэглэгээ) хиймэл оюуны тусламжтай танин, аудио зааварчилгааг монгол хэлээр хүргэх гэнэ.
2025-07-14
45 хоногийн дамжаагаар багш бэлтгэх журмыг шүүхээс түдгэлзүүллээ
Боловсролын сайдын гаргасан “45 хоногийн дамжаагаар багш бэлтгэх” журмын холбогдох зүйл, заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шүүх дөрвөн цаг хэлэлцээд сайдыннийтээр дагаж мөрдөх хэмжээний акт гаргахдаа хууль зөрчсөн гэж дүгнэжээ. Тодруулбал, шүүх дээрх журмын биелэлтийг дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлж, тус хугацаанд Боловсролын сайдыг алдаагаа засах, шинээр зөрчилгүй акт гаргахыг даалгасан байна.
2025-07-14
Гүнжийн нүдэн нуур стандартаас давсан бохирдолтой гарчээ
Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт орших Гүнжийн нүдэн нуурын ус хүлцэх хэмжээнээс давсан бохирдолтой, стандартын шаардлага хангахгүй байгааг Туул голын сав газрын захиргаанаас мэдээллээ. Иймд тухайн бүсийн оршин суугчдыг урин дулааны улиралд нуурт сэлэхгүй, ялангуяа бага насны хүүхдүүдийг оруулахгүй, усыг нь унд, ахуйн зориулалтаар шууд хэрэглэхгүй байхыг анхааруулав.
2025-07-14
117 багш, ажилтанд олгох 2.6 тэрбум төгрөгийг сайдын багцаас гаргахаар болжээ
2025 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлгийн явцад Боловсролын сайдын багцаас, бүр тодруулбал, нийслэлийн Боловсролын газрын төсвөөс 2.6 тэрбум төгрөг танасан. Өөрөөр хэлбэл, энэ мөнгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцад шилжүүлсэн байна.
2025-07-13