ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын хэсэгт иж бүрэн засвар хийж буйтай холбоотойгоор хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгуудыг өнгөрсөн сарын 6-наас Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болох “Сэлбэ”-д нүүлгэн шилжүүлсэн билээ. Харин өчигдрөөс хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгуудыг буцаан бууринд нь нүүлгэн шилжүүлсэн байна. Ингэхдээ шинэ өргөтгөл буюу хуучнаар Дөрөвдүгээр эмнэлгийн байрны, долоо, наймдугаар давхарт хими, аравдугаар давхарт хөнгөвчлөх эмчилгээний тасгийнхан ажиллаж буй ажээ. ХСҮТ-ийн¬хөн Дөрөвдүгээр эмнэлгийг энэ жилдээ түрээсгүйгээр ашиглаж, ирэх жилээс түрээсний төлбөр төлөх журмаар өөрийн эзэм¬шилд авах талаар эх сурвалж мэдээлсэн юм.
Ч.Туяа