Барилгын өндрийг “хазаарладаг” хуультай болъё
Ерөөсөө бушуу ийм хуультай л болъё. Сонгуульд зориулж, зөвхөн тойргийнхноо тойглох хуулийн төсөл өргөн барьтлаа “хийцгүйрдэг” парламентын гишүүдийг шахаж шаардаад ч болов үүнийг ажил болгоё. Хууль санаачлан батлуулах онцгой эрх тэдэнд бий. Эсвэл нийслэлийн удирдлагуудад санал хүргүүлж, бодитой алхам хийхийг шаардъя. Тэд хүсвэл Засгийн газартай хамтраад энүүхнийг ядаж цөхөх юмгүй хийчих боломжтойг Х.Нямбаатарын үед батлуулсан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиас харж болно.
Уржигдар 09 цаг 30 мин
Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
Улаанбаатарт өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа бөгөөд биелэлт нь 57 хувьтай гэнэ. Тодруулбал, Дулааны V цахилгаан станц барих талбайн үнс чөлөөлөлт 20, Бөөрөлжүүлтийн цахилгаан станцын III ээлжийн ажил 21, Улаанбаатар хотын 17 байршил дахь 18.9 км дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл 62.5, 3053 тоноглол, цахилгаан дамжуулах агаарын шугамын засвар үйлчилгээ 97.1, 16 байршил дахь авто замын борооны ус зайлуулах шугам угсралт 72, үерийн ус зайлуулах далан сувгийн ажил 55 хувьтай байна.
2026-07-30
Засгийн газар Хэнтийн “Их хуралдай”-д хуралдана
Их Монгол Улсын 820 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Засгийн газар ирэх сард Хэнтий аймгийн Биндэр сумын “Их хуралдай” цогцолборт ээлжит бус хуралдаанаа, УИХ Өвөрхангайн Хархоринд хүндэтгэлийн чуулган зохион байгуулах талаарх мэдээлэл өчигдөр нийгмийн сүлжээнд тархсан.
2026-07-30
Цоохор ирвэс тал хээрт илүү идэвхтэй амьдардгийг тогтоожээ
Ирвэсүүд ууланд байхдаа таван цаг тутамд дунджаар нэг км шилжилт хийдэг бол нуугдах газаргүй задгай талд хөдөлгөөн нь эрс нэмэгдэж, таван цагт ойролцоогоор 5-12 км хүртэл хурдалж байжээ. Энэ нь задгай газарт махчин амьтдын халдлагад өртөхөөс сэргийлж буй, амьдрах орчны онцлогоос шалтгаалсан инстинкт гэдгийг судлаачид дурдав.
2026-07-29
Увс нуурын атласыг боловсруулж байна
Увс нуурын атлас нь байгаль, нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлээр таван бүлэг бүхий 130 орчим сэдэвчилсэн зурагтай, шинжлэх ухааны нэг сэдэвт бүтээл болж олон нийтэд хүрэхээрээ онцлог гэнэ.
2026-07-28
Увс нуурын хотгорт шувууны судалгаа хийж байна
Монголын шувуу хамгаалах төвийнхөн Увс нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааныхантай хамтран Увс нуурын хотгорт жижиг шувуудын судалгаа хийж байна.
2026-07-27
Дунай мөрний усны түвшин 30 жилийн доод хэмжээнд хүрэв
Дэлхийн хамгийн олон орныг дайран урсдаг Дунай мөрөн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай ган гачиг, хэт халалтын нөлөөгөөр зарим газарт урсгал нь эрс татарч, усны түвшин нь урьд байгаагүйгээр багассаныг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал,, тус мөрний олон жилийн дундаж урсац секундэд 2400 шоо метр байдаг бол өдгөө 850 шоо метр хүртлээ багассан гэнэ. Усны урсац нь гурав дахин багассан гэсэн үг. Энэ нь сүүлийн 30 жилийн үнэмлэхүй бага үзүүлэлт аж.
2026-07-27
Ойн сургалт, судалгааны төвтэй болно
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрынхан Словени улсын Ойн алба болон эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэнтэй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн тогтвортой менежмент хэрэгжүүлэхээр 2024 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Талууд үүний хүрээнд Ойн сургалт, судалгааны төв байгуулахаар уржигдар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.
2026-07-24
Баянзагт 14 мянга гаруй жуулчин аялжээ
Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзагийн хөндий манай улсын говийн бүсийн аялал жуулчлалын гол маршрут болоод байна. 2022 оноос өмнөх үед тухайн бүсэд жилд дунджаар 6000-8000 жуулчин аялдаг байсан бол сүүлийн үед 30 мянга давах болжээ.
2026-07-23
БНСУ-тай хамтран Халзан бүрэгтэйн ордын ховор элементийн судалгааг эхлүүллээ
Монголын үндэсний ховор элементийн корпорац (MNREC) болон БНСУ-ын Суурь шинжлэх ухааны хүрээлэн (KBSI) хамтран Халзан бүрэгтэйн ордын ховор элементийн судалгааг албан ёсоор эхлүүлснээ зарлав. Энэ нь БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын шинжлэх ухаан, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд тохиролцсон ажлын нэг хэсэг юм.
2026-07-23
Монгол, Германы хамтарсан экспедиц ховор амьтдыг судалж байна
Биологич эрдэмтэд Амарын шонхор, талын бүргэд, сохор элээ зэрэг махчин шувуудын тархац нутаг, амьдрах орчин, эрүүл мэндийн байдлыг тогтмол ажиглаж, баримтжуулан судалж байна. Үүний үр дүнд ховордсон амьтдыг устах аюулаас авраад зогсохгүй Монгол оронд хэрэгжүүлж буй ойжуулах, нөхөн сэргээх ажлуудын нөлөөг бодитоор, баримт судалгаатайгаар үнэлэх боломж бүрдэх гэнэ. Учир нь ойн сан, ногоон бүс нь уур амьсгал, усны нөөц, хөрсний чийгшлийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна шувууд өсөж үржих, өндөглөн зусах таатай орчин болдог ажээ.
2026-07-20
Түншлэлээ тунхаглаж, түүх, соёлоо сурталчилсан айлчлал
Манай улс сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадмын өдрүүдэд төрийн айлчлал зохион байгуулж, улс орнуудын удирдагч, өндөр дээд хэмжээний зочин хүлээж авдаг уламжлалтай болоод байгаа. Өнгөрсөн оны наадмаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, Хатан хаан Масако, түүний өмнөх жилд Бутаны Хаант Улсын Цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн гишүүдийн хамт зочилсон бол энэ удаа БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт долоодугаар сарын 9-11-нд төрийн айлчлал хийлээ. Энэ нь сүүлийн 15 жилийн хугацаанд Өмнөд Солонгосын Төрийн тэргүүний хувиар Монгол Улсад хийсэн анхны төрийн айлчлал гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлдэв.
2026-07-20
Хүлэрт намгийн эко танхимтай боллоо
“Дэ нэйче консерванси” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, МУИС-ийн Экологийн боловсролын төв хамтран Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуульд хүлэрт намгийн танин мэдэхүйн эко танхим байгуулжээ.
2026-07-03
Б.НЯМБАЯР: Байгаль орчны салбарт бидний дуу хоолойг үнэлдэг, сонсдог болсон нь том дэвшил
Америкийн “Үндэсний газар зүйн нийгэмлэг” (National geographic society)-ээс олгодог “Wayfinder award” шагналын эзнээр тодорсон доктор Б.Нямбаяртай ярилцлаа. Байгаль хамгаалал, шинжлэх ухаан, технологи, боловсрол, нийгмийн хөгжлийн салбарт манлайлан ажиллаж, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг судлаач, мэргэжилтнүүдэд олгодог энэхүү нэр хүндтэй шагналыг өнөө жил 15 хүнд хүртээсний дотор тэрбээр багтсан билээ.
2026-07-01
Тоосны орон
Монголчууд цөлжилт, газрын доройтолтой тэмцэнэ гээд дээр, дооргүй бужигналдаж, хаа сайгүй мод, бут тарьж байхад үүний эсрэг талд шороон шуурга хэмээгч аюул улам “хүчирхэгжиж”, бидний хамгаалж, тордож ургуулсан бүхнийг бага багаар “залгиж” байна. Манай орны хэмжээнд 2020 оноос хойш шороон шуурганы давтамж эрс ихсэж, агаарт дэгдэх тоосны хэмжээ гуравхан жилийн хугацаанд 5.7 саяас 40.3 сая тонн болж нэмэгдсэнийг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид мэдээлэв.
2026-06-26
Олон бүс нутагт 50 хэмээс давж халжээ
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр агаарын температур 50 хэмээс давж халах нь 2023 оноос хойш эрчимжсэнийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-аас мэдээллээ. Тухайлбал, сүүлийн гурван жилд Хятад, Америк, Алжир, Пакистан, Мексик, Марокко, Иран, Энэтхэг, Саудын Араб зэрэг улсын газар нутагт агаарын температур аюултай түвшинд хүрсэн байна.
2026-06-24
Экосистемээс “үнэтэй” инженерийн байгууламжийн ажил зуун задгай байна
Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Авто замчдын гудамж, “Улаанбаатар буян” компанийн төв байр орчмын Сэлбэ гол. Одоогоос яг жилийн өмнө энэ газарт хүнд машин механизмууд тоос татуулан завсар чөлөөгүй ажиллаж, зам, барилгын компанийнхан явган хүний зорчих хэсгийг хааж энд тэндгүй шороон овоолго босгосон байлаа. Сэлбэ голын урсгалыг хумьж, голдирол, татам хэсэгт нь том чулуунууд овоолон, эргийг нь нойтон шороогоор чигжиж, бут, сөөгүүдийг нь тасчин бөөгнүүлсэн байсан юм.
2026-06-19